Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль: Хориг & Тайлбар

2023-01-31
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

 

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхээ хэрэгжлүүлж эхэлснээс хойшхи анхны хоригоо Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд тавилаа. Энэ талаар өчигдөр ЕТГ-ын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар мэдээлэв. Харин үдээс хойш УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал Ерөнхийлөгчийн хоригт дурдсан зарим асуудалд тайлбар өгөв. Талуудын байр  суурийг хүргэе. 

 

Я.Содбаатар: ХОРИГ ТАВЬСНААР ЦАХИМ ОРЧНЫ ГЭМТ ҮЙЛДЛҮҮДИЙГ ЗӨВТГӨЖ БАЙГАА ЮМ БИШ


-УИХ-аас Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль,  үүнийг дагалдуулан нэр бүхий дөрвөн хуульд өөрчлөлт оруулсан. Эдгээр хуулиудад Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьж байна. Ардчилсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ардчилал хүний эрх, эрх чөлөөг хамгаалагчийнхаа хувьд энэ хуульд бүхэлд нь хориг тавих шийдвэрийг гаргасан. Хүний эрхийг дордуулж, хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой аливаа хуулийн заалтууд дээр бид бүхэн хамгаалах чиглэлд тодорхой бодлого гаргаж, хуулийн хүрээнд дэмжих ёстой. Нөгөө талдаа, Монгол Улсад мөрдөгдөж буй хуулийг хэлэлцэн батлахдаа тухайн эрх ашиг нь хөндөгдөж буй хуулийн этгээд, эрдэмтэн судлаач, ард иргэдийн оролцоог гүйцэт хангаж, санал бодлыг нь авч, батлах ёстой.  


Гэхдээ нэг зүйлийг тодотгох хэрэгтэй.   Цахим орчинд хүчирхийлэл, садар самуунд уриалах, хүний нэр төрд зохион байгуулалттайгаар халдах зэрэг гэмт хэрэг гарч байна.  Үүнийг бууруулах, хууль бус үйлдлүүдтэй тэмцэх шаардлага бий. Хуулиудад бүхэлд нь хориг тавьж байгаа нь цахим орчинд явагдаж байгаа хууль бус зүйлүүдийг зөвтгөж байгаа юм биш. Цаашид УИХ, Засгийн газар энэ чиглэлд анхаарлаа хандуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Тиймээс олон нийтийн санал бодлыг сонсож, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг нэгтгэж, олон улсын сайн туршлагуудыг тусган эрх зүйн орчныг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага байгааг тодотгож хэлье.


Гуравдугаар сарын 15-нд УИХ-ын хаврын чуулган  эхэлнэ. Хаврын чуулган эхэлснээс 14 хоногт энэхүү хоригийг хэлэлцэх ёстой. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд бүхэлд нь хориг тавьж буй тул хоёрдугаар сарын 1-нээс хууль хэрэгжих хугацаа нь түдгэлзэнэ, хэрэгжихгүй.  

 

Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх А.Бямбажаргал: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГ ТАВИХ БҮРЭН ЭРХЭНД ХАЛДСАН


-Парламент  хуулиудыг ЕТГ-т нэгдүгээр сарын 26-ны өдөр ирүүлсэн. Хуулийг ирүүлсний дараагаар холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хориг тавих бүрэн эрх хэрэгжиж эхэлдэг. Хуулийг хүлээн авснаас хойш ажлын тав хоногт буюу хоёрдугаар сарын 1-ний өдөр хориг тавих сүүлийн хугацаа дуусна. Тэгвэл энэ хуулийн дагаж мөрдөх хугацааг батлахдаа 2023 оны хоёрдугаар сарын 1-нд буюу Ерөнхийлөгчийн хориг тавьж болох Үндсэн хуулиар олгогдсон үндсэн бүрэн эрхэд халдах байдлаар зохицуулсан байна. Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 18-нд хуулийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн.
Хэлэлцэж эхэлснээс хойш хоёр хоногийн дотор уг хуулиудыг эцэслэн баталсан. Иргэд олон нийтийн оролцоог хангаагүй, саналыг аваагүй. Мөн Үндсэн хуулийн 26 хэсгийн хоёр дахь хэсэгт заасан иргэн, байгууллага, бусад хуулийн төслийн талаар хууль санаачлагчид уламжилна. Хууль тогтоомжийн тухай хуулийн 8 зүйлийн 8.1.5 болон 8.1.6, 38 дугаар зүйлийг тус тус зөрчсөн. Ийнхүү хууль зөрчиж байгаа нь Үндсэн хуулийн 1 зүйлийн хоёр дахь хэсэгт заасан "Ардчилсан ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчиж байна. Үндсэн хуулийн 19.1 зүйлд "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хүлээдэг. Мөн Үндсэн хуулийн 19 зүйлийн гуравт "Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрхийг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй гэж тусгасан.

 

Н.Учрал: ИРГЭДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ЭХНИЙ АЛХАМ ЭНЭ ХУУЛЬ БАЙСАН


Тэгвэл өчигдөр Ерөнхийлөгч хориг тавьсантай холбоотойгоор хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал мэдээлэл хийлээ.  Тэрбээр " Ерөнхийлөгчийн Тамгын газраас процедурын хувьд алдаа гарсан гэж дүгнэжээ. Цахим орчин дахь гэмт хэрэг, цахим залилан, иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох санаачлага, зарчим нь зөв гэдгийг ЕТГ-ын мэдээлэлд тодорхой дурдсан. Миний хувьд Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийг УИХ-аар хэлэлцүүлэхдээ МАН-ын бүлгийн улс төрийн шийдвэрийг гаргаж, Хууль тогтоомжийн хуулийн дагуу хэлэлцүүлсэн. Гэхдээ мэдээж олон нийтийн байгууллагуудын санал шүүмжлэлүүдийг тусгаагүй, холбогдох эрх ашиг нь зөрчигдөж буй этгээдүүдийн саналыг тусгах шаардлагатай гэдэг үндэслэлийг хүлээн авч байна. Миний хувьд үзэл санаа, үнэт зүйлээсээ ухраагүй. Цахим залилан гэхэд 99.8 хувиар өссөн гэх тоон статистик байна. Мөн цахим орчин дахь гэмт хэрэг 3.8 дахин өсч, 18 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах гэсэн эхний алхам энэ хууль байсан. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 24 (7009)

АНУ-ын тэргүүн хатагтай ОХУ-ын Ерөнхийлөгчөөс юу хүссэн бэ?

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн захидалдаа хүүхдүүдийг хамгаалахыг хүссэн гэж Fox News Digital өчигдөр мэдээлсэн байна.

49 мин
“Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ

Голомт банкнаас бизнес эрхлэгчдийн бизнесийн орчин, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн олон арга

4 цаг 12 мин
Путин Укрианы асуудлаар байр сууриа өөрчлөхгүй гэдгээ мэдэгджээ

Путин Укрианы асуудлаар байр сууриа өөрчлөхгүй гэдгээ мэдэгджээ

6 цаг 13 мин
Ц.Санжаачойпэлийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ

Ц.Санжаачойпэлийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ

6 цаг 25 мин
Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Уржигдар 20 цаг 04 мин
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

Уржигдар 06 цаг 00 мин
ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

2025-08-14
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

2025-08-14
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

2025-08-14