Т.Батцогт: “Хотын иргэд хотын даргаа сонгох” эрхийг олгох цаг нь болсон

2023-01-31
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

 

НИТХ-ын төлөөлөгч, АН-ын ҮБХ-ны гишүүнТ.Батцогттой ярилцлаа.

 

-ҮХНӨ-өөр тогтолцооны өөрчлөлт хийнэ гэж байгаа. Танд ямар шийдэл байна вэ?

-Өнөөдөр Монгол Улс бүхэлдээ тогтолцооны гажуудалд орсон нь үнэн. Илэрч байгаа хамгийн тод жишээ бол Улаанбаатар хотын эмх замбараагүй байдал. Утаа, түгжрэл, хөрсний бохирдол, хог шороондоо дарагдсан энэ хотод маань хүн амьдрахад хамгийн тухгүй, муу хот болж хувирсан байна. Хот өөрөө тэр чигтээ буруу тогтолцоогоор явж ирсны үр дүнд засаглалын хямралыг бий болгосон. Шийдэл нь маш энгийн. Хотын даргыг хотын иргэд өөрсдөө сонгодог болох ёстой. Одоогийн тогтолцооны гажуудлаас хэн хохирч байна иргэд хохирч байна. Тэгвэл хариуцлага тооцох эрх мэдлийг хохирч байгаа хүмүүст нь иргэдэд өгөх ёстой.

 

-Одоо яригдаж байгаа ҮХНӨ-ийн төсөлд энэ тухай дурдагдаагүй. Хотын даргыг хотын иргэд сонгосноор ямар үр дүн харагдаж байна вэ?

-Энэ тогтолцоог өөрчлөхөд ҮХНӨ хийх шаардлагагүй. Үндсэн хуулийн 13-р зүйл, 57-р зүйл хэсгүүд дээр хот, нийслэл  хоёрын ялгааг тодорхой заачихсан байгаа. Гэтэл бид үндсэн хуулийнхаа үндсэн агуулгыг  өнөөдрийг хүртэл огт хэрэглээгүй. Үүний уршгаар сүүлийн 20 жилд хот маань ямар гамшгийн хэмжээнд хүрээд байгааг харлаа шүү дээ. Уг нь Үндсэн хуульд бичсэнээр хот, нийслэл гэдэг тусдаа ойлголт. Харин манайх нийлүүлээд “Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч” гээд нэг хүнд хоёр том асуудлыг хариуцуулчихсан. Хэтэрхий их эрх мэдэлтэй хэрнээ үндсэн чиг үүргээ хэрэгжүүлдэггүй.

 

-Тэгэхээр нийслэлийн дарга нь бас тусдаа байх ёстой гэх гээд байна уу?

-Нийслэл гэдэг бол газар нутаг, дэвсгэрийн хувьд зааж өгсөн засаг захиргааны нэгжийг хэлээд байгаа юм. Энэ нь баруун аймаг, төвийн нутаг гэдэгтэй адилхан газар нутгийн байршлаар нийслэл гэж нэрлэдэг засаг захиргааны нэгж. Нийслэлийн чиг үүрэг нь хүмүүс хоорондын хамтын амьдралын харилцааг зохицуулах үүрэг бүхий  хууль, дүрэм журамыг хэрэгжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх ажил голдуу явагдана. Тиймээс Нийслэлийн Засаг дарга гэж байна.

Гэтэл нөгөө талд нь хот гэдэг тусдаа ойлголт байгаа. Өндөр хөгжилтэй орнуудад хотын мэр гэж ярьдаг шүү дээ. Хот өөрөө хүн ихээр төвлөрсөн, барилга байшин баригдаж, тээвэр, ус, дулаан зэрэг дэд бүтэц бий болсон суурьшмал бүс. Өөрөөр хэлбэл, нутаг дэвсгэрийн хэмжээгээр нийслэл гэдэг газарт 21 аймгаас хүний төвлөрөл ихээр бий болж хот үүсгээд байгаа юм. Төвлөрөлөөс хот үүссэн гэсэн үг. Хот гэдэг ойлголт бол иргэдийн, хүмүүсийн  эрүүл, аюлгүй амьдрах орчныг бүрдүүлэх, хангах ёстой. Монгол Улсын иргэн нь “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж Үндсэн хуулийн 16.2-т хатуу заасан байдаг. Хот бол иргэний үндсэн хуулийн эрх эрхийг хангуулахын төлөө л чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй субъект юм. Тэгэхээр төвлөрсөн олон хүнийг сайхан амьдруулах шийдэл нь хот, нийслэл гэдэг хоёр ойлголтыг салгах юм.

 

-Түргжрэлийн сайдтай болсон шүү дээ. Энэ чинь шийдэл биш юм уу?

-Түгжрэлийн сайдыг томилсон асуудал бол засаглалын хямрал нүүрлэснийг бодит жишээ шүүдээ. Дээр дурьдсанчилэн хотод тулгамдсан олон асуудал бий. Тэр дундаас зөвхөн түгжрэлийг шийдэх гэж төрийн захиргааны албан тушаалтныг дээрээс томилсон. Үүнээс болоод яг бодит байдал дээр сайд нь, хотын Засаг дарга нь  юу хийсэн ч тодорхойгүй нөхцөл байдал үүсчихсэн. Энэ бол Улаанбаатар хотын нэг ч асуудлыг шийдвэрлэх шийдэл биш юм.

 

-Тэгвэл хотын захирагч гэдэг хүнийг Нийслэлийн иргэдийн хурлаасаа томилж болохгүй юмуу? Заавал сонгууль хийх шаардлагатай гэж үү?

Өнөөдөр Улаанбаатарт амьдарч байгаа Монгол Улсын 1.3 сая иргэн шууд утгаараа төлөөллийн ардчиллалын замаар төр барих эрхээ алдчихсан. Нийслэлийн засаг даргыг иргэдээс сонгогдсон 45 төлөөлөгч санал болгоод Ерөнхий сайд батламжлан томилж байна. Өнөөдөр хотын дарга гэдэг улс төрийн томилгоо байсаар ирсэн. Тэр хүн зөвхөн намын бүлгийн гишүүдээсээ санал аваад сонгогдсон болохоор таны эрх ашгийн төлөө, таны амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө ерөөсөө ажилладаггүй. Иймд хотын бүх үзүүлэлт өнөөдөр хасах руу орсон байна. Нэн тэргүүний асуудал болох  иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрахад чиглэсэн ажил нь орхигдчихоод байна. Тиймээс Үндсэн хуулинд заасанчилан хот, нийслэл гэсэн хоёр ойлголтыг салгах хэрэгтэй. Хотын мэр буюу хотын захирагчийг яг хотод амьдарч байгаа иргэд өөрсдөө сонгоё.  Хотын 1.3 сая хүнээс сонгогдсон дарга маань бидний алхам тутамд тулгамддаг асуудлыг авч хэлэлцдэг, хүлээж авдаг, эргээд иргэд нь хариуцлага тооцдог байх тэр эрхийг нь иргэдэд өөрсдөд нь өгье л дөө. Гэтэл та бидний амьдарч байгаа хотын зам талбай нь хангалттай, ногоон байгууламж сайтай, тоос шороогүй, түгжрэлгүй ая тухтай байлгахад таныг хэн төлөөлж байна вэ. Эдгээр асуудлыг шийдэж чадах хүнээ хотын иргэд өөрсдөө сонгодог болох хэрэгтэй. 

 

-Нийслэлийн иргэдийн хурлын 45 төлөөлөгч чинь иргэдээсээ сонгогддог биз дээ. Иргэдэд тулгамдсан асуудлуудыг шийдэхийн тулд хот гэж айл тусдаа төсөвтэй байдаг. Хотын даргыг хотын иргэд өөсрдөө сонгодог болоод бүх асуудал шийдэгдчих бол төлөөлөгчдийн хэрэг байна уу?

-Тийм шүү, маш чухал асуулт байна. Хотын даргыг хотын иргэд өөрсдөө сонгоё гэхээр яг энэ асуудал гарч ирнэ, ахиж хот байгуулаад төсөвтэй байх юмуу гээд. Тэгхээр энэ бол ахиж төсөв, зардал нэмэх тухай асуудал огт биш юм. Одоогийн байгаа төсөв болоод төрийн байгууллагын бүтэц дээр үндэслээд  чиг үүргийг нь салгая гэсэн үг. Чиг үүргээ дагаад тухайн ажлыг хэрэгжүүлэх төсөв зардал дагаад хуваагдаад явах юм.

Түрүүн ярьсанчлан Нийслэл, Хот гэдэг бол 2 тэс өөр чиг үүрэг хэрэгжүүлэх үүрэг бүхий субъект байгаа юм. Одоо Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гээд хавсаргаад нэг хүн болгочихоор үндсэн иргэдийн өмнө хүлээсэн амьдрах орчны ажлаа орхигдуулаад зөвхөн захиргааны үүргээ гүйцэтгэж хууль хэрэгжүүлэх замаар төр данхаагаад байгаа юм. Гэвч иргэдэд төрийн үйлчилгээ хэрэгтэй юу гэхээр хэрэгтэй, нийгмийн хүмүүс хоорондын хамтын амьдралыг зохицуулах хууль, дүрэм, журам хэрэгтэй юу хэрэгтэй. Энэ утгаараа иргэд төлөөллийн зарчмаараа Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа төлөөллөө сонгоод явах нь зүйн хэрэг. Харин одоогийн тогтолцоонд орхигдоод хангагдахгүй байгаа иргэдийн амьдрах орчны асуудлыг хариуцдаг хотын мэр буюу захирагчыг иргэд өөрсдөө сонгож, өөрсдөө хариуцлага тооцдог тогтолцоог л бий болгоё гэж байгаа юм. Дэлхийн томоохон хотууд ийм л зарчмаар асуудлаа шийдээд зөв хэлбэрээр явж байна.

Эх сурвалж: polit.mn

           

 

DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
энэ төлөөлөгчийн түгжрэлийг бууруулах мэргэн санааг сонсох байсымдаа
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

6 цаг 34 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

21 цаг 52 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин