Монгол-Беларусын парламентын бүлгийн уулзалтаар ачааны вагон угсардаг үйлдвэр байгуулах талаар ярилцав

2023-02-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй Байдал, Гадаад Бодлогын Байнгын Хорооны дарга, Монгол-Беларусийн Парламентын бүлгийн дарга Б.Энх-Амгалан Бүгд Найрамдах Беларусь Улсын Үндэсний Ассамблей дэхь Монгол Улстай хамтран ажиллах ажлын хэсгийн ахлагч Щастный Анатолий Тадеушевич нар (2022.02.15) парламентын бүлэг хоорондын уулзалтаа цахимаар хийлээ.  Уулзалтад Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан, Гадаад харилцааны яамны Европын газрын захирал Г.Баттунгалаг, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, Зам Тээврийн Хөгжлийн Яамны Авто Тээврийн Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан, тус Яамны Төмөр Зам, Далайн Тээврийн Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах газрын дарга М.Энхболд, Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын Дарга С.Жавхлантбаатар болон УИХ, ЗГ-ын харьяаны бусад албаны төлөөлөл оролцлоо. Уулзалтад Беларусийн талаас Монгол Улсад Бүрэн Эрхт Элчин Сайд Дмитрий Николаевич Горелик, Беларусь-Монголын Парламентын бүлгийн гишүүд болон албаны бусад төлөөллүүд байлцав.

Талууд уулзалтын эхэнд хоёр улсын парламентын зүгээс өөрийн улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг тогтвортой урагшлуулахад шаардлагатай эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд голлон анхаарч буй чиглэлийн талаар мэдээлэл солилцсон юм. Уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд өмнө нь тохиролцсон, удаашралтай байгаа зарим асуудлуудыг бодит ажил хэрэг болгох талаар ярилцлаа. Үүнд:

1. Белаз, ГМЗ/Гродненский механический завод/ “МАЗ” зэрэг хүнд даацын автомашины дистрибьютер байгуулж, эрхийг Монголд олгож албан ёсны засвар механик, сэлбэг үйлчилгээний төв нээх ажлыг хэрэгжүүлэх.

2. Говь-Алтай аймгийн Гуулин тосгоны усалгаатай тариалангийн дэргэд сайн үүлдрийн үхрийн ферм байгуулах, түүнийг түшиглэн “Беларусь” тракторын механикжсан авто баазтай болох.

3. Улаанбаатар хотын ойролцоо ачааны вагон угсардаг үйлдвэр байгуулах.

4. Хоёр орны бизнес эрхлэгчдийн дунд “Эдийн засгийн чуулга уулзалт” хоёр талдаа харилцан зохион байгуулах зэрэг болно.

5. Хоёр орны соёлын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, урлагийн мастеруудын тоглолтыг харилцан зохион байгуулах.

6. Хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан солилцооны хөтөлбөрийг эхлүүлэх. Бүгд Найрамдах Беларусь Улсын Ассамблей дэхь Монгол Улстай хамтран ажиллах ажлын хэсгийн ахлагч Щастный Анатолий Тадеушевич хоёр улсын хамтын ажиллагаа хөдөө аж ахуй, боловсрол соёл, ШУ, хот тохижилт, нийтийн тээвэр, онцгой байдал, зам тээвэр зэрэг олон салбарт өргөжин хөгжиж, олон төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгааг онцлон тэмдэглэв. Талууд Монгол Улс бол Бүгд Найрамдах Беларусь Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхны улсуудын нэг гэдгийг уулзалтын үеэр хэлж, Монгол, Беларусь улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх нь чухлыг онцоллоо.Талууд хоёр улсын парламентын харилцааг хөгжүүлэх, Парламентын тэргүүн нар болон парламентын бүлгүүд хоорондын харилцан айлчлалыг зохион байгуулах, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Монголын соёлын өдрүүдийг Минск хотноо хамтран зохион байгуулахаар санал нэгдлээ.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй Байдал, Гадаад Бодлогын Байнгын Хорооны дарга, Монгол-Беларусийн парламентын бүлгийн дарга Б.Энх-Амгалан Бүгд Найрамдах Беларусь Улсын Үндэсний Ассамблей дэхь Монгол Улстай хамтран ажиллах ажлын хэсгийн ахлагч А.Т.Щастный-г тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьснаар уулзалт өндөрлөв.

Эх сурвалж: www.polit.mn

Зочин
Ямар нэгэн зүтгүүр , мотор хэрэггүй иймэрхүү ажилд хөрөнгө оруулах нь монголд л хэрэгтэй. Дэмжиж алга ташин хэрэгтэй.
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

4 цаг 27 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

4 цаг 30 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

7 цаг 7 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

7 цаг 11 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

12 цаг 41 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

12 цаг 41 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин