Бурханы сүм Баянгол дүүргийн зорилтот бүлгийн өрхүүдэд  хүнсний багц хандивлалаа

2023-03-19
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

 

 “Айл өрх бүр эрүүл энх байж, аз жаргалаар бялхаг” уриан дор энэ сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 25-р хорооны зорилтот бүлгийн өрхүүдэд Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгээс (Ерөнхий пастор Ким Жү Чоль, цаашид Бурханы сүм гэх) халуун сэтгэлийн бэлэг болгон хүнсний багц хандивлан, итгэл найдвар, урам зориг өглөө.

Энэ өдөр Бурханы сүмийн итгэгчид Баянгол дүүргээс санал болгосон айлуудад зочлон очжээ. Баянгол дүүргийн ИТХ-ын Олон Нийттэй харилцах албаны ажилтан Ч.Отгонсүрэн, “Манай 25-р хороо 6870 өрхтэй. Хэдий сайхан тохилог орон сууц байгаа боловч, хаалганы цаана хүнд хэцүү амьдралтай өрхүүд олон байдаг. Та бүхэн бид бүхний ажлыг дэмжээд энэхүү сайн үйлсийн хөдөлгөөнийг өрнүүлж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна” хэмээн ярьлаа.

Бурханы сүмээс иргэдэд хандивласан зүйлсэд гурил, будаа, тос, элсэн чихэр, цай гэх мэт өргөн хэрэглээний хүнс багтжээ. Иргэд итгэгчдийг баярлан угтаж “Биднийг сонгон тусламж үзүүлсэнд сэтгэл их хөдөллөө. Та бүхний ачаар урам их авлаа” хэмээн талархлаа илэрхийлсэн байна.

Бусдад хайр түгээх үйлсэд ямагт хамтдаа зүтгэж байгаа Бурханы сүмийн итгэгч Т.Цэндцэсэм, “Хоёр хүүхдээ алдаад, зургаан ач зээгээ ганцаараа өсгөн байгаа эмээг хараад сэтгэл ихэд өвдлөө. Айл бүр эрүүл энх, элэг бүтэн байх болтугай” хэмээн зочилсон айлын талаарх сэтгэгдлээ хуваалцлаа.

Бурханы сүм шинэ оныг угтан өнгөрсөн оны сүүлчээр Баянгол дүүргийн 18-р хороотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан 20 ширхэг бэлгийн багцыг итгэл найдвар өгөх захидлын хамт өгсөн төдийгүй “Амжилтын Гэгээн Од” асрамжийн газрын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд 30 багц бэлэг хандивлажээ.

Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Баянгол дүүрэг, тус дүүргийн 18-р хороо, Баянзүрх дүүргийн 4-р хороо зэрэг төрийн байгууллагуудтай хамтран удаа дараа хөршөө хайрлах хөдөлгөөн өрнүүлсэн байна. Коронавирусын халдварын улмаас эдийн засаг хүндрэлтэй байгаа эмэгтэйчүүдэд зориулан ажлын байр бий болгоход чиглэсэн техникийн зааварчилгаа өгөх, оёдлын машин хандивлах зэрэг ажил, Ахмадын баяраар ганц бие ахмадуудыг урин өдөрлөг зохион байгуулж, зорилтот бүлгийн хүүхдүүдэд "Хүүхдийн баяр"-ын бэлэг өгөх зэрэг нийгмийн сайн сайхны төлөө сайн дурын ажлууд зохион явуулсан аж.

Энэхүү үйлс нь улс даяар идэвхтэй өрнөсөөр байна. Эрүүл мэндийн яам болон Орхон аймгийн Эрүүл мэндийн төвд “Ковид-19”-с урьдчилан сэргийлэхэд хүчин чармайлт гаргаж, тэргүүн шугаманд ажиллаж байгаад нь талархал илэрхийлэн 26000 ширхэг амны хаалт, амин дэмийн агууламж ихтэй уламжлалт ундаа хандивлажээ. Дархан-Уул аймгийн гал түймэртэй тэмцэх хэлтэст 1000 ширхэг амны хаалт хандивлажээ. Мөн Баянзүрх дүүрэгт байрлах Олон улсын IGM экологийн цэцэрлэгт хүрээлэн, Баянгол дүүргийн Агро Парк үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Эрдэнэтийн Баян-Өндөр уулын “Улаан рашаан” зэрэг газруудад мод тарьж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хямралыг даван туулах, бүс нутгийн агаарын бохирдлыг арилгах үйлсэд  манлайлан оролцов.

Дэлхийн 175 оронд 3,5 сая итгэгчтэй Бурханы сүм байгаль орчин хамгаалах ажил идэвхтэй явуулах, иргэдэд туслах, гамшгийн үед тусламж үзүүлэх, цус хандивлах, боловсролын салбарт дэмжлэг үзүүлэх, “Ковид-19”-н үеэр зорилтот бүлгийн хүмүүст дэмжлэг тусламж үзүүлэх зэрэг арга хэмжээ идэвхтэй явуулж ирсэн байна. Саяхан АНУ-д болсон цасан шуурга, Тонга улсад болсон галт уулын дэлбэрэлт, Өмнөд Африкт болсон үер зэрэг олон улс орны гамшгийн голомт дээр авран туслах үйл ажиллагаанд манлайлан оролцсон байна.  Бурханы сүм урьд өмнө нь АНУ-ын Байден, Трамп, Обамагийн засгийн газраас Ерөнхийлөгчийн сайн дурын ажлын алтан шагнал (53 удаа, хамгийн дээд шагнал), Солонгосын 3 засгийн газраас Ерөнхийлөгчийн шагнал, Бразилын Үндэсний Ассамблейн дээд шагнал болох “Хууль тогтоох гавьяаны одон” зэрэг 3500 гаруй шагнал хүртсэн түүхтэй аж.

Оюун
Бурханы сүмийнхэнд маш их баярлалаа олон үйл ажилгаа явуулаж цусны донор бас амжиргаанд нь дуслаж хүнсээр ,дусалсан талархаж байна
Зочин
Бурханы сүмийнхэнд маш их баярлалаа
Бурханы сургаалыг даган нийгэмд үргэлж эерэг сайхан мэдээ түгээж байдаг Бурханы сүмийн итгэгчид болон Эцэг Эх Бурханд баярллаа
Б.Алтанцэцэг
Бурханы сүмийн итгэгчид сайхан сэтгэлээр зовж зүдэрсэн ард иргэдэд байнга тусалдагт маш их баярлалаа.
Баярлалаа..
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

5 цаг 3 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

12 цаг 42 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

12 цаг 42 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06