Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “судрын чуулган”-тай танилцав

2023-03-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Топкапы ордон музейд зочилж, Монголын Ил Хаант Улсын Газан хааны Тэргүүн сайдаар ажиллаж байсан Рашид ад-Дины бүтээсэн “Судрын чуулган” бүтээлтэй танилцав. Тулуйн хүү Хүлэгү хааны гуч Ил хаан Газан хаан 1301 онд өөрийн Тэргүүн сайддаа монголчуудын түүхийг нэгэн сударт нийтгэн цуглуулахыг зарлигдаж уг бүтээлийг Рашид ад-Дин монгол, хятад, түрэг, энэтхэг, араб тэргүүтэй олон мэргэд, зурхайчид, түүхчид, эрдэмтдийн хамт 1311 онд бүтээж байсан түүхтэй.

Судрын чуулган зохиол нь нийт 3 хэсгээс бүрэлдэнэ. Эхний хэсэг нь “Тарих-и Мубарек-и Газани” буюу хүн төрөлхтөний үүссэн цагаас эхлэн Газан хааныг хүртэлх түүх юм. Энэ хэсэгт Монгол түмний гарлыг өгүүлсэн Эргүнэ Хунгийн түүх болон Бөртэ чино, Гоо марал, Алунгоо эх, Бодончар, Хотул хаан, Амбагай хаан, Есүхэй баатар зэрэг Чингис хааны дээд өвгүүдийн түүхийн тухай бусад сурвалжид байдаггүй чухал мэдээ баримтуудыг өгүүлдэг. Монголчуудын үүсэл гарлаас Чингис хааны байлдан дагууллын үеийг хүртэлх түүхийг бичихдээ Монголын нууц товчооны монгол эхийг ашигласан нь тодорхой байдаг. Мөн “Алтан дэвтэр” хэмээх Монгол хаад болон алтан ургийнхан л үзэх эрх бүхий төрийн түүхийн сурвалж бичгийг ашиглан тулгуурлаж бичсэнээ мөн оршил хэсэгтээ өгүүлдэг. Үүнээс хойшхи үеийн буюу Өгөдэй, Гүюг, Мөнх, Хубилай хаадын хэсгийг бичихдээ Ил хаант улсын ордонд буй Монгол сурвалжуудаас гадна дурьдан буй хаадтай нэг үед амьдарч байсан болон уулзаж учирч явсан амьд гэрчүүдийн амнаас сонссон мэдээнүүдийг өргөнөөр ашигласан байна. Уг ботийн төгсгөл хэсэгт өөрийн амьдран буй цаг үеийн түүх болох Монголын эзэнт гүрний доторх холбооны улсууд Юань, Алтан Ордон, Цагадай, Хайдугийн улс болон Ил хаант улсын улс төр, эдийн засаг, соёлын амьдралын талаар төрийн архивт буй бичиг хэргүүд болон өөрийн үзсэн харсандаа тулгуурлан бичсэн.

Орчин үеийн түүхийн шинжлэх ухаанд Рашид аддины “Судрын чуулган” зохиолыг дэлхийн түүхэнд анх удаа бичигдсэн “дэлхийн универсал түүх” гэж үздэг.

Эх сурвалж: www.polit.mn

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

3 цаг 30 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

3 цаг 33 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

6 цаг 10 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

6 цаг 14 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

11 цаг 43 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

11 цаг 43 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин