Нэг нь нөгөөхөөсөө “...Нүүрсний хэргийг чинь аргалж өгье” гээд мөнгө авчихсан гэв үү

2023-03-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.Дамдин

УИХ-ын хэд хэдэн гишүүн нүүрсний хулгайд холбогдсон. АТГ-аас 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд хэвлэлийн бага хурал зарлаж, 17 хүний нэр зарласан. Тэдний тав нь УИХ-ын гишүүн байв. Тухайн үед АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох  “...Нүүрсний хулгайн гэх асуудалтай холбоотойгоор нийт 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих арга хэмжээ авсан. Одоогоор нийт 35 хүнийг яллагдагчаар татсан. Үүнээс хахууль авах гэмт хэрэгт долоо, хахууль өгөх гэмт хэрэгт 16, албан тушаалын байдлаа урвуулсан хэрэгт найм, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт хоёр хүнийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нүүрсний олборлолт, тээвэрлэлт, төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах явцад дараах албан тушаалтнууд шууд болон шууд бусаар оролцсон нөхцөл байдал тогтоогдож байна” гэсэн.

Тус газраас дараа нь 2023 оны хоёрдугаар сарын 28-нд мэдээлэл өгөхдөө “...УИХ-ын зарим гишүүнийг яллагдагчаар татсан” гэж мэдэгдсэн. Тэгэхдээ УИХ-ын зургаан гишүүнийг яллагдагчаар татсан талаар мэдээлсэн. Ингэхээр нүүрсний хулгайд одоогийн байдлаар УИХ-ын долоон гишүүн холбогдоод шалгуулж байна гэсэн үг.
Тэгвэл дээрх долоон гишүүний хоёр нь хоорондоо муудалцаад сүйд болж байгаа талаар Төрийн ордон, улс төрийн хүрээ хавиар жиг жуг хийгээд хэд хонолоо. 
“...Яасан, ийсэн” гэвэл, нүүрсний хулгайд холбогдоод шалгуулж буй нэгэн эрхэм гишүүн өөртэйгээ адилхан шалгуулж байгаа бас нэг гишүүнээс “...Хэргийг чинь аргалж өгнө” гээд мөнгө авчихжээ. Гэтэл тэр яриа тохироо нь бүтэлгүйтэж, өдгөө хоёулаа яллагдагчаар татагдчихаад байгаа юм. Тиймээс “...Хэргээ аргалуулна” гээд мөнгө өгчихсөн гишүүн нь хэрүүл зарга хийгээд эхэлсэн байна. Тиймээс тун удахгүй хэн хэн нь тэсгэл алдаж, олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж магадгүй болсон талаар баттай эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 55 (7040)

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

18 цаг 24 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

18 цаг 27 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

18 цаг 30 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

18 цаг 33 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин