Онцгой дэглэмийн хугацаанд 1.2 сая долларын борлуулалт хийжээ

2023-04-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Өнгөрсөн оны аравдугаар сарын 26-ны өдрийн Засгийн газрын 362 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулав. Онцгой дэглэм тогтоосноос хойш таван сарын хугацаанд 13.0 сая тонн нүүрс борлуулж 1,260,6 сая ам.долларын борлуулалт хийв. Энэ үзүүлэлт компанийн түүхэн дэх хамгийн өндөр борлуулалтын хэмжээ бөгөөд 755.6 сая ам.доллар бэлнээр, 208 сая ам.доллар оффтейк, 296.9 сая ам.доллар нь урьдчилж олсон орлогыг бууруулсан байна.

Онцгой дэглэм тогтоож нүүрсний олборлолт, борлуулалт, экспортыг нэмэгдүүлснээр төлөвлөгөөг 4.4 сая тонноор, борлуулалтын орлогыг 421.0 сая ам.доллароор давуулан биелүүлэв. Өмнө нь 2019 онд 1.0 тэрбум ам.долларын борлуулалт хийж байсан бол 2022 онд түүхэндээ хамгийн их 1.1 тэрбум ам.долларын борлуулалт хийж түүхэн дээд амжилт тогтоожээ.

Мөн нүүрсээ биржээр, хил нөхцөлөөр борлуулснаар 20.9 сая ам.долларын нэмэлт орлого олсон байна. 2022 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-г 6.5 сая тн нүүрс экспортлохоор тооцоолж байсан ч 13.5 сая тн нүүрс экспортлон баталсан төсвөөс 7 сая тонноор илүү экспортолж улсын төсөвт 407 орчим тэрбум төгрөгийн орлого нэмж төвлөрүүллээ.

2023 оны төсөвт “Эрдэнэс тавантолгой” ХК-г 14.1 сая тн нүүрс борлуулахаар тооцсон ч оны эхнээс 3 дугаар сарыг дуустал 7.5 сая тонн нүүрс борлуулан жилийн эцсээр 24-30 сая тонн нүүрс борлуулах төлөвтэй байна. “Эрдэнэс тавантолгой” ХК нь Засгийн газрын шийдвэрийн дагуу нийт 7 удаагийн биржийн арилжааг амжилттай зохион байгуулж нийт 416.000 тонн нүүрс борлууллаа. Үүнээс коксжих нүүрсний 5 удаагийн арилжааг явуулж 224.000 тн нүүрс арилжаав. Уурхайн ам нөхцөлөөр тонн тутмыг 100-115.83 ам доллароор борлуулж байсныг хил нөхцөлөөр, биржээр 178.6-182.1 ам.доллароор борлуулж эхэллээ. Түүнчлэн, 3 дугаар сарын 24, 31 өдрүүдэд 2 удаагийн арилжаагаар нийт 192.000 тонн эрчим хүчний нүүрсийг биржээр амжилттай арилжлаа. Эрчим хүчний нүүрсийг урд нь 2020 онд тонн тутмыг ам нөхцөлтэй 9.5 ам.доллароор арилжиж байсныг одоо хил нөхцөлөөр, биржээр 70.3-73.3 ам доллароор худалдан борлууллаа.

Эх сурвалж: www.polit.mn

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2 цаг 31 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2 цаг 34 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

5 цаг 11 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

5 цаг 14 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

10 цаг 44 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

10 цаг 44 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин