УИХ "нүүрсчид"-ийг авч үлдэх үү?!

2023-02-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.Очир

Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нүүрсний хулгайтай холбоотой гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д гаргана. Ийм мэдээлэл гарч, ингэж дуншсаар удлаа. Гэхдээ НПГ-ынхан АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан мөрдөн шалгах багийнхны саналаар өнгөрсөн долоо хоногт нэр бүхий гишүүдийг яллагдагчаар татжээ. Гишүүд ч прокурорын тогтоолтой танилцсан байна. Тиймээс Ерөнхий прокурор "...Бүрэн эрхээс нь "салгаж" байж шалгах ёстой" гэж үзсэн гишүүдийн нэрийг УИХ-д өгөхөд бэлэн болсон гэсэн үг.  


Тэрбээр 3-5 гишүүнийг түдгэлзүүлэх саналыг гаргах бололтой. Гэхдээ асуудлын гол нь Ерөнхий прокурорын саналд бус УИХ-ын гишүүдийн санал хураалтад байгаа юм. Сүүлийн таван жилээр харахад ЖДҮ, Хөгжлийн банкны хэргүүдэд хэд хэдэн гишүүн холбогдсон. Ерөнхий прокурор нэрийг нь оруулсан ч УИХ авч үлдсээр ирсэн. Тэгвэл энэ удаад "нүүрсчид"-ийг түдгэлзүүлэх саналыг өнөө маргаашгүй оруулж ирэхээр болж байна. 


Гэвч "...Дахиад л авч үлдэх үү" гэдэг эргэлзээ бий. 2019 оны яг өдийд ЖДҮ-гийнхнийг түдгэлзүүлэх санал гаргасан Ерөнхий прокурор М.Энх-Амгалан чуулган дээр 
"...Нэр бүхий гишүүд гэмт хэрэг хийсэн нь шалгалтын явцад тогтоогдож яллагдагчаар татахын тулд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг оруулж ирсэн. Хууль хяналтын байгууллага хийх ёстой ажлаа хийгээд явж байгаа. Энэ хүрээнд холбогдох байгууллагуудад саналаа тавьж ажиллаж байна. Прокурорын байгууллага шалгах ёстой ажлаа л хийж байна. Энэ бол яах аргагүй гэмт хэрэг. Нийтийн эрх ашиг, тэгш байдал алдагдсан. Нийтэд тэгш очих ёстой мөнгийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан давуу байдал олгож, хэдхэн хүнд зээл олгосон нь гэмт хэрэг биш юу юм бэ.

Та нар хулгай гэж нэрлэнэ үү, яана уу хамаагүй. Энэ бол гэмт хэрэг" гэж байв. Гэсэн ч гишүүд "ангийн нөхөд"-өө авч үлдсэн. 2022 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх санал гаргасан. Тэгэхдээ "...Мөрдөх байгууллага мөрдөх шалгах ажиллагаа хийгээд бусдад хүмүүсийг нэгждэг, битүүмжилдэг, албадан саатуулдаг ажиллагаанууд дээр очихоор гишүүний халдашгүй байдал яах аргагүй, хүссэн хүсээгүй ирж байна л даа. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд мөрдөх байгууллагыг ажлаа хийх бололцоог нь олгохын тулд л би оруулж ирээд байгаа юм. Гишүүдийг түдгэлзүүлэхгүй аваад үлдвэл мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учрахыг үгүйсгэх арга байхгүй" гэж ярьсан. Гэсэн ч УИХ бас л авч үлдсэн. Энд нэг зүйлийг хэлэхэд, өмнөх ийм тохиолдлууд дээр УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбоотой голлох шийдвэрийг Халдашгүй байдлын дэд хороо гаргадаг. Ерөнхийдөө чуулган түүнийг нь дэмжээд явчихдаг байдал ажиглагддаг. Тус дэд хорооны дарга нь Н.Энхболд, гишүүд нь Сү.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нарын бүрэлдэхүүнтэй юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 28, 29 (7013, 7014)

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

4 цаг 29 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

4 цаг 32 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

7 цаг 9 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

7 цаг 13 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

12 цаг 42 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

12 цаг 42 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин