Шинэ үеийн эмэгтэй манлайлагчдын нэг

2023-02-01
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны ээлжит бус Их хурал болж, ерөнхийлөгчөөрөө УИХ-ын гишүүн, Боомтын асуудал эрхэлсэн сайд Х.Булгантуяаг сонголоо.  Мөн тус хуралдаанаас НАМЭХ гэх нэрийг Монголын Социал демократ эмэгтэйчүүдийн холбоо болгон өөрчлөв. Тэгэхээр МАН-ын эмэгтэйчүүдийн холбоо шинэ нэр, үзэл баримтлалтайгаар  нэгэн үеэ эхлүүлж,  энэ үеийн хөгжлийг тодорхойлох хүнээр Х.Булгантуяа сонгогдов. Эрх баригч намын эмэгтэйчүүдийн холбоо мэдээж улс төрд хүчтэй, нөлөөтэй байх нь ойлгомжтой. Намын дүрмэндээ аливаа албан тушаалд эмэгтэйчүүдийн тодорхой хувийг багтаана гээд квот заагаад өгчихсөн.  Энэ зарчмын дагуу Засгийн газрын бүрэлдэхүүн, аливаа удирдах албан тушаал болон Удирдах зөвлөлд ч эмэгтэйчүүдийн төлөөллийг багтааж ирсэн. Тиймээс МАН доторх эмэгтэйчүүдийн холбоо ирэх сонгуульд ч хэн хэнийг дэвшүүлэх вэ гэдгийг шийднэ.  Үүнд, Монголын Социал демократ эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Х.Булгантуяа чухал үүрэг гүйцэтгэхээр болж байна. 


Мөн түүний хувьд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, МСДЭХ-ны ерөнхийлөгч  гэсэн гурван “давхар дээл”-тэй ажиллах нь.  Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, сонгогдсон. Одоогийн Ерөнхийлөгч, тухайн үеийн МАН-ын дарга У.Хүрэлсүх 2020 оны сонгуульд шинэ залуу төлөөллийг нэлээд дэмжиж ажилласан.   Х.Булгантуяа түүний багт багтаж, парламентын сонгуульд нэр дэвшиж, анх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон байдаг.  УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараагаар тэрбээр МАН-ын бүлгийн дэд даргаар мөн нэг хэсэг  ажилласан билээ. 


Түүний дараахан 2022 онд Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу Засгийн газрын бүтэц өөрчлөгдөв. Засгийн газрын өдөр тутмын ажлыг шуурхай болгох, тулгамдаж байгаа зарим асуудлыг шийдвэрлэх үүднээс асуудал эрхэлсэн гурван сайд томилсон.  Түгжрэлийн асуудал эрхэлсэн сайдаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Спорт, олимпизмын асуудал хариуцсан сайдаар Б.Бат-Эрдэнэ, Боомтын асуудал хариуцсан сайдаар Х.Булгантуяаг сонгож, томилсон.


Тухайн үед Боомтын асуудал эрхэлсэн сайдад олон хүний нэр яригдаж, улс төр хөшигний цаана яриа тохироо хийж байсан ч тэр дундаас Х.Булгантуяа шигшигдэн  гарч, сайд болсон билээ. Ийнхүү  тэрбээр  одоогийн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын гурав дахь эмэгтэй сайд юм. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг хэрэгжүүлж, боомтын сэргэлтийг тэргүүлэх зорилтоо болгон ажиллаж байна.  Мөн олны анхаарлыг татсан нүүрсний хулгайн асуудал ч боомтын сэргэлттэй шууд холбоотой.  Тэгэхээр Х.Булгантуяа сайдын эрхлэх асуудал нь  энэ Засгийн газрын нэлээд чухал цэг нь болж байна.  
Х.Булгантуяагийн хувьд  МАН-ын эмэгтэйчүүд дундаа нэлээд өндөр боловсролтойд тооцогддог.  Тэрбээр 1998 онд “Монгол Турк”-ийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуулийг дүүргэж,  2006 онд БНХАУ-ын “Хуазонг” Шинжлэх ухаан технологийн их сургуулийг  эдийн засагч мэргэжлээр төгсчээ. Улмаар 2008 онд АНУ-ын Иелийн их сургуульд эдийн засагч, олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан байна.  Сургуулиа төгсөж ирээд хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудад нэлээд олон жил ажиллаж байгаад улс төрд оржээ.   


Тухайлбал, 2006-2008 онд “Бүтээлч шийдлүүд” ХХК-д хөрөнгө оруулалтын зөвлөх, 2008-2010 онд Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөх, 2010-2011 онд “Оюутолгой” ХХК-д инженерийн албаны төслийн менежер, 2011-2012 онд “Оюутолгой” ХХК-д Бизнес стратегийн газарт арилжааны үндсэн зөвлөх, 2012-2013 онд “Петровис” ХХК-д Бизнес хөгжлийн газрын даргаар ажилласан.  Үүний дараа тэрбээр МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргаар томилогдсоноор улс төрийн гараагаа эхэлсэн гэхэд болно. Улмаар  2016-2020 онд Сангийн дэд сайдаар ажиллаж байгаад , 2020 оноос УИХ-ын гишүүн, 2022 оноос Боомтын сэргэлтийн асуудал хариуцсан сайдаар, 2023 оноос Монголын Социал демократ эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллахаар болж байна. Ийнхүү МАН-ын шинэ үеийн лидерүүдийн нэгээр Х.Булгантуяа тодорлоо.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 25 (7010)

DR. LOUIS
Та бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломжийг хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, манай эмнэлэгт яаралтай бөөр авах шаардлагатай байгаа тул бид танд бөөрөнд тань сайн хэмжээг санал болгоно. Вэбсайт: https://stlouishospital.business.site Имэйл: dr.louisclinic@gmail.com WhatsApp: +60176359983 Үнэ: $650,000 USD
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

14 цаг 3 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

14 цаг 3 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

14 цаг 3 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Өчигдөр 17 цаг 51 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Өчигдөр 12 цаг 18 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

Өчигдөр 06 цаг 00 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Уржигдар 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Уржигдар 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин