Б.Гүнзаяа: Монгол загвар өмсөгчид өөрсдийн харизмтай

2023-03-02
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор гоо үзэсгэлэн, авьяас билгээрээ дэлхийн загварын ертөнцөд эх орныхоо нэрийг дуурсгаж яваа гоо бүсгүйчүүдийн нэг Б.Гүнзаяаг урилаа. Тэрбээр загвар өмсөхөөс гадна хүүхэд, залууст хандсан олон нийтийн ажилд оролцон “Хүүхэд эрдэнэ” санг үүсгэн байгуулж, нийгэмд дуу хоолойгоо өргөж явна. 

 

-Вьетнамд болох олон улсын загварын тэмцээнд эх орноо төлөөлж шүүгчээр ажиллах урилга авсан гэсэн. Энэ талаар яриагаа эхлүүлье?
-Би олон улсын тэмцээнүүдэд оролцохоос гадна шүүгчээр ажиллаж байсан. Харин цар тахлаас болж гадагшаа явж ажиллаж амжихгүй байсан ч энэ жилээс олон улсын тэмцээнүүдэд шүүгчээр ажиллах хүсэлт ирж байна. Энэ удаагийн шүүгчээр ажиллах тэмцээн бол Вьетнамын үндэсний баяр наадамтай дүйхүйц томоохон тэмцээн юм. Монгол Улсаа төлөөлөөд олон улсын шүүгчээр ажиллах гэж байгаадаа баяртай байна. Тэмцээний хугацаа төлөвлөсөн ажилтай давхцаж байгаа учраас шүүгчээр ажиллах боломжгүй байгааг хэлэхэд онлайнаар ажиллахыг санал болгосон. Вьетнамын олон улсын бага насны моделийн тэмцээн нь реалити шоу хэлбэрээр явна. Тиймээс шүүгч хийж байгаа хүмүүсээ танилцуулж Вьетнамын телевиз, сонин, сэтгүүл дээр мэдээллүүд нийтлэгдэж байгаа.


-Олон улсын тэмцээн шүүхэд ямар шалгуур тавьдаг вэ?
-Олон улсын миссүүдээс тодорхой шалгуурыг давж шүүгчээр ажиллах эрх үүсдэг. Мөн олон улсын тэмцээнээс шагнал хүртсэн "Титэмтэй мисс" гэдэг утгаар эх орноо төлөөлж шүүгчээр ажиллах боломжтой болдог.
-Та өмнө нь Дэлхийн фото модель, Дэлхийн бяцхан мисс зэрэг олон тэмцээний шүүгч хийж байсан. Шүүгчээр ажиллахдаа юуг илүү анхаардаг вэ?
-Мисс, моделийн тэмцээн шүүхэд ялгаатай. Миссийн тэмцээний хувьд хэл, яриа, биеэ авч яваа байдал, авьяасаараа өөрийгөө хэр илэрхийлж байна гэдгийг хардаг. Харин моделийн хувьд тухайн дизайнерын бүтээсэн хувцсыг тайзан дээр яаж амилуулж байгаа нь гол үзүүлэлт юм. Тиймээс модель тайзан дээр  өөрийгөө бус хувцсаа илэрхийлж бусдад хүргэх нь чухал. Шүүгчээр ажиллахадаа тухайн мисс, моделийн энэ чадвар нь их мундаг юм байна. Энэ талаа ингээд засчихвал зүгээр юм байна гэж  алдаа оноог нь зэрэг харж чаддаг. Тухайн тайзны алхах хэмжээ, урт богино байж болно. Тайзан дээр модель өөрийгөө богино хугацаанд илэрхийлж байгаа. Тэр хугацаанд шүүгч нэг удаа хараад дүгнэх ёстой. Тэр оноогоор тухайн мисс, моделийн карьер, амжилт, амьдралыг шийдвэрлэж байгаа учраас маш хариуцлагатай ажил. 


-Олон улсын тайзан дээр Монголын загвар өмсөгчид ямар чадвараараа ялгардаг вэ?
-Бяцхан мисс, фото моделийн тэмцээнд шүүгчээр ажиллаж байхад Монголын загвар өмсөгчид оролцож байсан. Манай загвар өмсөгчдийн хувьд хүчтэй харизмтай. Бүгд өөр өнцөг, ялгарах онцлогтой.


-Загварын тайзнаа авьяас билэг, гоо үзэсгэлэн ур чадвараараа  эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа олон загвар өмсөгч бий. Мөн та шүүгчээр ажиллахдаа Монголын загвар өмсөгчид хүчтэй харизм, өөр өнцөгтэй байдаг гэлээ. Тэгвэл таны ялгарах онцлог юу вэ?


-Би модель гэхээс илүү олон улсын миссийн тэмцээнд олон удаа оролцсон. Тэмцээн бүрт аливаа зүйлийн утгыг тодотгож харуулахыг хичээдэг.  Жишээ нь, нэг гоёлын даашинз өмсөөд тайзан дээр гарлаа гэж бодоход тухайн хувцсыг амилуулж, онцлогийг нь илүү тодотгож бусдад илэрхийлэх нь чухал. Үгүй бол дэлхий дээр олон дизайнерын урласан гайхалтай даашинз бий. Ямар нэгэн тэмцээнд оролцохдоо тухайн цаг хугацаа, оролцож байгаа арга хэмжээ бүрт эх орныхоо ямар нэгэн зүйлийг шигтгэж танилцуулахыг эрмэлздэг. 
Мөн олон улсын тэмцээнд оролцоход эх орноороо овоглодог учраас  онгоцноос буугаад нисэх хүртлээ хувийн өндөр зохион байгуулалттай, бэлтгэлтэй очиж байж улсаа төлөөлж байна гэсэн үг. Монголоо төлөөлж оролцсон тэмцээн бүрээс хувийн зохион байгуулалттай байхыг сургасан. Жижиг, том ч бай амжилт бүрийн ард их хөдөлмөр, хичээл зүтгэл, хувийн зохион байгуулалт, сахилга бат  байдаг. Энэ болгон өнөөдрийн “би”-г бүтээсэн. Тиймээс 2019 онд дэлхийн гоо сайхны олимп “Miss universe”-д дэлхийн гоо бүсгүйчүүд хэрхэн бэлдэж оролцдог тэр хэмжээнд өөрийгөө бэлдэхийг хичээж, баг бүрдүүлж явсан. Тухайн үед манай улс хоёр дахь жилдээ оролцож байсан ч  амжилттай  оролцоод ирсэн.  “Miss Universe” бол дэлхийн 1.5 тэрбум хүн үздэг  том шоу. Мөн олон улсын  телевизүүд ирж олон нийтэд түгээдэг.


-Тайз бүр дахин давтагдашгүй мэдрэмжийг өгдөг болов уу?


-Жижиг, том гэлтгүй тайз бүр сандрал, догдлол бүхий гайхалтай мэдрэмжийг өгдөг. Магадгүй энэ мэдрэмж намайг илүү хөглөж, энэ мэргэжилд  дурлуулж, олон улсын тэмцээнүүдэд оролцох зорилгыг минь бүтээсэн байх. Мөн тайз бүр аливаа зүйлийг сургаж, туршлага өгдөг учраас бүх тайзаа хүндэтгэдэг. Мөн мэргэжил маань гайхалтай боломжуудыг нээхээс гадна олон найз нөхөдтэй холбодгоороо онцлог.


-Та “Хүүхэд эрдэнэ” санг үүсгэн байгуулж нийгэмд дуу хоолойгоо хүргэж яваа манлайлагч эмэгтэйчүүдийн нэг. Цаашид нийгэмд чиглэсэн ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?


-Мисс гоо бүсгүй ямар нэгэн байдлаар нийгмийн дуу хоолой болж, сайн үйлсийн аян хийх ёстой гэсэн байдаг.  Аль болох чадахаараа нийгэмд манлайлал үзүүлэх хэрэгтэй. Би 2016 онд “Хүүхэд эрдэнэ” санг байгуулж одоог хүртэл тогтмол үйл ажиллагаа, хөдөлгөөн зохион байгуулж байна. Би эрхзүйч мэргэжилтэй. Мөн саяхан хууль зүйн ухааны магистраа хамгаалсан. Дэлхийн гоо сайхны тэмцээнд оролцож өөрийнхөө өмнө тавьсан зорилгодоо хүрч чадсан. Олон улсын тэмцээнд шүүгч, моделиор ажиллаж болно. Гэхдээ би нийгмийн ажил, хуульч тал руугаа анхаарч ажиллахыг зорьж байна. “Хүүхэд эрдэнэ” сангаараа дамжуулж “Unfriend”, “Мод тарья”, “Хүнсний богц” гэсэн ажлыг хийсэн. Мөн энэ жилээс сангийн маань баг бүрэлдэхүүн тэлсэн учраас энэ жилээс илүү далайцтай ажлууд хийж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд зорилтот хоёр хүнийг сонгож таван ханатай гэр бэлэглэлээ. Бид  хүн бүрт тусалж чадахгүй ч “Хүүхэд эрдэнэ” сангаараа дамжуулан нийгмийн дуу хоолой болохыг хүсэж байгаа. Мөн цаашлаад шат дараатай хүүхдийн эмнэлгийн байгууллагуудад эм, тариур, тоног төхөөрөмж бэлдэж өгөхөөр ажиллаж байна. Цаашлаад гадны байгууллагуудтай  хамтарч ажиллахаар зорьж байна.  
Би хүүхэд байхаасаа мисс болохыг мөрөөддөг байлаа. Тэгээд мөрөөдөлдөө хүрч загварын ертөнцөд хөл тавьснаас хойш ихэвчлэн олон улсын  тэмцээнд оролцож эхэлсэн. Тэмцээн бүрээ сургалт гэж хардаг байсан. Мөн оролцсон тэмцээн бүрээсээ тухайн улсын онцлогийг мэдэж авах, нийгэмд дуу хоолой өргөх гэсэн боломжийг олгож байсан учраас мэргэжилдээ илүү дурласан. Тиймээс хуульч, мисс мэргэжлээ холбож нийгмийг эмчлэх дуу хоолой болохыг зорьж байна. 


-Та цахим хуудсаараа дамжуулж бүсгүйчүүдэд гоо сайхны зөвлөгөө өгдөг. Үүнд  бүсгүйчүүд их эерэг сэтгэгдэлтэй байгаа харагддаг?


-Олон улсын тэмцээн, сургалт, семинарт сууж мэдсэн бүхнээ тэмдэглээд явдаг байсан. Үүнийг яагаад ганцаараа мэдэх ёстой гэж. Бусад эмэгтэй ч гэсэн  дэлхийн гоо бүсгүйчүүд шиг байх боломжтой. Хэрэв тухайн бүсгүй өөртөө сэтгэл ханамжтай байвал эргэн тойрныхон, гэр бүлд эерэгээр нөлөөлнө. Тиймээс өөрийн сурсан  бүхнээ бусдад  зөвлөгөөгөөр хүргэхийг зорьдог. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 45 (7030)

Байнгын хороо: Элчин сайд нарын томилгоог дэмжлээ

Байнгын хороо: Элчин сайд нарын томилгоог дэмжлээ

4 цаг 37 мин
Хяналт, бүтээмжийн менежер, зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Төрийн өмчит компаниудад

12 цаг 58 мин
Төрийн өмчит 18 компанийг хэн, хэн авах вэ?

“...Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр ол

12 цаг 58 мин
Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг дахин сэргээхээр болжээ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг эргэн

12 цаг 58 мин
“Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.17) Улсын Их Хурл

22 цаг 54 мин
Б.Цэнгэл: АСА циркийг зориулалтын дагуу ажиллуулахгүй бол менежментийн гэрээг эргэн харна

Б.Цэнгэл: АСА циркийг зориулалтын дагуу ажиллуулахгүй бол менежментийн гэрээг эргэн харна

Өчигдөр 15 цаг 16 мин
128 хяналтын менежерийг чөлөөлж, 14 дэд сайдыг томилох тогтоолыг баталжээ

128 хяналтын менежерийг чөлөөлж, 14 дэд сайдыг томилох тогтоолыг баталжээ

Өчигдөр 15 цаг 11 мин
С.Бямбацогт:Дулааны цахилгаан станцуудыг дуудлага худалдаагаар худалдана

С.Бямбацогт:Дулааны цахилгаан станцуудыг дуудлага худалдаагаар иргэн, ААН-үүдэд худалдана

Өчигдөр 15 цаг 04 мин
Танилц: Дэд сайдаар томилох 14 хүнийг танилцуулав

Танилц: 14 хүнийг дэд сайдаар томилно

Өчигдөр 12 цаг 10 мин
Шүүгч Л.Галбадарын “тангараг зөрчсөн” байж болзошгүй үйлдлүүдийг Сахилгын хороогоор шүүлгэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон шүүгч 30 хоногийн дотор хамт олон болон тухайн орон нут

Өчигдөр 06 цаг 00 мин