Одетта VS Оделлия

2023-02-13
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Монголын сонгодог урлагийн түүхэнд анх удаа 32 хунтайгаар “Хунт нуур” бүжгэн жүжиг буух гэж байна. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Сонгодог урлаг” буландаа үзэсгэлэнт цагаан хун Б.Марал, хар хунгийн дүрийг бүтээж буй  Б.Хулан нарыг урилаа.

 

ХАР ХУНГААР БҮЖИХ ХОЁР ДАХЬ ТАЙЗ

-Би 2022 онд сургуулиа төгссөн. Хар хун миний анхны гол дүр. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Ардын жүжигчин Зууны манлай балетын гоцлооч Ю.Оюун агсны мэндэлсний 70 жилийн ойн тоглолтод анх удаа хар хунгийн дүрээр тайзнаа гарсан юм. Анх хар хунд бүжиглэнэ гэдгээ мэдээд гайхаж, сандарсан. Энэ том дүрээр тайзнаа гарах боломж өгсөн учраас  чадахын төлөө хичээсэн. Харин энэ удаа 32 хунтай “Хунт нуур” бүжгэн жүжгийг анх удаа тавихад хар хунгаар сонгогдсондоо баяртай байна. 

 

ӨӨР ЕРТӨНЦИЙГ БҮТЭЭГЧ

 

-Хар, цагаан хунд хоёуланд нь тоглохыг мөрөөддөг. Гэхдээ хар хун илүү дотно, танил мэдрэмж өгдөг. Учир нь хар хун эсрэг дүр учраас  бүжигчнээс  хурд хүч, эмоци гаргахыг шаарддаг. Дүрдээ орохын тулд өөрөөсөө өөр хүнийг бүтээж тайзан дээр оршдог. Тиймээс энэ удаа дүрийнхээ мөн чанарыг тодотгож,  илүү сайжруулахыг хичээнэ. Хар хунгийн 32 эргэлтийг хоёр дахь эсвэл төгсөх дамжаанд заадаг. Харин УДБЭТ-д орж ирээд, өөр арга барилаар хар хунг тодотгох 32 эргэлтийг хийж сурсан. Дүрийн судалгаа хийхдээ Монголынхоо болон бусад улсын хунд тоглосон бүжигчдийн бичлэгийг үздэг. Мөн багш нар,  эгч нараасаа зөвлөгөө авсан. Толинд харж бэлтгэлээ хийж, өөртэйгөө тулж ажиллаж байна. Би хүүхэд байхаасаа театрт тоглолт алгасахгүй үздэг байсан. Хамгийн сэтгэлд хоногшсон хар хун бол Гавьяат жүжигчин Б.Саруул эгч. Эрч хүчтэй, ширүүн мөртлөө тайван хар хунийг бүтээдэг нь их таалагдсан.

 

 

ЗҮҮД МЭТ ЦАГ ХУГАЦААГ БҮТЭЭСЭН  “ЦАГААН ХУН”

-Анх цагаан хунгийн дүрээр тайзнаа гарахад зүүдэлж байгаа юм шиг гайхалтай мэдрэмж төрсөн. Би сургуульд байхаасаа л "Хунт нуур"-т бүжиглэхийг мөрөөддөг байлаа. Энэ мөрөөдлөө би өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард цагаан хунгийн дүрээр тайзнаа гарч биелүүлсэн. Тоглолтын дараа “Өндөр хун байна. Гоё харагдаж байна” гэж хүмүүс хэлж байсан. Би УДЭТ-д ажиллаад зургаан жил болж байна. Энэ удаа 32 хунтайгаар үзэгчидтэй уулзах гэж буйгаараа онцлог. Тайзан дээр хөгжмийн хэмнэлээр нэг хүн шиг байх хэрэгтэй. Энэ л бидний зорилго. Тоглолтын дараах мэдрэмж гайхалтай байх болов уу. Багш нар маань надад итгэж дахин цагаан хунгаар тайзнаа гарах  боломжийг олгож буйд баяртай байна.

 

“Өөрийгөө хун болчихсон юм шиг санагддаг”

 

-Цагаан хун бол хүний биенээс хунгийн биед очсон гунигт эмэгтэйн дүр. Хэрэв би хүний ертөнцөд  байсан бол  дурласан хүнээ тэвэрч, гарыг нь атгаж хайр сэтгэлээ илэрхийлж болно. Гэвч цагаан хун бол тийм биш.  “Хунт нуур”-ын хоёр, гуравдугаар үзэгдэл илүү таалагддаг. Хоёрдугаар үзэгдэлд өөрийгөө хун болчихсон юм шиг санагддаг. Харин  гуравдугаар  үзэгдэлд  хорон санаат хар шувууны охин хар хунгийн хэсэг гардаг. Хунгаар дамжуулан хүний араншинг илэрхийлнэ гэдэг хэцүү. Үүнд цагаан хунгийг ялгаатай тал орших байх. Мөн цагаан хун бол зөөлхөн араншинтай дүр. Харин хар хунгийн шийдэмгий, зальжин дүр төрх нь их таалагддаг.  Хар хунд ч гэсэн тоглож үзэх мөрөөдөл бий. 
 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 35 (7020)

гоё
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

6 цаг 18 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

6 цаг 21 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

6 цаг 24 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

6 цаг 26 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

13 цаг 14 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

13 цаг 19 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

13 цаг 19 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Өчигдөр 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин