Монгол Улсыг сурталчлах ажлыг Аялал жуулчлалын сангаас хийж, нислэгийн НӨАТ-ыг тэглэнэ

2023-04-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.04.03/ хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, бүлгийн дэд даргыг томилох тухай, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн мэдээллийг сонссон. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга М.Оюунчимэг, ажлын албаны дарга С.Далхаасүрэн, УИХ-ын гишүүн, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг хэлэхдээ “Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулиар тус салбарыг либералчлах, жуулчдын тоог нэмэгдүүлэхээх эрх зүйн шинэчлэлийг хийж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар, төр, хувийн хэвшил юу хийх вэ гэдгийг тодорхой болгоно. Хуулийн төслийн шинэчилсэн найруулгад дараах онцлох өөрчлөлтүүдийг тусгаж байна. Үүнд,

Нэгдүгээрт, Ерөнхий төлөвлөгөөг гаргадаг болно. Хэдэн сая жуулчныг татахтай уялдуулаад орон нутгийн нисэх онгоцны буудлуудыг хөгжүүлэх, магистрал шугамуудыг бий болгох, замын амрах цэгүүдийг бий болгох, аялал жуулчлалын бүсүүдийг тодорхойлж, ерөнхий төлөвлөгөөндөө тусгаад Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний хороогоор батлуулдаг байхаар өөрчлөлт орж байна. Ерөнхий төлөвлөгөөг батлахдаа гурван төрлийн санхүүжилт байх боломжтой гэж үзэж байна. Үүнд, нэгдүгээрт, аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх буюу төр хувийн түншлэл. Хоёрдугаарт, улсын төсөв болон гадаадын хөрөнгө оруулалт. Гуравдугаарт, Аялал жуулчлалын сангаар санхүүжих боломжтой гэж үзсэн.

Хоёрдугаарт, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагаж Аялал жуулчлалын сангийн асуудал орж ирж байна. Санхүүжилт нь навигацийн орлогын 20 хувиар төсөлд туссан. Дээрх санхүүжилтээр татаас өгөх замаар гадаадын жуулчин авч ирэх авиа компаниудыг гадаадын аялал жуулчлалын компаниудтай гэрээ хэлцэл хийх боломжийг бий болгоно. Мөн гадаадад Монгол Улсыг сурталчлах ажлыг Аялал жуулчлалын сангаас хийнэ.

Гуравдугаарт, жилийн дөрвөн улиралд Аялал жуулчлалыг татах зорилгоор эвентүүдийг зохион байгуулах боломж бүрдэнэ. Аялал жуулчлалын аль бүсэд эвентүүд зохион байгуулах уу гэдгийг тухайн жилдээ батлуулаад явна.

Мөн татвартай холбоотой гурван өөрчлөлт хийхээр ярьж байна. Тодруулбал, нэгдүгээрт гадаадын жуулчид худалдан авалт хийсэн газраасаа НӨАТ-ын буцаан олголтыг авах боломжийг хуулиар бүрдүүлнэ.

Хоёрдугаарт, дотоодын нислэгийн НӨАТ-ыг тэглэх асуудлыг хуульд тусгаж оруулж ирж байна.

Гуравдугаарт, дотоодын нислэгт зарцуулагдаж буй түлш, сэлбэгийг НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг зохицуулснаар дотоодын нислэгийн зардал буурах боломжтой гэж харж байна. Мөн жуулчдын аюулгүй байдлыг хуулиар хамгаалах асуудал Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд түлхүү тусгагдаж байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2 цаг 29 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2 цаг 32 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

5 цаг 9 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

5 цаг 13 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

10 цаг 43 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

10 цаг 43 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин