Нүүрсний хулгайн дөрвөн том бүлэглэл илэрчээ

2023-02-07
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Б.Дамдин-Очир

 

Нүүрсний хулгайтай холбоотой хэргүүдийг хууль хяналтынхан ид шалгаж байна. Мөрдөх байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг байгуулсан. НПГ-ынхан ч "өргөн бүрэлдэхүүн"-тэйгээр хяналт тавьж буй.
Хамгийн гол нь төрийн институциуд энэ хулгайг шалгах улс төрийн эрмэлзэлтэй байгаа юм. 


Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тухайд 2022 оны арванхоёрдугаар сарын 7-нд хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг дуудаж "...Нүүрсний хулгайчдаа гавлаад аваад яв л даа,  Ерөнхий прокурор оо.  Та нарын тэр их эрх мэдэл чинь хаачив. Би энэ тухай олон удаа хэлж, сануулсан. Одоо энэ байдал чинь даамжирч, онц байдал тогтоох тухай ярьж байна. ...Би албан тушаалтныг хамгаалахгүй шүү. Ерөнхийлөгч Засгийн газрын янз бүрийн асуудалд хориг тавилгүй жил гаруй явсан. Энэ хүнд хэцүү цаг үед ажлаа хийж, асуудлаа шийдэг гэж хандсан. Одоо бол үгүй шүү. Энэ улс орны аюулгүй байдал миний хувьд тэргүүн эгнээнд байна. Тийм учраас та нар ажилдаа орж, эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооц"  гэж байв. 


УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны арванхоёрдугаар сарын 5-нд нүүрсний хулгайгаар ерөнхий хяналтын  сонсгол хийх талаар гишүүдтэй уулзахдаа "...“Эрдэнэс тавантолгой” компанийн нүүрсний экспортын гэрээнүүдийг ил болгох, 2020-2022 онд экспортолсон нүүрсний хэмжээ, үүнээс олсон орлого зэргийг УИХ дээр нээлттэй хэлэлцэж, олон нийтэд нэгдсэн ойлголт өгөх зайлшгүй шаардлага үүсээд байна. ...Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах саналыг дэмжиж байна. Ард түмний баялгаас хулгай хийсан хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой" гэсэн юм. 


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тухайд нүүрсний хулгайтай холбоотойгоор олон удаа байр сууриа илэрхийлсэн. Хамгийн сүүлд 2022 оны арванхоёрдугаар сарын 15-нд УИХ-ын чуулганд үг хэлэхдээ "...Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанид зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, нүүрс тойрсон хулгайн асуудлыг олон нийтэд ил болгож, өнөөдөр амаргүй нөхцөл байдлын дундуур энэ тэмцэл үргэлжилж байна. ...Нүүрсний хулгайг эсэргүүцэж, шударга ёсны төлөө жагсаж буй ард иргэддээ баярлалаа. Хэрэв энэ тэмцэл байгаагүй бол бид ордон дотор хүчин мөхөсдөх байсныг нуухгүй ээ" гэсэн. 2023 оны нэгдүгээр сарын 11-нд "Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл - нийгмийн зөвшилцөл" чуулга уулзалт дээр "...Одоо яригдаж байгаа нүүрсний хулгайн ард их хэмжээний далд эдийн засаг эргэлдэж байгаа. Тээвэрлэлт хийдэг жолооч нарын ард байгаа улстөрчдийн талаар би ярьж байна" гэжээ. 


Нэг үгээр хэлбэл, Монголын төр нүүрсний хулгайг таслан зогсоох, хулгайч нарыг олж шийтгэх "байр суурь"-тай байна гэсэн үг. 
Гэлээ ч нүүрсний хулгай нь Оросын "Манжин" үлгэр шиг олуулаа дэмнэхгүй бол сугарч гарч ирэхээргүй, нөлөө бүхий олон улстөрч холбогдчихсон нэлээд "хүнд" хэрэг бололтой юм.
Ер нь бол нүүрсний хулгайг хийдэг дөрвөн том бүлэглэл байдаг байна. Энэ нь хууль хяналтынхны шалгалтын дүнд тодорхой болж буй аж. 
Нэгдүгээрт, "Эрдэнэс Тавантолгой", "Тавантолгой төмөр зам" хавиар "суурьшсан" МОХ бүлэглэл гэж бий. МОХ-ны үе үеийн удирдлагуудаас бүрддэг. Тэдэнтэй холбоотой олон үйлдэл илэрч байгаа юм байна.
Хоёрдугаарт, "...Өмнөговийн" гэхэд онохоор нэртэй бүлэглэл бий. Учир нь энэ бүлэглэлийг голдуу Өмнөговийнхон бүрдүүлдэг. Наанаа МАН-д ч, АН-д ч харьяалагддаг боловч цаанаа удирдлага, түрийвч нэгтэй. Аймгийнхаа удирдлагыг ч төр барьж буй намд тохируулж  гаргаж ирдэг. Тэд нүүрсэн мөргөцгөөс эхлээд олон асуудалд холбогджээ. 


Гуравдугаарт, нүүрсний гэрээний дундаас 2-3 ам.доллар хүртдэг байсан бүлэглэл байна. Энэ бүлэглэлд өндөр албан тушаал хашдаг, нөлөө бүхий хэд хэдэн улстөрч холбогддог. Ойрын үед хууль хяналтынхан заримынх нь нэр усыг ил болгохоор бэлдэж байгаа гэх мэдээлэл бий. 
Дөрөвдүгээрт, оффтейк гэрээтэй холбоотой бүлэглэл.  Үүнд том улстөрчид, бизнемэнүүд багтана. Ганц жишээ гэхэд Аюулгүйн зөвлөлийн зөвлөмжийг Засгийн газар тогтоолоор баталгаажуулж, "нөмөр"-т нь хэд хэдэн оффтейк гэрээ байгуулсан. Дээрх гэрээнүүдийг олон улсын аудитаар хянуулах зэргээр хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх талаар ярьж эхэлжээ. 
Өөрөөр хэлбэл, эдгээр дөрвөн том бүлэглэлийн үйлдлүүд нүүрсний хулгайг бүрдүүлдэг байгаа юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 30 (7015)

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

4 цаг 27 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

4 цаг 30 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

7 цаг 7 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

7 цаг 11 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

12 цаг 41 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

12 цаг 41 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин