Ц.Цолмон: Гүйлтийн тэшүүрийн амжилт секунд, долиор хэмжигддэг учир алдах эрхгүй

2023-03-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Д.ДАРАМБАЗАР 

Хахир хүйтний улирал дуусаж, урин дулаантай золгох гэж байна. Гэхдээ дэлгэр цаг ирж байгаа ч өвлийн спортын тамирчдын хөнгөн бэлтгэл эхэлжээ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа гүйлтийн тэшүүрийн спортын мастер Ц.Цолмонг урилаа. Түүний хувьд 2017 онд болсон Нийслэлийн АШТ-ээс хүрэл медаль хүртэн амжилтын гараагаа эхэлж байсан бол 2020 оны УАШТ-ээс мөнгө хүрэл медалийн эзэн болсон байна. Мөн өнгөрсөн сард зохиогдсон Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI  наадмаас алтан медалийг хүртжээ. 

-Өнгөрсөн сард Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадамд оролцон өмнө гаргаж байсан амжилтаа ахиуллаа. Энэ амжилтыг үзүүлэхэд хэн нөлөөлөв?
-2013 онд гүйлтийн тэшүүрийн төрлөөр хичээллэж эхэлсэн. Тухайн үед аав ээж маань дургүй байсан болохоор нууцаар л бэлтгэл сургуулилт хийдэг байлаа. Харин 2017 онд Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсний дараагаар аав, ээж хоёр маань их дэмжих болсон. Амжилтаа улам ахиулах тусам гүйлтийн тэшүүрийн гутал, хэрэглэлүүрийг авч өгсөн нь амжилт илүү гаргаарай гэж байгаагын илрэл гэж боддог. Энэ удаагийн тэмцээнд өмнөх үеэсээ илүү туршлагатай байдлаар оролцсон. Тиймээс энэ амжилтыг үзүүлсэн болов уу. Мөн багшийн маань үргэлж хэлдэг “Чи юуны тулд гүйлтийн тэшүүрийн төрлөөр хичээллэсэн юм” гэдэг үг “зүрхэнд” минь хүрч, намайг илүү хурцалдаг. 


-Гүйлтийн тэшүүрийн төрөл олон хүний урд гарахаасаа илүү хурдан гулгаж, бага минутыг туулсанаараа амжилт нь хэмжигддэг үү? 
-Хэнтэй уралдах, хэний өмнө гарах ямар ч хамаагүй. Илүү хурдан гулгаж бага цаг зарцуулах нь чухал. Амжилт болгон секунд, долиор хэмжигддэг учир алдах эрх надад байхгүй. Өөрийн хүрч чадах оргил хүртлээ тэмүүлэхийн тулд бэртэл авалгүйгээр, амжилтаа ахиулах нь миний зорилго болоод байна. 


-Тамирчид бэртэл гэмтэлтэй их тулгардаг байх даа? 
-Гар, өвдгөө гэмтээх, бугуйны холбоос салах гэх бэрлүүдийг гүйлтийн тэшүүрийн тамирчид их авдаг. Хурдтай гулгадаг болохоор унахаас сэргийлэх хэрэгтэй. Мөн зам талбайгаа сайн мэдэрч гулгахгүй бол эдгээрээс илүү хүнд бэртэлтэй тулгардаг. Үүнийгээ цаг хугацаагаар нөхөж байж дараагийн тэмцээндээ оролцдог учир болгоомжтой байхыг хэн бүхэн зөвлөдөг. 


-Өвлийн спортын тамирчид нэг улиралд биш бэлтгэл сургуулилтаа хийх боллоо. Манай улсын тамирчид жилийн дөрвөн улиралдаа тааруулан бэлтгэл сургуулилт хийх боломж бололцоо хэр байна вэ? 
-Намайг анх бэлтгэл хийж эхлэх үед голын мөсөн дээр л бэлтгэлээ хийдэг байсан. Мөсөн ордон байхгүй жилүүдэд өвөл л бэлтгэл хийнэ гэсэн ойлголттойгоор зуны улиралд амарчихдаг байсан. Харин одоо жилийн дөрвөн улиралд бэлтгэл хийх боломж тамирчдад бүрдсэн. Урин дулааны цагт гүйх, мөсөн дээрээ гулгачихдаг болсон. Учир нь мөсөн ордонгууд шинээр баригдсантай холбоотой. Ингэснээр гүйлтийн тэшүүр, шорт трекийн тамирчдын амжилт гаргах боломж нэмэгдсэн гэж харж байгаа. 


-Тэшүүрийнхэн дугуйгаар давхар хичээллэж, тэмцээнд оролцдог гэж сонслоо. Та дугуйн спортоор хичээллэж байна уу?
-Би өөрийгөө олон зүйлд сорих дуртай. Өнгөрсөн оноос эхлэн дугуйгаар хичээллэж, тэмцээнд оролцдог болсон. Дугуй, тэшүүрийн спорт тэвчээр их шаарддаг. Хоёуланд нь хөл оролцдог тул төстэй зүйл их бий.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 49 (7034)

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

8 цаг 54 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

8 цаг 54 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

8 цаг 54 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

21 цаг 3 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Өчигдөр 12 цаг 18 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

Өчигдөр 06 цаг 00 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Уржигдар 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Уржигдар 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин