ХБНГУ-ын Дэд канцлер Шадар сайд Д.Тэрбишдагвыг хүлээн авч уулзлаа

2014-08-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.Зотол 

 Монгол Улсын Шадар сайд, Монгол-Германы Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва энэ сарын 10-14-ний өдрүүдэд  ХБНГУ-ын Берлин хотноо   ажлын айлчлал хийж байгаа билээ.

Айлчлалын хүрээнд Шадар сайд, ХБНГУ-ын Дэд канцлер бөгөөд Холбооны Эдийн засаг, эрчим хүчний сайд ноён Зигмар Габриелтай  уулзлаа. 

Уулзалтын  эхэнд  Шадар сайд Д.Тэрбишдагва  хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож  буй энэ үед уулзаж байгаад баяртай байгаагаа  илэрхийлээд, Монгол Улс нь  ХБНГУ-ыг Европ дахь гол түнш орон хэмээн үзэж, харилцаа хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгсөөр ирснийг онцлов.

Уулзалтын үеэр “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий хоёр улсын Засгийн газар хоорондын ажлын хэсгийн гуравдугаар хуралдааныг ирэх аравдугаар сарын 24-нд Берлин хотноо зохион байгуулахаар  хоёр тал харилцан тохиролцлоо.

ХБНГУ-ын Дэд канцлер Зигмар Габриел дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд ач холбогдол өгч тэмдэглэж байгаад баяртай байгаагаа онцлохын зэрэгцээ дэд бүтэц, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, байгаль хамгаалал, норм стандартын асуудлаар Шадар сайдтай харилцан саналаа солилцов.

Айлчлалын  хүрээнд Монгол Улсын  Шадар сайд Д.Тэрбишдагва хоёр улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар Дойче Бан компанийн Санхүүгийн удирдах зөвлөлийн дарга доктор Р.Лутц, Германы Эдийн засгийн Зүүн Европын хорооны гүйцэтгэх захирал ноён Р.Линднер, "RAG  Мining solution" ХХК-ны захирал, профессор М.Юнкер нартай албан уулзалт  хийсэн байна.

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21