Төмөр замын даргын томилгооны “тохироо” ба Х.Хэрлэнгийн “цэвэрлэгээ”-ний эхлэл

2023-03-15
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

 

Б.Дамдин-Очир

 

Монгол, Оросын УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны 2021 оны арваннэгдүгээр сарын 30-ны хуралдаанаар Х.Хэрлэнг замын даргаар томилсон. Х.Хэрлэн тэр үед АМГТГ-ын даргаар ажиллаж байв. Тодруулбал, тэрбээр 1985-1991 онд Политехникийн дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр, 1999-2001 онд МУИС-ийн  ХЗДС-ийг Эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Техникийн Ухааны магистр зэрэгтэй. 1991-1992 онд Барилгын зургийн институтэд зургийн техникч, 1995-1999 онд “Үлэмж” ХХК-ийн дэд захирал, 2000-2006 онд АМХЭГ-ын ГУУКА-ны дарга, 2006-2007 онд ҮХЯ-ны Хөнгөн үйлдвэрийн газрын орлогч дарга, 2008-2010 онд  “Эйч ти эм” ХХК-ийн захирал, 2010-2012 онд ТӨХ-ны газрын дарга, 2012-2016 онд “Эйч ти эм” ХХК-ийн захирал, 2016-2017 оны “Монголын төмөр зам”  ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2017 онд АМГТГ-ын даргаар томилогдсон. Харин түүнийг УБТЗ-ын даргаар томилох үед хэвлэл, цахим сүлжээгээр “сөрөг довтолгоо” нэлээд явсан. Энэ нь ч аргагүй. Тэр албан тушаалд очихыг хүссэн нөхөд бишгүй байсан. Хэд хэдэн хүний нэр яригдаж байв. Тэд нэр нөлөөтэй, мөнгө хөрөнгөтэй, улс төрийн ар сайтай. Гэвч тэдний хүслээр болоогүй юм.


Гэхдээ “...Х.Хэрлэнг яагаад УБТЗ-ын даргаар томилсон бэ” гэдэг нэг их тодорхойгүй үлдсэн. Олон ч шалтгаан үндэслэл, холбоо сүлбээгээрээ нүдүүлсэн дээ. Х.Хэрлэн хэнэггүй нөхөр аж. Өөрөө ч дуугардаггүй. Өөр хэн нэгэн ч тайлбарлаж байгаагүй. Тэгвэл тэр нь одоо зах зухаасаа ил болж байна. Учир юу гэвэл Х.Хэрлэнг томилохдоо уг албан тушаалд санал болгосон субьектуудын зүгээс “...Төмөр замын авлигыг зогсоож, үйл ажиллагааг нь ил тод болгох” тодорхой чиглэлийг өгчээ. Оросын тал ч үүнд таатай хандсан байгаа юм.
Учир нь 2020 оны эхээр дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдэж, улс орнуудын Засгийн газрууд хязгаарлалт, халдвар хамгааллын олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор УБТЗ ХНН-ийн үйл ажиллагаанд тодорхой хүндрэл, бэрхшээлүүдийг учруулж эхэлсэн. 
Улмаар улс орны эдийн засаг ч хүндэрсэн. Төрийн зүгээс үүнийг гэтлэх арга хэмжээ авч эхэлсэн. Тэр нь экспортын гол бүтээгдэхүүнүүдийн нэг болох нүүрсний хулгай, түүнтэй холбоотой далд эдийн засгийг цэгцлэх ёстой болсон байдаг. Энэ нь шууд утгаараа төмөр замтай холбогддог. Одоо ч эхнээсээ ил болж буй нүүрсний хулгайд  төмөр замын зарим албан тушаалтан оролцоотой нь тогтоогдож байна. 
Түүнчлэн Хятадын тал тахлын халдварын тархалтыг хумих зорилгоор 2021 оны арваннэгдүгээр сарын 28 буюу Х.Хэрлэнг УБТЗ-ын даргаар томилогдохоос хоёр хоногийн өмнө вагон солилцоог солилцоог эрс бууруулсан. Ингээд хоногтоо 4-8 цуваа авах болсон. Ингэснээр УБТЗ ХНН-ийн тээврийн орлого буурч, санхүүгийн хүндрэлд орох үндсэн гол шалтгаан болжээ.
Өөрөөр хэлбэл, Х.Хэрлэнг томилох үед УБТЗ ХНН-ийн нөхцөл байдал иймэрхүү байв. Дээрээс нь Замын-Үүд дээр 1100 задгай вагон бараг дөрвөн сар саатчихаад байв. Мөн энэ нийгэмлэгийг дагасан авлигын сураг нэгэнт сонсогдоод эхэлсэн байжээ. Ер нь ч УБТЗ ХНН-тэй холбоотой авлига, аалзны тор шиг хэрсэн их мөнгөний сүлжээний талаар олон жил яригдаж байгаа юм.


Харин Х.Хэрлэнгийн тухайд  ажлаа аваад Хятадын талтай тогтмол цахим уулзалтууд хийсээр 20 орчим хоногийн дараа цувааны тоог 10 болгосон. Дахиад долоо хоногийн дараа хоногт 14 цувааг Хятад руу “урсгадаг” болсон.  Бас нөгөөх 1100 задгай вагонтай нүүрсийг Хөх хотын төмөр замынхантай яриа хэлэлцээ хийгээд Эрээн өртөөнд хүлээлгэж өгсөн байна. 
УБТЗ ХНН-ийн нэг чухал асуудал бол тариф байдаг. Транзит болон экспортын ачаанаас бусад бүх ачааг алдагдалтай тээвэрлэж, жил бүр их хэмжээний алдагдал хүлээдэг байна. Нэг үгээр хэлбэл, орлогоороо алдагдлаа нөхөөд л дуусдаг. Техникийн шинэчлэлийг эрчимтэй хийх санхүүгийн боломжгүй явсаар ирсэн байгаа юм. Харин Засгийн газар, 2021 оны дөрөвдүгээр сарын 14-нд “УБТЗ ХНН-ийн дунд хугацааны тарифын бодлого”-ын баримт бичгийг дэмжжээ. Үүнийг Ерөнхий хороо нь баталсан байна. Ингэснээр УБТЗ ХНН-ийн цахилгаан станцуудын нүүрс болон хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтээс бусад бүх тээврийн тарифыг шат дараатайгаар тодорхой хувиар индексжүүлээд эхэлжээ. Цаашлаад, Х.Хэрлэн ажлаа аваад удалгүй авлигын асуудал, хардлагаас салдаггүй байсан Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан орлогч дарга, Хүний нөөцийн албаны дарга, Замын орлогч дарга, Дотоод аудитын албаны орлогч дарга зэрэг албан тушаал хашиж байсан хүмүүсийг чөлөөлсөн. 
Үүнээс гадна УБТЗ, ер нь Монголын эдийн засагт маш их хор хохирол учруулдаг төмөр замын ачаа тээврийн захиалга гэж авлигын “дохиур” бий. Тийм байсаар ирсэн. Төмөр замын хоёр, гуравхан тойрч суугаад “...Хэнд хэдийг өгөх”-өө шийддэг байсан. Мэдээж, шийдвэр бүр нь мөнгө шүү дээ. Х.Хэрлэн үүнийг цахим системд шилжүүлсэн. Одоо УБТЗ-ын вагон олголт, хуваарилалт нь цахимаар явагддаг болоод байна. Энэ шийдвэрт төмөр замаар экспорт хийдэг иргэд, аж ахуйн нэгжүүд ам сайтай байгаа юм. 
Тэгэхээр УБТЗ дагасан авлигыг таслан зогсоох, тэр дундаа тээврийн захиалгыг ил тод болгох тал дээр Х.Хэрлэн тодорхой ажлуудыг хийгээд эхэлсэн гэсэн үг. Ийм “цэвэрлэгээ” цаашид нэлээд өргөн хүрээнд үргэлжлэх юм байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 53 (7038)

Сэтгүүл зүйн хөтөлбөрийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрнэ

МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн хамт оло

5 цаг 23 мин
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хүний эрхийн үндэсний комисст ажиллалаа

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монгол Улсын Хүний эрхи

6 цаг 9 мин
Систем нэгдэхгүй болд шударга ёс бүрдэхгүй

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амар

6 цаг 46 мин
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар П. Батбаатарыг томилжээ

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар П. Батбаатарыг томилжээ

7 цаг 53 мин
З.Батбаяр: Туул гол хоёр ч газар шургасан тасарсан байдалтай байна

Туул гол 2 ч газар шургасан тасарсан байдалтай байна...

8 цаг 1 мин
“Би өөрийгөө залгих “үр могой” төрүүлэхгүй бол багш гэж явах хэрэг байхгүй”

​​​​​​​Polit.mn сайт “Төрсөн өдөр” буланд Монгол Улсын гавьяат жүжигчин, тайз дэлгэцийн жүжигчин, найруулагч,

15 цаг 28 мин
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг парламент хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт эхэллээ.   Хуралдааны эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ө

16 цаг 28 мин
О.Цогтгэрэл С.Баярцогтын “сүүдэр”-т яваад орчихлоо

овчхондоо, АН-ын дарга болсноос нь хойш АН ямар ч сонгуульд ялаагүй, бас ялагдаагүй байхад

16 цаг 28 мин
Э.Шинэцэцэг: “Эко сургууль, цэцэрлэг” хөтөлбөрт хамрагдсан сургуулиудын орчин 30 гаруй хувиар сайжирсан

Дэлхийн нийтийн Тогтвортой хөгжлийн 17 зорилго, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа–2050”-ын хэрэг

Өчигдөр 15 цаг 33 мин
Туулын хурдны замын ажлыг шөнийн цагаар  хулгайгаар хийж байна гэв

Энэ сарын 6-нд Туулын хурдны замын ажлыг түр зогсоох үүргийг төрийн тэргүүнээс эхлээд ерөнхий сайд Н.Учр

Өчигдөр 14 цаг 22 мин