Үндсэн хууль зөрчиж байгаа эсэх дээр дүгнэлт гаргуулна

2023-03-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлэн дэмжлээ.  Хуулийн төслийг Засгийн газраас өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд өргөн барьсан юм.  Байнгын хорооны гишүүд хуулийн төсөлтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Энэ хууль батлагдаад шууд үйлчилж эхэлнэ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг нийслэлийн Засаг дарга нарын хамаарал бүхий хэчнээн албан тушаалтан байгаа гэсэн судалгаа гарсан уу.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:

-Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг гаргана. Дээр дурдсан албан тушаалтнуудын эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрийн албаны удирдах албан тушаал төрийн болон орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байгаа бол тухайн этгээдийг 2023 оны долдугаар сарын 1-ний өдөр ажлаас чөлөөлөх арга хэмжээ авна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг дэмжинэ . Гэхдээ эргэлзээтэй зүйлүүд байна. Үндсэн хуулийн зөрчил рүү дагуулахгүй байх гэж бодож байна.

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Үндсэн хуульд УИХ-ын гишүүнээр сонгогдсон тохиолдолд хуулиар зөвшөөрөгдсөн ажил албан тушаал хавсрахаас эхлээд УИХ-ын гишүүнд хориглолт, хязгаарлалт үйлчилж эхэлдэг. Мөн УИХ-ын гишүүд болон улс төрд нөлөө бүхий этгээдүүд тодорхой ажил албан тушаалд томилогдохдоо иргэдийн төлөө ажиллах тангараг өргөдөг. Улс төрд шинэ соёлыг нэвтрүүлэх үүднээс Ерөнхий сайд энэ хуулийн төслийг өргөн барьсан.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

- Хуулийн төслийн нэгдүгээр зүйлийн нэгдэх хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг нийслэлийн Засаг даргын эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрийн албаны удирдах албан тушаал эрхлэх, төрийн болон орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагаар ажиллахыг хориглоно гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байгаа эсэх, асуудлаар эрх зүйн дүн шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулъя. Үүний дараа чуулганы хуралдаанд хэлэлцэх, эсэх асуудлыг оруулбал ямар вэ гэлээ. 

Ийнхүү эрх зүйн дүгнэлт гаргуулах байнгын хорооны даргын саналыг гишүүд дэмжээгүй учраас хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх саналыг томьёоллоор санал хураахад гишүүдийн олонх дэмжив.

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ

 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдаж,  Ж.Мөнхбат гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцлээ. Ж.Мөнхбат гишүүн ээжийгээ эмчлүүлэхээр БНСУ руу явсан бөгөөд өөрийнхөө эзгүйд УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ хэлэлцүүлэхээ илэрхийлсэн юм. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн  "Ж.Мөнхбат гишүүний суудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Бид Ж.Мөнхбат гишүүнтэй холбогдож байгаа. Өөрөө ирж амжихгүй, ээжийгээ эмчлүүлж байгаа гэсэн. Өөрөө оролцох боломжгүй ч миний асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөөч гэж байгаа. Хэлэлцээд явахад хуульд харшлах зүйлгүй" гэсэн юм. Үүний дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо түүний хүсэлтийг хэлэлцэж,  санал хураалтыг ил явуулав. Улмаар хуралдаанд оролцсон 12 гишүүний ес нь буюу 75 хувь нь түүний саналыг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Энэ асуудлыг ирэх пүрэв гаригт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 58 (7043)

 

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

3 цаг 31 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

3 цаг 34 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

6 цаг 11 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

6 цаг 14 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

11 цаг 44 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

11 цаг 44 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин