Ард түмэн дэмжвэл Үндсэн хуулийг шинэчлэн батлах санал гаргав

2023-01-30
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

УИХ-ын намрын чуулган завсарлаад удаагүй байгаа ч  улс төрийн хүрээнд Үндсэн хуулийн асуудал анхаарал татаж эхлэв.   Мөн АН эв нэгдлийн асуудлаа шийдэж, даргатай болчих гээд нэлээд үзэж байна. Гэхдээ дахиад л хоёр талд хуралдаж, хоёр дарга тодруулаад байгаа нь тун тоогүй.  Мөн өнгөрсөн баасан гарагт Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавихаар болсон талаар  ЕТГ-аас мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, нийт гишүүдийн гуравны хоёрын саналыг авсны дараа хоригийг хүлээж авсанд тооцох учиртай.  Тэгэхээр парламент ээлжит бусаар хуралдаж, дээрх хуулийн төсөлд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж магадгүй байна. Ийнхүү өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

 

“ТӨР ТӨВТЭЙ НИЙГМИЙН ХАРИЛЦААНААС ИРГЭН ТӨВТЭЙ ХАРИЛЦАА РУУ ШИЛЖИХ ЦАГ БОЛСОН”

 

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгээс шинэ Үндсэн хуулийн төслийг танилцуулж, зарим асуудлаар тайлбар өгөв. Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг одоогоор 24 нам дэмжиж буйгаа илэрхийлж, санамж бичиг байгуулжээ. Улс төрийн намууд 1992 оны Үндсэн хуулийг шинэчлэн, шинэ Үндсэн хууль батлах хэрэгтэй гэдэгт санал нэгдэж, ард түмний санал асуулгын тухай хуулиар асуудлыг шийдье хэмээн уриалав.  Ажлын хэсгийн ахлагч,  Монгол Улсын гурав дахь Eрөнхийлөгч Н.Энхбаяр “1992 оны хуулийг боловсруулахдаа нам төвтэй нийгмийн харилцаанаас төр төвтэй нийгмийн харилцаа руу шилжихээр томьёолсон байдаг. 
Одоо хүн төвтэй, иргэн төвтэй Үндсэн хууль хэрэгтэй гэсэн нийгмийн захиалга тулж ирлээ.  Тиймээс төр төвтэй буюу хэний ч хяналтаас гадуур байдаг төр засгаас хүн төвтэй буюу хүний хяналтад ордог төр засагтай болох хэрэгтэй.  Бид 1992 оны Үндсэн хуулийг шинэ Үндсэн хуулиар солих нь ард түмэнд ашигтай гарц гэж үзэж, ард түмэндээ бэлэг болгон шинэ Үндсэн хуулийн төслөө танилцуулж байна” гэв.  Мөн тэрбээр “Шинэ Үндсэн хуулийн төслөө 2023 оны нэгдүгээр сарын 3-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд албан ёсоор өргөн барьсан. Одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нар энэ ажлыг манлайлж хийгээсэй. Яг одоо энэ Үндсэн хуулийг хэлэлцэн батлах цаг үе мөн юм. Гэхдээ энэ Үндсэн хууль хэрэгтэй, хэрэггүйг эцсийн эцэст ард түмэн шийднэ” гэлээ. 

 

ЕРӨНХИЙЛӨГЧ БҮХЭЛД НЬ ХОРИГ ТАВИНА

 

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  бүхэлд нь хориг тавих талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэв. Энэ талаар өнөөдөр  мэдээлэл хийх товтой байна.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 12 дугаар заалтын 8-д зааснаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавина гэсэн заалттай. Гэхдээ Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, нийт гишүүдийн гуравны хоёрын саналыг авсны дараа хоригийг хүлээж авах эсэхийг шийдэх юм.

 

АН-ААС АХИАД НЭГ ДАРГА ТОДРОВ

 

АН хоёр талд асуудлуудаа ярьсан хэвээр байна. Нэгдүгээр сарын 19-нд АН-ын даргаар УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр сонгогдсон. Улмаар өнгөрсөн баасан гарагт Лу.Гантөмөрийг намын даргаар бүртгүүлэхээр  Дээд шүүхэд хандаад байна. 
Гэвч нөгөө талд С.Эрдэнэ даргатай Ардчилсан нам даргын сунгаа орон даяар зарлаж, УИХ-ын гишүүн АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат Ардчилсан намын даргаар сонгогдлоо. Ардчилсан намын гишүүд энэ сарын 28-ны өдөр намын даргаа сонгох санал хураалтыг цахимаар явуулж, дүнгээ танилцууллаа. Нийт санал өгөх эрх бүхий бүртгэлтэй 143421 гишүүнээс 79489 гишүүн саналаа өгч оройн 22.00 цагийн байдлаар ирц 55.28 хувьтай явагдаж өндөрлөжээ.   Ийнхүү АН-аас ахиад нэг дарга тодроод байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 30. ДАВАА ГАРАГ. № 22, 23 (7007, 7008)

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

4 цаг 30 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

4 цаг 33 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

7 цаг 10 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

7 цаг 14 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

12 цаг 43 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

12 цаг 43 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин