Автобусны буудлуудыг хүлээлгийн өрөөтэй, ариун цэврийн байгууламжтай болгоно

2023-03-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

 “Монголд зочлох жил” арга хэмжээ болон хөрсний бохирдлоос сэргийлэх хүрээнд “Жорлон” үндэсний чуулган өнөөдөр болж байна.

Чуулганд салбар байгууллагын болон шийдвэр гаргах түвшний төлөөлөл оролцон хэлэлцүүлэг өрнүүлж, шинэлэг шийдэл саналыг дэвшүүлсэн технологийн үзэсгэлэн гарч, сайн туршлага хуваалцахаар 300 гаруй зочид оролцож байгаа юм. 

Энэ үеэр яамнаас энэ ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын албаны дарга Б.Буянэмэх болон Хөрсний бохирдол ба ариун цэврийн байгууламжийн талаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Х.Энхбат нарын тавьсан илтгэлүүдийн онцлох хэсгүүдээс хүргэж байна.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос автобусны буудлуудыг түшиглэсэн нийтийн ариун цэврийн байгууламжийг байгуулах төслийг боловсруулж байгаа бөгөөд автобусны буудлуудыг дулаан хүлээлгийн өрөөтэй, хажуудаа нийтийн ариун цэврийн байгууламжтай, үйлчилгээ авах боломжтой зэргээр байгуулахаар төлөвлөжээ.

Тэд энэхүү төслөө Улаанбаатар хотын захиргаатай хамтраад эхний ээлжид хоёроос гурван байршилд туршиж үзэхээр ажиллаж байгаа юм байна. 

Гол мөрний эх, усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, аялал жуулчлалын бүсэд байрлаж байгаа нүхэн жорлонг буулгах ажлыг зохион байгуулж, стандартын шаардлага хангаагүй 2523 нүхэн жорлон байгаагаас одоогийн байдлаар 999 жорлонг буулгажээ.

БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран Улаанбаатар хотын гэр хорооллын 9000 гаруй айлыг эко жорлонтой болгосон байна.

Мөн 2019 оноос хойш олгож эхэлсэн ногоон зээлийн бүтээгдэхүүний жагсаалтад иргэнд олгох гэр хорооллын нүхэн жорлон болон аялал жуучлалын байгууллагад олгох бага, дунд оврын ариун цэврийн байгууламж багтжээ.Тус зээлийг иргэнд хоёр хувийн хүүтэй, ААН-үүдэд найман хувийн хүүтэйгээр олгодог байна.

2023 онд аялал жуучлалын гол чиглэл дагуу 30 байршилд үйлчилгээний цогцолбор байгуулах бөгөөд мөн аялал жуучлалын зам дагуу 200-250 км тутамд үйлчилгээний 50-60 цэгт эко технологи бүхий жорлон барих юм.

Эх сурвалж:www.polit.mn

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

7 цаг 45 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

8 цаг 3 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

11 цаг 54 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

12 цаг 5 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

12 цаг 11 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин