Хоккейн шигшээ багийн ахлагч Г.Тамир: Бид том түүхийг эхлүүлэхэд бэлэн болсон

2023-03-02
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Д.ДАРАМБАЗАР

Монголын багийн спортын хоккейн тамирчдын амжилт, ур чадвар жилээс жилд ахиж байна. Манай хоккейчид 2017 онд Бэндигийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, Азийн хошой аварга болсон гээд анхны тодотголтой, олон амжилт гаргасаар буй. Ямар ч спортын хөгжил, тамирчдын амжилт дасгалжуулагч болон багийн ахлагчын арга барил, ур чадвараас хамаардаг. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Амжилтын эзэн” буландаа Хоккейн үндэсний шигшээ багийн ахлагч, ОУХМ Г.Тамирыг онцоллоо. 

 

20 жилийн хөдөлмөрийн үнэ цэнтэй дэлхийн хүрэл медаль

Г.Тамир  2000 оноос эхлэн бөмбөгтэй хоккейн спортыг сонирхож эхэлжээ. 18 наснаасаа эхлэн үндэсний шигшээ багт багтаж,  эх орныхоо нэрийг өндөр гаргахын төлөө хичээллэж ирсэн байна. Тэрбээр Азийн сорил тэмцээнд оролцсон үеэсээ  зорилгоо биелүүлж, зургаан медалийг хүртсэн юм. Харин үүний дараа 2006 оноос хойш оролцсон B зэрэглэлийн ДАШТ-ээс 2017 онд хүрэл медаль хүртсэн. Тэрбээр хүрэл медаль хүртснийхээ дараа “Олзны бага нь амттай. Тэгээд ч зөвхөн хожиж байж л хүртдэг болохоор хүрэл медаль их сайхан. ДАШТ маань хүрэл медалиар эхэлсэн болохоор алтан медаль олон хүртэх байх.  Манай хоккейчид олон жил ар гэр, амьдралаа хойш нь тавьж зүтгэчихээд өндөр амжилт гаргаж чадахгүй эх орондоо ирдэг байсан. Хэр их хөдөлмөрлөж, ямар их саад бэрхшээл даван туулж байж дэлхийн аваргаас медаль авсныг үгээр илэрхийлэхийн аргагүй. Өмнө нь манай тамирчид 10 жил тоглоод медаль хүртэж чадаагүй. Тамирчид жил бүр тэмцээнд оролцож медаль хүртэж чадахгүй бол дараа жил нь дахин зүтгээд сэтгэлээр унаж санаа зовдог байсан. Гэхдээ бид 2017 онд том давааны ард гарч чадсан” гэсэн юм.

 

“Зун сагс тоглодог байсан бол одоо мөсөн дээр бэлтгэлээ хийх болсон”

Мөсөн ордонтой болохоосоо өмнө өвөлдөө том нуурууд дээр, зундаа сагсан бөмбөг, гүйлтээр хичээллэдэг байжээ. Бэлтгэлээ таслахгүйн тулд ингэж хичээдэг байсан аж.  Г.Тамир энэ тухай “Манай тамирчид жилийн дөрвөн улиралд бэлтгэл хийх боломжтой боллоо. Тамирчин хүн амжилт гаргахын тулд бэлтгэлээ сайн базаах хэрэгтэй. Тиймдээ ч хоккейн тамирчид мөсөн ордонтой болсон цагаасаа тасралтгүй бэлтгэлээ хийж байна. Тиймээс манай улсын шигшээ тамирчид олон тэмцээнээс медаль хүртэж, том түүхийг эхлүүлэхэд бэлэн болсон” гэлээ.

 

“Хоккейн спорт хувь хүний мэдрэмжийг сайжруулдаг” 

Хоккейн спортоор 20 гаруй жил хичээллэсэн учраас багийг хэрхэн удирдах, хэн талбайд гарвал ашигтай байхыг судалдаг гэнэ. Мөн хоккейн спорт тэсвэр тэвчээр, хурд, хүчний төрлийнх болохоор байнга судалгаа, анализ хийдэг байна. Үүнээс гадна талбай дээр өрнөж буй ширүүн өрсөлдөөнийг гурван үе тэсэх нь тухайн тамирчнаас их тэвчээр шаарддаг аж. Иймээс хоккейн спортоор хичээллэснээр тэсвэр тэвчээр, хурд, хүч мөн багаар ажиллах чадвар, төлөвшлийг олж авдаг гэнэ. Тэшүүрээр гулгах, цохиур модоор жижиг шайбыг дамжуулах нь хүнээс багагүй мэдрэмжийг шаардана. Тиймээс мэдрэмжийг сайн хөгжүүлдэг спорт гэж Үндэсний шигшээ багийн ахлагч Г.Тамир өгүүлж байсан юм. Харин багийн ахлагч байх талаараа “Ахлагч хүн багаа амжилтад хүргэхэд багагүй нөлөөтэй. Олон тамирчинг хариуцаж, итгэл төрүүлэн, багийн уур амьсгалаа хадгалж, хамтын хүчээр амжилтад хүрэх нь чухал. Олон талын, өргөн мэдлэгтэй байх хэрэгтэй. Манлайлагч, сэтгэлзүйч, хоол зүйч, зохион байгуулагчаас авахуулаад бага эмчийн дайтай мэдлэгтэй байж мэргэжлийн түвшинд тоглоно. Багийн спортод тоглогч бүр сайн тоглож, нэгнийгээ мэдрэхээс гадна багийн дотоод уур амьсгалд ч чухал хэрэгтэй” гэдгийг онцлов.
 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 45 (7030)

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

9 цаг 7 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

9 цаг 10 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

9 цаг 13 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

9 цаг 16 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

16 цаг 3 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

16 цаг 8 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

16 цаг 8 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Өчигдөр 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин