Б.Туяа: “Cigarretes after sex” хамтлагтай холбоотой мэдээллийг хуурамч хаягаар тараасан

2023-03-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

"Фокус" ТББ-ын нэрийг ашиглаж, буруу ташаа мэдээлэл гаргасан талаар тус байгууллагын төлөөлөл өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ.

Тус төрийн бус байгууллагын тэргүүн Б.Туяа "Манай байгууллага нийгмийн эрүүл мэнд, соёлч байдлыг нэвтрүүлэх талаар олон жил үйл ажиллагаа явуулсаар ирсэн. 2016 оноос хойш тамхины хяналтын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд анхаарч ажиллаж байна. Тамхины хяналтын хуульд янжуур тамхины зохицуулалт орсон байдаг. Харин сүүлийн жилүүдэд залуусын дунд электрон тамхины хэрэглээ ихэссэн тул зохицуулалт хийх хэрэгтэй. Электрон тамхи ямар ч татваргүйгээр ихээр орж байгаа. Иймд хатуу хязгаарлалт тавих нь тамхи үйлдвэрлэгчдийн ашиг орлогод саад болно гэж үзээд бидэн рүү их дайрсан. “Playtime” хөгжмийн наадамд “Cigarretes after sex” гэх хамтлаг ирэх гэж байгаа. Үүнтэй холбогдуулан миний зургийг тавьж, Монголын мянга, мянган ээжийн өмнөөс эсэргүүцэж байна гэсэн хуурамч мэдээлэл тавьсан. Би хэзээ ч ийм мэдээлэл тавиагүй. Энэ гүтгэлгийг тамхи үйлдвэрлэгчид хийж байна гэдгийг ойлгоорой. 2001 онд байгуулагдсан манай байгууллага хоёр хоногийн өмнө шинээр хуудас нээх шаардлага байхгүй. Намайг блок хийсэн учраас шинээр оруулсан постуудыг харах боломжгүй байгаа. Янжуур тамхи хоргүй гэж би нэг ч удаа хэлж байгаагүй. Манай байгууллага хэзээ ч ийм байр суурьтай байгаагүй. Олон улсын байгууллагын чиглэлээр төсөл хэрэгжүүлдэг.Тиймээс хуурамч мэдээллийг цааш нь битгий түгээгээрэй" гэлээ.

Мөн Фокус ТББ-ын ТУЗ-ийн гишүүн Соёлын гавьяат зүтгэлтэн А.Долгион үүсээд буй асуудлын талаар өөрийн байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр "Хэл ам болоод буй асуудлын цаад утга нь “Playtime” наадмын эсрэг үйл ажиллагаа явуулаад байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж байна. Би тус наадмын үндэс суурийг тавьсан хүний хувьд эсрэг сурталчилгаа явуулахгүй. Энэхүү явуулж буй үйл ажиллагаа нь цаад утгаараа тамхи үйлдвэрлэгчид рок поп урлагийн наадмын эсрэг зүйл явуулсан гэж үзэж байгаа.Барууны хамтлагууд ямар ч нэртэй байж болно. Түүний нэрийг махчилж орчуулаад олон нийтэд буруу ойлголт төрүүлсэн" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn

 

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12