Монгол сонгодгийн эхлэл “Учиртай гурван толгой”

2023-02-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Чойжилсүрэнгийн Гантулга 

 

УДБЭТ-ын уран бүтээлчид бар жилийн сүүлийн аялан тоглолтоо Өмнөговь аймагт хийлээ. Тус аймгийн Хөгжимт жүжгийн театрын тайзнаа Монголын анхны үндэсний сонгодог дуурь болох “Учиртай гурван толгой” хоёр өдрийн турш эгшиглэсэн юм. 

 

ЭЭДРЭЭТ ХАЙРЫН ТҮҮХ 

УДБЭТ-ын уран бүтээлчид бар жилийн сүүлээр орон нутгийн театруудад очиж амжилттай тоглолоо. Тухайлбал, Дорнод аймгийн Хөгжимт драмын театртай хамтран “Classical music” тоглолтыг зохион байгуулсан бол Өмнөговь аймгийн театрт “Учиртай гурван толгой” дуурийг тоглосон юм. Монголын анхны сонгодог дуурийн нэг болох тус бүтээлийн тухай мэдээлэл хүргэе. 1934 онд анх “Бөмбөгөр ногоон” театрт “Учиртай гурван толгой” хөгжимт жүжгийг дан ардын дуугаар тоглодог байжээ.  Харин 1944 онд Б.Дамдинсүрэн ая зохиосноор энэхүү бүтээл нь өөрийн ая, үгтэй болсон гэдэг. Үүнээс гадна үйл явдлын хувьд шинэчилсэн байна. Тухайлбал, хүмүүсийн хайр сэтгэлийн харилцааг анги давхаргын тэмцэл болгож, эмгэнэлт төгсгөлийг  өөрчлөн, Юндэн, Нансалмаа нар харц ардын хамт ялан дийлж буйгаар төгсгөсөн нь  агуулга, сэдвийн хувьд өргөжсөн байна. Үүнээс гадна  Б.Дамдинсүрэн олон сайхан аялгуу шинээр зохиожээ.  Харин хэрхэн өрнийн сонгомол хэмээх төрөлд дөхүү болох талаас Зөвлөлтийн сургагч Б.Смирнов ихээхэн чармайн ажилласан гэдэг. Монголын сонгодог урлагийн сор болсон уг дуурийг 1997 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган багахан засвар хийж, шинэчлэн найруулан тавьснаар өнөөдрийг хүртэл тэр хэвээр эгшиглэсээр байгаа юм. 

 

ГАДНЫ ОРОНД ЭГШИГЛЭСЭН НЬ 

“Учиртай гурван толгой” дуурь нь эх орноо төлөөлөн гадны орны тайзан дээр хамгийн олон удаа эгшиглэж байжээ. Жишээлбэл, хүндэтгэлийн концерт, Монголын соёлын өдрүүдийн тоглолт, олон улсын наадам зэргийг онцолж болохоор. Анх 1947 онд Чехословак улсад болсон Дэлхийн залуучуудын анхдугаар фестивальд А.Цэрэндэндэв, Л.Цогзолмаа нар уг дуурийн хэсгээс дуулж оролцсон түүхтэй. Мөн төв театрт ажиллаж байсан Оросын мэргэжилтэн Н.Бельский уг жүжгийн үзэгдлээс орос хэл дээр хэсэгчлэн орчуулсан байдаг бол 1958 онд хятад хэл дээр дуурийн анхны танилцуулгыг хэвлэсэн нь бий. Мөн 1959 онд Хятадын хувьсгалын ойгоор Бээжин хотод тус дуурийг тогложээ. Энэ үед туслах найруулагчаар нь С.Гэндэн ажиллаж, тайз, хувцасны эскизийг Л.Гаваа, Ц.Доржпалам нар хийж байсан гэдэг. Үүнээс гадна “Учиртай гурван толгой” дуурийг манай уран бүтээлчид Тувад бүрэн бүрэлдэхүүнээр нь тоглосон бол 1988 онд Казахстаны Алма-Ата хотод “Ламбугайн нулимс” дуурийн хамт тоглосон удаатай. 1970-1980 оны хооронд ЗХУ-ын Их театрын тайзнаас эхлээд, Болгар, Польш улсын театрт, 1986 онд Японд энэ бүтээл эгшиглэсэн юм. Харин 1999 онд Монгол Японы соёлын харилцааны 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Японы дуучин Окуяма Юми УДБЭТ-ын  тайзнаа уг дуурийн нэгдүгээр үзэгдэлд Нансалмаагийн дүрд дуулсан байдаг. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 42 (7027)

Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

1 цаг 19 мин
2026.11.13: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. 

1 цаг 19 мин
Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

15 цаг 34 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

15 цаг 52 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

19 цаг 43 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

19 цаг 55 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

20 цаг 1 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13