"Мартахгүй, давтахгүй" тайван жагсаал боллоо

2023-03-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Мартахгүй, давтахгүй” тайван жагсаалыг өнөөдөр /03.18/ УДЭТ-ын талбайд зохион байгууллаа.

2018-2022 оны байдлаар гэмт хэргийн улмаас 446 хүүхэд нас барсан байна. Жилд дунджаар 80-90 орчим хүүхдийг гэмт хэргээс улбаалж алдаж байна. Хүн худалдаалах гэмт хэргийн нийт хохирогчийн тоо 188 байна.

Насанд хүрээгүй хүүхдийн гэмт хэрэг үйлдсэн тоо 5181, Зам тээврийн осолд 5152 хүүхэд өртсөний 344 хүүхэд нас барсан байна. Зам тээврийн осолд өртсөн 14 хүүхэд тутмын 1 нь амь насаа алддаг гэсэн тоо байна. Бэлгийн хүчирхийлэлд сүүлийн 5 жилд 1525 хүүхэд өртсөн. Бэлгийн хүчирхийллийн 80 хувь нь хамаатан садан, ойр дотны хүмүүсээс улбаатай үйлдэгдсэн байна. 2018-2022онд 2414 хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байна.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас өнгөрсөн 4 жилийн хугацаанд 5383 гэмт хэрэг бүртгэгджээ. Ахуйн осол гэмтэл өнгөрсөн 3 жилийн хугацаанд 157 мянган хүүхэд өртөж, үүнээс 477 нь нас барсан байна. 8 хүүхэд тутмын 1 нь ахуйн осол гэмтэлд өртөж байна гэсэн судалгаа гарчээ. Энэ бол эцэг эх, ах эгч, асран хамгаалагчид та бидний хариуцлагын асуудал юм. 2021 онд 17 хүүхэд амиа хорложээ гэсэн мэдээллийг "Лантуун дохио" ТББ-аас өгөх.  Мөн “Лантуун дохио” ТББ-аас дараах 10 шаардлагыг зохих газрууд болон яамдад хүргэхээ мэдээллээ. Үүнд: 

  1. Хүүхэд хамгааллын тухай хууль, гэр бүлийн тухай хуулийн шинчилсэн найрууллагыг УИХ-аар хэлэлцүүлэн батлах
  2. Гэрчийн мэдээллийг нууцлах
  3. Урьдчилан сэргийлэх шаардлага
  4. Хүүхэд гомтолтой байвал яах вэ?
  5. Сэтгэлзүйн хохирлыг тооц. Сэтгэл санааны хохирлыг тооцох эрх зүйн зохицуулалтыг батла.
  6. Хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх төсвийг нээлттэй тайлагна.
  7. Үндсэн ажлыг нь хийлгэ
  8. Хамгаалах байруудын үйлчилгээг сайжруул.
  9. Нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоо батал
  10. Хүүхэд хамгааллын бодлоготой болох зэрэг багтжээ. 

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

19 цаг 51 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

19 цаг 55 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

19 цаг 57 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

20 цаг 0 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин