О.Бум-Ялагч: МАНАН-гийн угшилтай хүмүүс Монголын улс төрд гай тарьж байна

2014-08-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

 “ЗМ”-ний тодруулга

О.Бум-Ялагч: МАНАН-гийн угшилтай хүмүүс  Монголын улс төрд  гай тарьж байна

Ч.Олдох

-Хоёр хөршийн төрийн тэргүүнийг ирэх үеэр парламентад суудалгүй намууд болон иргэний хөдөлгөөнүүд жагсана гэсэн мэдээлэл дуулдаж байгаа. Та бүхэн тавих шаардлагаа нэгтгэсэн үү?

-Бид өнөөдөр 16 цагт цуглаж, тэр талаар ярина. Ирэх үеэр нь жагсах уу, явахад нь жагсах уу гэдгээ тодорхой болгоно. Парламентад суудалгүй намуудаас гадна иргэний хөдөлгөөнүүд жагсч шаардлага тавихаа илэрхийлээд байх шиг байна. Тэд бас дотооддоо асуудлаа ярьж байгаа байх.

-Саяхан МАН хоёр хөршийн төрийн тэргүүнийг ирэх үеэр жагсах хэрэггүй гэсэн мэдэгдэл гаргасан байсан. Ардын намаас парламентад суудалгүй намуудтай байгуулсан “Үндэсний зөвшилцөл”-ийнхөө хүрээнд “жагсах хэрэггүй” –г сануулаад байгаа юм биш үү?

-Ардын нам тийм мэдэгдэл гаргасан байна лээ. Түүнийг нь парламентад суудалгүй зарим нам дагаж хүлээж аваад байж магадгүй. Бидний хувьд бол тавьж байгаа шаардлага маань хэвээрээ, асуудлаа яръя гээд 16 цагт намуудын төлөөлөл  цуглахыг хүлээгээд  сууж байна.

-Шаардлагын агуулгад нэмэгдсэн болон өөрчлөгдсөн зүйл байна уу?

-Бид  нэлээд эртнээс хэлж, шаардаж  ирсэн шүү дээ, хоёр хөршийн төрийн тэргүүнийг ирэхээс өмнө  УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулж, Засгийн газрын тухай асуудлыг хэлэлц, огцруул гэж. Ёс зүйн болон хууль эрхзүйн чадамжгүй Засгийн газар хоёр хөршийн төрийн тэргүүнтэй хэлэлцээр хийх эрхгүй тул даруй огцруул гэж шаардсан. УИХ-ын даргад өргөх бичигээ барьсан. Тэр шаардлага хэвээрээ байгаа.

-УИХ-ын даргаас та бүхэнд ямар хариу өгсөн бэ?

-УИХ-ын дарга З.Энхболдоос Ногоон намын нэр дээр хаяглан албан бичиг ирүүлсэн. Түүндээ олон хуулийн заалт дурьдсан байна лээ. Тухайлбал, УИХ-ын тухай хуулийн 16.2-ын 4 дэх хэсэг, 7.7-ийн нэг хэсэгт зааснаар  нийт гишүүдийн гуравны нэг нь ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах саналаа тавьбал хуралддаг юм гэнэ. Засгийн газрын тухайд бол нийт гишүүдийн дөрөвний нэг нь огцруулах саналаа оруулвал хэлэлцэх юм байна.

-Хариуцлагын асуудлыг шударгаар  тавьж байхад, яагаад хэлэлцдэггүй юм бол. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Уг нь энэ бол боломжтой асуудал. МАН гэхэд л УИХ-д 25 суудалтай шүү дээ. Гэтэл асуудал ярихаар гишүүд нь намынхаа бодлого, шийдвэрийн эсрэг кноп дардаг бололтой. Бас нэг анзаарагдаж байгаа зүйл нь УИХ-ын нэг анги гэдэг утгаараа асуудалд хандаад байх шиг. Дээр нь УИХ-д МАНАН-гийн угшил бүхий нөхдүүд байдаг, тэд нийлж тоглолт хийгээд байгаа юм. Тэр нөхдүүд  Монголын улс төрд  гай тарьж байна.

-Та хэвлэлд өгсөн ярилцлагдаа БНХАУ манай улсын нэрийг “Мангу” гэж ярьж, бичдэг. Тэрхүү хятад ханз нь “тэнэг, мангар” гэсэн ойлголтыг илэрхийлдэг. Үүнийгээ өөрчил гэсэн шаардлага тавина гэж байсан. Тэр юу болсон бэ?

-Бид шаардлагаа тавина. Энэ талаар болон бусад асуудлыг  өнөөдөр 16 цагт болох намуудын төлөөллүүдийн уулзалтаар ярьж, нэгдсэн байр сууриа тодорхой болгоно.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21