Ази болон Армийн аварга Б.Чинзориг

2023-02-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.Гантулга 

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа боксын ОУХМ Б.Чинзоригийг онцолж байна. Тэрбээр “Токио-2020” зуны олимпийн наадмын 63 кг-ийн жинд хүч үзсэн билээ. 

 

Боксын спортоор 17 жил хичээллэж байна

Энэ цаг үеийн шилдэг боксчдын эгнээнд  зүй ёсоор багтдаг ОУХМ Б.Чинзориг анх 2005 онд буюу 13 наснаасаа боксоор хичээллэж эхэлжээ. Үүнээс хойшхи 17 жилийн хугацаанд түүний амжилт жил ахих тусам нэмэгдсээр байгаа юм. Б.Чинзориг анх “Алдар” спорт хороонд сагсан бөмбөгийн секцэнд явдаг байжээ. Сагсчин болох мөрөөдөлтэй хүү боксын спорт руу урвасан нь найз Б.Гансүхээс нь эхлэлтэй гэнэ. Тухайн үед найз нь боксын секцэнд явдаг байж. Нэг удаа бэлтгэл дээр нь хамт очиж, бэлтгэж хийж үзсэнээр боксын спортоор хичээллэх болжээ. Б.Чинзориг 2014 онд Армийн дэлхийн аварга болж, амжилтын гараа нь эхэлсэн. Тэрбээр энэ тухайгаа “Аваргын төлөө 2013 оны дэлхийн аварга Эвертон Лопестой тулалдсан. Хүндхэн тоглолтын эцэст шүүгчийн саналаар 3:2 харьцаагаар ялж байлаа. Лопес хүч багатай боловч, маш хурдтай, гүйцэгддэггүй онцлогтой тамирчин.  Нийт дөрвөн тоглолт хийснээс хамгийн хэцүү нь алтан медалийн төлөөх тоглолт байсан” гэж дурссан юм. 

 

Есөн удаагийн Улсын аварга 

Б.Чинзоригийн хувьд МУИС-ийн Эдийн засгийн ангид сурдаг байсан ч тэмцээн, уралдаанд оролцохын хажуугаар сурах хүндрэлтэй байсан учир спортоо сонгожээ. Ширэн бээлийтэн маань бэлтгэлгүй үедээ амьд хөгжмийн тоглолт үзэх сонирхолтойгоос гадна сонгодог театрын үнэнч үзэгч гэнэ. Тэрбээр Улсын есөн удаагийн аварга. Хамгийн сүүлд өнгөрсөн жил Боксын насанд хүрэгчдийн УАШТ-ий эрэгтэйчүүдийн 67 кг-д олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэтэй гал гарсан ширүүн тулаан хийснээр буулгаж авсан юм. Түүнээс энэ хугацаанд шантрах үе гарч байв уу гэж асуухад “Анх жаахан байхад шантрах үе олон байсан. Харин шигшээ багт орсноор зөвхөн урагшаа тэмүүлэх л болсон” гэж хариулсан юм. 

 

Амжилт

-Улсын есөн удаагийн аварга

-Армийн дэлхийн аварга

-Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль

-Боксын рингэнд 231 тулаан хийж, 206 ялалт байгуулсан

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 39 (7024)

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин