Чацуутнууд: AM-C & Harry Styles

2023-02-17
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

 

Бaярмэндийн ДОЛЖИНЖАВ

 

Хорвоо дээр орших долоон тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалаад тэс өөр. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Чацуутнууд” буланг хүргэж байна. Энэ удаа залуу үеийнхний дунд хамгийн их алдартай дуучин АM-C болон түүнтэй нас чацуу Английн дуучин Harry Styles-ийг онцолж байна. Тэд хоёулаа 29 настай.

 

Хөтлөгчөөс дуучин, жүжигчин  болсон AM-C

Багадаа зуслан дээр л тоглож өдрийг өнгөрүүлдэг, сурагч байхдаа ФМ хөтөлдөг байсан жирийн нэг хүү ахаараа заалган хөгжим тоглож сурснаар өөрийгөө эрс өөрчилж, өдгөө залуу үеийнхний хамгийн хайртай уран бүтээлч болоод байна. Түүний нэрийг Г.Энх-Амар гэдэг. Гэсэн ч өдгөө реппер АM-C хэмээх тодотголоороо  олонд танигдах болсон. 25-р суваг телевизийн "Making The Band" реалити шоуны “MixX” хамтлагийн гишүүн гэдгээр нь мэдэх Г.Энх-Амар хэдхэн хоногийн өмнө болсон хип хоп, R&B уран бүтээлчдийн шилдгийг шалгаруулах “Triple X Hit Awards” хөгжмийн наадмын шилдэг цомгийн эзнээр нь тодорсон нь түүнийг хэр амжилттай яваагийн илрэл болов уу. Үүнээс гадна тэрбээр авьяаслаг жүжигчин гэдгээ хэд хэдэн кинонд чадварлаг дүр бүтээснээр батлаад байна. Сонирхуулахад, түүний үндсэн мэргэжил нь жүжигчин. Тодруулбал, “Гацуурхан 2” кинонд ЕБС-ийн сурагчийн дүр, “Огтлолцол” кинонд сайхан сэтгэлтэй залуугийн дүрийг бүтээж байв. Тэрбээр багадаа Жэки Чаны киног шимтэн үздэг байсан нь жүжигчин мэргэжлийг сонгоход нөлөөлжээ.
Залуу, чадварлаг уран бүтээлч АM-C бүх дууныхаа шүлгийг өөрөө бичдэг. Энэ тухайгаа “Дууны үгээ бичихдээ бодит амьдралаас сэдэвлэх, эсвэл дотор байгаа бодлуудаа гаргаж ирнэ. Зарим тохиолдолд уран зохиолын ном уншаад, уншсан номоосоо үгийн сан үүсгээд гоё чамин үгнүүд ашигладаг. Гоё кино үзэх, сэтгэл хөдөлгөсөн үйл явдал тохиолдох, хүмүүстэй ярилцаж байх үед гоё санаанууд орж ирдэг.   Оюутан байхдаа уран зохиолын ном уншиж, дүрийн судалгаа хийж тархиа цэнэглэнэ гээд  ном их уншдаг байсан. Одоо ч чөлөөт цагаараа унших дуртай. Дуу өөрөө уран сайхны байх хэрэгтэй учраас Монголын уран зохиолд хэрэглэдэг уран тансаг үгсийг дуундаа шигтгэж өгөх дуртай” гэж ярьсан байдаг.
Тэрбээр нэг дүү, ихэр ахтай. Түүний аав уран зураач, уран барималч хүн.  Залуучуудын эрин үе ирж байгаа учир соёлыг ойлгож соёлд суралцаж нийгэмдээ зөв хүн байгаарай гэж реппер АМ-С залууст уриаллаа.

 

 

“Vogue”-ийн нүүр царай болсон анхны эрэгтэй Харри Стайлс

Английн дуучин, хөгжмийн зохиолч, жүжигчин Харри Эдвард Стайлс бол дэлхийд алдаршсан залуухан дуучны нэг. Тэрбээр хоёрдугаар сарын 1-нд 29 нас хүрсэн. Урлагийн гараагаа Их Британийн “The X Factor” хөгжмийн уралдаанаас 2010 онд эхэлж байв. Ийнхүү олны хараанд өртөж эхэлсэн Харри Стайлс дан эрэгтэйчүүдээс бүрдсэн “One Direction” хамтлагт элссэнээр олонд танигдаж эхэлсэн билээ. Гэвч тодорхойгүй шалтгаанаар 2016 онд хамтлагаасаа гарсан байдаг. Үүнийхээ дараа анхны соло цомгийг гаргасан нь Их Британи, АНУ-ын шилдэг цомгоор шалгарч, дэлхийн хамгийн их борлуулагдсан 10 цомгийн нэгээр шалгарч түүний нэр олон улсад түгсэн билээ. Дараагийн дараагийн цомгууд нь ч ихээхэн амжилт үзүүлж, тэрбээр энэ оны Грэмми Авардсын шилдэг цомгийн шагналыг хүртсэн юм. Ингэснээр Грэмми Авардсын шагналыг гурван удаа, Брит Авардсыг зургаан удаа, “American Music Awards”-ыг гурван удаа хүртсэн яахын аргагүй шилдэг уран бүтээлч боллоо.
Дуулахаас гадна тэрбээр маш чадварлаг жүжигчин. Одоогоор найруулагч Кристофер Ноланы “Dunkirk” болон “Don't Worry Darling”, “My Policeman” гэсэн кинонуудад дүр бүтээгээд байна. Мөн загварын ертөнцөд хөл тавиад амжилттай яваа билээ. Тэрбээр АНУ-ын загварын шилдэг сэтгүүл “Vogue”-ийн нүүр царай болсон анхны эрэгтэй уран бүтээлч юм.Харри Стайлсыг хүүхэд байхаас нь ээж аав нь маш сайн дэмждэг байсан нь түүнийг амжилттай явахад хамгийн ихээр нөлөөлжээ. Тодруулбал, тэрбээр хүүхэд байхаасаа өвөө, эмээгийнхээ бэлэглэсэн караокены төхөөрөмжийг ашиглан дуулж эхэлжээ. Түүний хамгийн анх дуулсан дуу нь АНУ-ын домогт дуучин Элвис Преслигийн “Миний хамгийн сайн найзын охин” /The Girl of My Best Friend/  хэмээх дуу байсан аж. Сурагч байхдаа “White Eskimo” хэмээх хамтлагийн ахлагч байсан агаад шилдэг хамтлаг шалгаруулах тэмцээнд түрүүлж байжээ. Үүнийхээ дараа ээжийнхээ санал болгосны дагуу “The X Factor” дууны тэмцээнд оролцож, дуучин Трэйнийн “"Hey, Soul Sister" дууг дуулсан. Гэсэн ч шүүгч дуугаа солихыг зөвлөснөөр дуучин Стив Вондерсийн "Isn't She Lovely" дууг дуулсан.  Тус шоунд хамтдаа оролцсон дөрвөн залуутай нийлэн хамтлаг байгуулж, хоёр долоо хоног бэлтгэл сургуулилт хийж өрсөлдсөн билээ. Энэ бол дээр дурдсан “One Direction” хамтлаг байгуулагдах болсон түүх юм. 


Тус хамтлаг амьд тоглолт хийсэн эхний дөрвөн долоо хоногтоо Их Британи даяар алдаршиж, авьяас чадвараа олонд таниулсан билээ. Тэд “The X Factor” тэмцээний гуравдугаар байрт шалгарсан юм. Үүнээс хойш тасралтгүй уран бүтээлээ туурвиж, АНУ-ын шилдэг цомгоор шалгарсан Их Британийн анхны хамтлаг болж байв. Эдгээрээс “Шөнө дундын дурсамж” /Midnight Memories/ цомог нь дэлхийн хамгийн их борлуулалттай цомгоор 2013 онд шалгарч, түүхэн амжилт үзүүлсэн байдаг. Сонирхуулахад, Харри Стайлс 16 настайдаа бялуу хийдэг цехэд хагас цагийн ажил хийдэг байв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 40 (7025)

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12