Турк, Сирийн газар хөдлөлтийн улмаас 44 мянган хүн амиа алдлаа

2023-02-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Турк болон Сирийн газар нутагт  болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо өнөөдөр буюу баасан гарагийн байдлаар 44000-д хүрчээ.

Үүний 38 мянга гаруй нь Турк, 6000 орчим нь Сири улсын иргэн байна . ДЭМБ-аас энэ удаагийн газар хөдлөлтийг Европын 53 оронд сүүлийн 100 жилд тохиолдсон хамгийн их аюултай байгалийн гамшиг хэмээн мэдэгдэв. Туркт 1999 онд болсон газар хөдлөлтийн үеэр 17 мянган хүн амиа алдаж байв.

Анх газар хөдөлснөөс хойш өдгөө 10 хонож байна. Тиймээс нурсан барилга, байшин, зам, дэд бүтцээ хэрхэн сэргээх вэ гэдэг нь хамгийн чухал асуудал болжээ. Энэ удаагийн газар хөдлөлтийн улмаас Туркт урьдчилсан байдлаар 50 мянга гаруй барилга нурж, юу ч үгүй сүйрсэн байна.

Энэ талаар Туркийн инженер, архитекторуудын нэгдсэн танхимын ерөнхийлөгч Эйүп Мухчу “Сүйрсэн барилгын нурангийг цэвэрлэхэд бид их хэмжээний цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулна” гэж ярьжээ.

Нурангид дарагдсанаас 10 хоногийн дараа ч хүмүүс эсэн мэнд гарсаар байна. Туркийн төрийн мэдээллийн “Anadolu” агентлагийн мэдээлснээр одоогийн байдлаар 10 хоног дарагдсан дөрвөн хүнийг нурангинаас эсэн мэнд аварчээ.

Тэдний нэг болох 29 настай эмэгтэйн биеийн байдал хэвийн төдийгүй, өөрийгөө ойлгуулж сайн ярьж байгаа талаар эмч нь онцолсон байна. Харин түүний дүү “Эгчийг минь аварсан бурхандаа баярлалаа” хэмээн талархлаа илэрхийлжээ.

Мөн  12 настай, 26, 34 настай хүмүүсийг 258 цагийн дараа нурангин доороос аварч эмнэлэгт хүргэж өгсөн байна.

Эх сурвалж:Aljazeera

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 24 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 36 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 42 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин