Шүглийг яаралтай тусламжийн хайрцагт багтаая

2023-04-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.БАЯР

Америкт шүглийг бүх түвшний аюулаас хамгаалах хэрэгсэл гэж  яаралтай тусламжийн хайрцагт багтаасан байдаг байна. Хүүхдийн өөрийгөө хамгаалах ба аюулгүй байдал нь хүүхдийг өөрийгөө үнэлэх, ухамсарлах, өөртөө итгэлтэй байх ур чадвар, бие бялдрын өөрийгөө хамгаалах арга техникээр дамжуулан чадавхжуулахад суурилсан хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх оролцуулах зорилгоор төрөл бүрийн шүгэл  төслийг хэрэгжүүлдэг юм байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ эрсдэлтэй тулгарах үед үргэлж дэргэд байж чаддаггүй. Аюулгүй хүүхдүүд аюулгүй байдлын талаарх мэдлэгтэй  байхын тулд өөрсдийн гэр бүлийн аюулгүй багц, гамшиг үзэгдэл, эрсдэл үүсхэд хэрэглэх шүгэл хэрэглэгдэхүүнийг тодорхой байдлаар санал болгож ирсэн байна. Олон орны хүмүүс аюул, зовлон зүдгүүрийг бусдад сэрэмжлүүлэх, тусламж дуудах зорилгоор шүгэл ашигладаг аж.  Хүмүүс хэн нэгэнд тусламж хэрэгтэй байгааг мэдэж, хүчирхийлэл, хүчирхийлэл үйлдэгчдийг муу санаагаа хэрэгжүүлэхээс нь сэргийлдэг хэрэгсэл хэмээн  Филиппиний Хүүхдийн сангийн үндэсний захирал Кэтрин Маник  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эсрэг хүчирхийлэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Хамгаалах шүгэл" кампанит аянг танилцуулахдаа үеэрээ онцложээ. Өөрөөр хэлбэл, "Чанга шүгэл бол хувийн хамгаалалтын хамгийн найдвартай хэлбэрүүдийн нэг" гэсэн юм. Гэвч "Филиппин дэх ихэнх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс  гамшгийн шүгэл ашигладаггүй, эсвэл байгаа бол тэдний эргэн тойронд байгаа хүмүүс гамшгийн шүгэлд хариу үйлдэл үзүүлэх зуршилгүй байдаг аж. Тиймээс тус улсад энэ явдалд хариу үзүүлэх зорилгоор "Хамгаалах шүгэл" кампанит ажлын өрнүүлдэг байна. Тусламж хэрэгтэй байгаа нөхцөлд шүгэл ашиглан дууд дохио илгээх боломжтой юм.

Олон улсын цагдаа нар шүглийг түлхүү ашигладаг

Шүгэл нь нохойг айлгах, анхаарлыг татахад ашиглаж болохын зэрэгцээ мed аlert эсвэл цэцэрлэгт хүрээлэнд хүүхдүүдэд дохио өгөх хүүхдийн аюулгүй байдал гэх мэт үйл ажиллагааны хүрээнд шүглийг байнгын хэрэгсэлээр сонгон хэрэглэж байна. Цагдаагийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлого, зохицуулалтын хүрээнд иргэний оролцоо, харилцан туслалцааг идэвхижүүлэх, дэмжих нь хамгийн чухал үйл ажиллагааны нэг юм.  Ахлах сургуулийн сурагчид, коллежийн хотхоны аюулгүй байдал, өндөр настны эрүүл мэндийн сэрэмжлүүлэг, олон нийтийн газар үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчилийг буруулахад зориулан шүгэл, дуут бугуйвчийг зүүхийг санал болгон ажиллаж байгаа сайн туршлага байна хэмээн  https://www.theiacp.org/ сайтад дурьдсан байна.

 

Солонгосын зарим сургууль аюулгүй байдлыг хангахын тулд шүгэл аян өрнүүлдэг

Сөүл хотын Дэхён бага сургуульд нийгмийн хамгаалал, анхаарал халамж шаардлагатай бага сургуулийн хүүхдүүдэд зориулсан 'Аюулгүй сургууль' аяныг 2016 оноос эхлэн зохион байгуулж  иржээ. Аюулгүй байдлын аян нь ADT Caps-аас хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, ядуу, өндөр настан зэрэг нийгмийн халамжийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нийгмийн хамгааллын сүлжээг бүрдүүлэх зорилгоор тасралтгүй явуулж буй олон нийтэд өөрийгөө хамгаалах хэрэгсэл болох шүглийг  тараан өгч, шүгэл хэрэглэх ач холбогдол, заавар зөвлөмжийг таниулан сурталчилах үйл ажиллагаа тасралтгүй зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд энэ нь олон нийт, иргэдийн дэмжлэгийг өндөр хүлээсэн ажил болон сайшаагдсаар иржээ.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12