Л.Энх-Амгалан: Боловсролын зээлийн санд 10 тэрбумын өртэй хүмүүсийг шүүхэд өгнө

2023-03-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу Боловсролын зээлийн сан(БЗС)-гийн зээлээр суралцсан иргэдийн мэдээллийг өчигдөр ил болголоо. Ил  болсон мэдээлэлд суралцагчийн овог, нэр, суралцаж буй улс, сургууль, суралцах хугацаа болон гэрээний хэрэгжилтийн төлөв, нийт мөнгөн дүн зэргийг багтаажээ.

Боловсролын зээлийн  сангийн санхүүжилтээр 1997 оноос хойш гадаадын их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт Монгол Улсын 1950 иргэн суралцжээ. Эдгээр иргэд гадаадад  суралцаж төгсөөд эх орондоо ирж, таван жил ажиллан, нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр гэрээний үүргээ биелүүлсэнд тооцогдож, зээлээс чөлөөлөгддөг. Гэвч одоогоор 230 иргэн гэрээний үүргээ биелүүлж, зээлээ төлөхгүйгээр алга болсон байна.

Энэ талаар Боловсрол, шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан. "БЗС-гийн зээлээр суралцсан оюутнуудад гурван ялгаа бий. Нэгдүгээрт, БЗС-гаас зээл авч гадаадад суралцаад эх орондоо ирж, тав буюу түүнээс дээш жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 921 хүн гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзээд, чөлөөлсөн. Өнгөрсөн хугацаанд буюу 1997 оноос хойш гэсэн үг.  Хоёрдугаарт, гэрээний хугацаа дуусаагүй, эх орондоо ирээд ажиллаж байгаа 700 орчим  хүн байна. Гуравдугаарт, зээл авчихаад алга болсон 230 хүн бий. Тэднийг гэрээний үүргээ биелүүлээгүй учраас хууль хяналтын байгууллагад шилжүүлж байгаа. Хэн гэж хүүхэд ямар сургууль, ямар хэмжээний мөнгийг БЗС-гаас аваад, өнөөдөр үүргээ биелүүлэхгүй алга болов гэдгийг хууль хяналтын байгууллагатай хамтран шалгаж, шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байна. Энэ бол нийтдээ 10 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний эрсдэл БЗС дээр үүсэж байгаа гэсэн үг. Үүнийг бууруулж, БЗС-гаас авсан зээлийг төлүүлэх ажлыг зохион байгуулна" гэсэн юм.

Боловсролын зээлийн  сангаас зээл авсан хүмүүсийн зээлийн мэдээллийг ойрын хугацаанд үе шаттайгаар Монголбанкны зээлийн мэдээллийн санд оруулахаар төлөвлөсөн байна.

Ил болсон мэдээлэлд 1997 оноос хойш дотоод зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж, оюутны хөгжлийн зээл авсан 52698 суралцагч, буцалтгүй тусламж, тэтгэлэг авсан 154662 суралцагч, гадаадын шилдэг их, дээд сургуулийн бакалаврын зэрэгт суралцахдаа БЗС-гаас зээл авсан 421, магистр, докторантурын зэрэгт зээл, тэтгэлгээр сурсан 1950 суралцагчийн, Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийг өнгөрсөн жил 31 хүүхэд авснаас гэрээгээ байгуулсан 23 суралцагчийн, Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, гадаадын шилдэг их, дээд сургууль буюу Засгийн газар хоорондын тэтгэлгээр явсан 244 хүүхдийн мэдээлэл  багтжээ.

Үүний дараа БШУ-ны сайд Л.Энх-Амгалан их, дээд сургуулийн элсэлтийн босго оноог яагаад бууруулсан талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Энэ жилээс эрэлттэй мэргэжлээр суралцах оюутнуудын босго оноог багаар тогтоосон. Тодруулбал, сувилагч, цэцэрлэгийн багш, бага ангийн дүрслэх урлаг, зураг зүй, дизайн технологи, биеийн тамирын багш гэсэн зургаан мэргэжлээр элсэн суралцах босго оноог 440-өөр тогтоосон.Бусад мэргэжлийн хамгийн бага босго оноог 480 болгосон. Өнгөрсөн жил их, дээд сургуулийн элсэлтийн босго оноог нэмсэн.Учир нь өнгөрсөн жил 37283 хүүхэд ЭЕШ өгсөн ч их, дээд сургуулиуд оюутан элсүүлэх хяналтын тоогоо 56 мянгаар баталсан. Энэ нь нэг хүүхдэд хоёр их, дээд сургууль ногдож байна гэсэн үг. Иймээс босго оноог нэмсэн юм. Тиймээс энэ жилээс илүүдэлтэй байгаа 20 гаруй хөтөлбөрөөр элсэгчдийн босгыг өндөрсгөж байна. Суурь шалгалтуудыг математик, англи хэл болгосон. Ойрын 5-8 жилд 40 мянган инженер, техникийн ажилтан хэрэгтэй байгаа учраас энэ бодлогыг хэрэгжүүлж байна" гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 23. ПҮРЭВ ГАРАГ. № 59 (7044)

 

Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) наймдугаар са

14 цаг 44 мин
С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж б

14 цаг 44 мин
Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон хүүг нь саатуулжээ

Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон түүний ууган хүү Седрак Кочарян нарыг ав

Өчигдөр 18 цаг 18 мин
СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

Өчигдөр 09 цаг 52 мин
COP17: Газрыг сэргээх амлалтыг хөрөнгө оруулалт болгох “Санхүүжилтийн өдөр”

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо най

Өчигдөр 06 цаг 00 мин
Р.Болд: Өрөөлд  төвөгтэй, өөртөө гай дуудсан хууль зөрчсөн хүмүүжилгүй үйлдлийг эх оронч гэхгүй нь лавтай

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: “Мөнгөн мод”-ыг францын уран барималч бүтээсэн түүхэн улбаатай юм

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зургаа дахь өдөр дэлхийн

Уржигдар 17 цаг 04 мин
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

Уржигдар 13 цаг 35 мин
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин