Ч.Энхжаргал: Аймгийн хэмжээнд эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих нь харьцангуй багассан

2023-03-02
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.Нандин

 

“Зууны мэдээ” сонин “Эмэгтэйчүүдийн манлайлал” булан нээж, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд нийтлэлийн бодлогоо тодорхойлон ажиллаж байна. Энэ удаа Говьсүмбэр аймгийн хоёр эмэгтэй төлөөлөгчийн нэг Ч.Энхжаргалтай ярилцлаа. 

 

-Танай аймгийн хувьд хоёр эмэгтэй төлөөлөгчтэй байгаа нь бусад аймагтай харьцуулахад арай бага хувьтай байгаа харагдаж байна. Ер нь эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоо хэр байдаг вэ?


-Манай сумын хувьд эмэгтэй төлөөлөгчдөө дэмжих, ойлгох тал дээр харьцангуй сайн. Сумын 21 төлөөлөгчөөс ес нь эмэгтэйчүүд байна. Харин аймгийн хувьд эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсох, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдээ дэмжих тал дээр жаахан учир дутагдалтай. Аймаг 17 төлөөлөгчтэйгөөс дөнгөж хоёр нь эмэгтэй. Аймгийн хэмжээнд эмэгтэй төлөөлөгч цөөн байгаа нь Засаг солигдсонтой холбоотой гэж би боддог. Өмнө нь эмэгтэйчүүдээ дэмжих тал дээр нэлээн боломжийн байсан. Гэвч сүүлийн хоёр жил орчимд эмэгтэйчүүдийг дэмжих нь харьцангуй багассан. Уг нь аль болох шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсч байгаасай гэж боддог. Эмэгтэйчүүдийн дуу хоолойг нийгэмд илүү хүчтэй байлгах, тэдний үгийг сонсох, хэрэгтэй санал санаачлагуудыг бодлогын түвшинд авч үздэг байвал нийгэмд нөлөөлөх нөлөө нь асар өндөр юм. 
Ялангуяа эмэгтэйчүүд бүгд ээж, эхнэр хүмүүс учраас эрэгтэй хүмүүсийн олж хардаггүй амьдралын нарийн асуудлуудыг харж чаддаг, хүүхэд эмэгтэйчүүдэд болон нийгэмд ээлтэй бодлого явуулахад эрчүүдээс илүү сайн ажиллах боломжтой гэж би боддог. 


-Аймгийн хувьд эмэгтэйчүүдэд чиглэсэн ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?


-Бид одоогоор аймгийнхаа эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг дэмжиж, боловсрол, эрүүл мэндийн асуудалд чиглэсэн бодлогыг дэвшүүлэн ажиллаж байна. Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтраад аймгийн хэмжээнд эмэгтэйчүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан. Манай аймгийн хувьд Шивээ-Овоо уурхайдаа түшиглэсэн онцлогтой. Одоогоор Шивээ-Овоо уурхайд 90 гаруй уурхайчин эмэгтэйчүүд ажиллаж байна. Тэднийхээ ажлыг аль болох дэмжихийг эрмэлздэг. 
Төлөөлөгч хүний хувьд тойрогтоо ажил хийе гэсэн ч төсөв мөнгөний боломж тааруу. Аль болох өөрсдийн боломжиндоо тааруулан тойрогтоо хүртээмжтэй, хэрэгтэй бодит ажил хийхийг боддог. Өнгөрсөн жил бидэнд тойрогтоо ажиллах гурван сая төгрөгийг хуваарилсан. Би аймгийнхаа өөр нэг төлөөлөгчтэй хамтраад нийтдээ 6 сая төгрөгөөрөө  тойрогтоо Багшийн хөгжлийн төв байгуулж өгсөн.  
Мөн төлөөлөгч болсноосоо хойш “Сэтгэлийн дэм” чэллэнжийг нийт таван удаа явуулж аймгийнхаа өрх толгойлсон эмэгтэйчүүд, хүүхдүүдийг дэмжих чиглэлээр тодорхой ажил хийж байлаа. Сүүлд ковидын үед аймгийнхаа эрүүл мэндийн төвд тоног төхөөрөмж авах, өвдсөн хүмүүст эм тарианы тусламж үзүүлэх гээд боломж бололцоогоороо хандив дэмжлэг үзүүлж байлаа. 


-Ер нь танай аймгийн хувьд эмэгтэйчүүдэд тулгамдаж буй гол асуудал нь юу байна вэ? 


-Эмэгтэйчүүдийн хувьд хамгийн гол тулгамдаж байгаа асуудал ажлын байр. Иргэдээс ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр маш их хүсэлт ирдэг. Мөн ажлын байр байсан ч насны хязгаар заадаг учраас тэр болгон хүртээмжтэй байж чаддаггүй. Тиймээс аль болох эмэгтэйчүүдийн ажлын байраар хангах, нас заадаг хязгаарлалтыг байхгүй болгох тал дээр анхаарч, бодлогоор дэмжих шаардлагатай гэж би боддог. 


-Та төлөөлөгчөөр хэдэн удаа сонгогдон ажиллаж байна вэ. Ер нь эмэгтэй хүн улс төрд хүч үзнэ гэдэг амаргүй гэж хүмүүс ярьдаг?


-Манай гэр бүлийн хүн намайг үргэлж дэмжиж, ар талыг минь найдвартай авч явдаг. Би аймгийнхаа ИТХ-д анх удаа, сумынхаа Иргэдийн хуралд улиран сонгогдоод ажиллаж байна. 2016 онд Шивээ-Овоо сумынхаа Иргэдийн хуралд сонгогдож дөрвөн жил ажилласан. 2020 онд сум, аймагт хоёуланд нэр дэвшиж, сонгогдсон. Манай аймгийн эмэгтэй хоёр төлөөлөгч буюу би болон манай П.Ганцэцэг бид хоёулаа Шивээ-Овоо сумынхаа болон аймгийнхаа төлөөлөгчөөр сонгогдсон. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 45 (7030)

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2 цаг 17 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

7 цаг 29 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

7 цаг 29 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

7 цаг 29 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

17 цаг 58 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

18 цаг 17 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

21 цаг 24 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09