Хууль, хяналтынхны “царцаасан” хэргүүдийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар зарлана

2023-01-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.Гарьд

Манайд “...Олны анхаарал татсан хэргүүд” гэж бий. Олон нийт анхаарч хараад л байдаг, шийдэгддэггүй хэргүүд гэсэн үг. “...Царцаасан” гэхээр бас ойлгогдоно. Энэ маазрал биш. Зүгээр л бодит зүйл юм. Тийм учраас төр засаг, эсвэл хууль хяналтынхан энэхүү “...Олны анхаарал татсан хэргүүд”-ээ хааяа нэг сөхнө.

Тэгээд л мартана. Сүүлд, 2018 оны өвөл УЕПГ-аас олны анхаарал татсан хэргүүдийг шалгах ажлын хэсэг байгуулж байв. Тэр үед “...Тус ажлын хэсэг “Жаст групп" ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох хэрэг, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэрэг, Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой хэрэг, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөртэй холбоотой хэрэг, Агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой хэрэг, Оюу толгойн гэрээ байгуулах үйл явцад албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэг, 60 тэрбумын гэх хэрэг, АСЕМ-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан төсөв, хөрөнгө нь хууль, тогтоомж зөрчсөн байж болзошгүй гэх хэрэг, ЖДҮ-гийн хэрэг, Оффшор бүсэд төрийн албан хаагч, түүнтэй хамаарал бүхий этгээд хөрөнгө байршуулсан гэх хэрэг зэрэг авилгын гэмт хэргүүдийг шалгана” гэж байлаа.

 Улсын ерөнхий прокурор 2019 оны дөрөвдүгээр сарын 9-нд дахин тушаал гаргаж мөн л олны анхааралд орсон хэргүүдийг шалгах ажлын хэсэг байгуулсан. “...Тус ажлын хэсгийн прокурорууд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокурор, АТГ, Тагнуул, Цагдаагийн байгууллагын албан хаагч холбогдсон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд байгаа ээдрээтэй, хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлж, олны анхааралд орсон эрүүгийн хэргүүдийг татаж хянана” гэж байсан.


Түүнчлэн Улсын ерөнхий прокурор 2021 оны гуравдугаар сарын 12-нд тушаал гаргаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагуудад шалгаж буй хууль, хяналтын байгууллагын ажилтнуудтай холбоотой гомдол, мэдээлэл, хэргийг хянан, шуурхай шалгаж, шийдвэрлүүлэх ажлын хэсгийг байгуулсан юм.  “...Ажлын хэсгээс нийт 118 хэргийг хянаж танилцаад байна. Үүнээс 24 хэргийг шүүхэд шилжүүлэн, хэрэг бүртгэлтийн явцад гэмт хэрэг үйлдэгдээгүй болох нь тогтоогдсон 32 хэргийг хаасан. Мөн хоёр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” хэмээн УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Ж.Уранцэцэг 2021 оны есдүгээр сарын 21-нд мэдээлж байв. Ингэж байсгээд л тушаал сэлтэд ороод байдаг хэргүүдийн зарим нь хууль, шүүхийнхний тусламжтайгаар “царцчихсан” байдаг аж. 


Энэ талаар Засгийн газрын уржигдрын хурал дээр яригджээ. Тэндээс, хууль шүүхийнхний хяналт, шалгалтын явцад ямар хэргүүд, хэний нөлөөгөөр, хэдэн жилийн хугацаагаар дарагдсан бэ. Ийм хэргүүдийн жагсаалтыг гаргах, ингэхдээ яагаад дарагдсан бэ гэдгийг хэрэг тус бүрээр олон нийтэд ил болгох үүргийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт үүрэг болгожээ. 
Дашрамд дурдахад, хууль, шүүхийн нэр бүхий ажилтнууд тодорхой хэргүүдийг олон жилийн турш “барьж”, сар бүр “цалин” авдаг байсан нь илэрсэн байгаа юм. Тиймээс иймэрхүү байдлаар “царцсан” хэргүүдийг цаг алдалгүй ил болгох шаардлага үүссэн бололтой.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 21 (7006)

Сэтгүүл зүйн хөтөлбөрийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрнэ

МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн хамт оло

8 цаг 26 мин
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хүний эрхийн үндэсний комисст ажиллалаа

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монгол Улсын Хүний эрхи

9 цаг 12 мин
Систем нэгдэхгүй болд шударга ёс бүрдэхгүй

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амар

9 цаг 49 мин
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар П. Батбаатарыг томилжээ

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар П. Батбаатарыг томилжээ

10 цаг 57 мин
З.Батбаяр: Туул гол хоёр ч газар шургасан тасарсан байдалтай байна

Туул гол 2 ч газар шургасан тасарсан байдалтай байна...

11 цаг 4 мин
“Би өөрийгөө залгих “үр могой” төрүүлэхгүй бол багш гэж явах хэрэг байхгүй”

​​​​​​​Polit.mn сайт “Төрсөн өдөр” буланд Монгол Улсын гавьяат жүжигчин, тайз дэлгэцийн жүжигчин, найруулагч,

18 цаг 31 мин
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг парламент хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт эхэллээ.   Хуралдааны эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ө

19 цаг 31 мин
О.Цогтгэрэл С.Баярцогтын “сүүдэр”-т яваад орчихлоо

овчхондоо, АН-ын дарга болсноос нь хойш АН ямар ч сонгуульд ялаагүй, бас ялагдаагүй байхад

19 цаг 31 мин
Э.Шинэцэцэг: “Эко сургууль, цэцэрлэг” хөтөлбөрт хамрагдсан сургуулиудын орчин 30 гаруй хувиар сайжирсан

Дэлхийн нийтийн Тогтвортой хөгжлийн 17 зорилго, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа–2050”-ын хэрэг

Уржигдар 15 цаг 33 мин
Туулын хурдны замын ажлыг шөнийн цагаар  хулгайгаар хийж байна гэв

Энэ сарын 6-нд Туулын хурдны замын ажлыг түр зогсоох үүргийг төрийн тэргүүнээс эхлээд ерөнхий сайд Н.Учр

Уржигдар 14 цаг 22 мин