Д.Амарбаясгалан: Ард нийтийн санал асуулга явуулж, шинэ Үндсэн хуулийг батлах боломжтой

2023-01-26
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлтэй холбоотойгоор өчигдөр тайлбар мэдээлэл өглөө.   Түүний байр суурийг хүргэе.  
Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал яригдах бүрт Үндсэн хуулийг шинээр батлах ёстой гэсэн байр суурийг олон түвшинд илэрхийлдэг.  Ялангуяа АИХ-ын депутатаар ажиллаж Ардчилсан Үндсэн хуулийг баталсан   ахмадуудын зүгээс тухайн үеийн хоёр танхимтай парламенттай байх хэлбэр лүү эргэж орох ёстой гэсэн асуудлыг хөнддөг.  Зарим улс төрийн намууд сонгодог хэлбэрийн хоёр танхимтай парламентын засаглал руу шилжих ёстой гэдэг.  Мөн Үндсэн хууль, улс төр судлаачид, улс төрийн намууд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх замаар сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой гэдэг.  Өнгөрсөн 30 жилийн хугацаанд  судлаачид 10 гаруй  төрлийн  Шинэ Үндсэн хуулийг өөрсдөө санаачлан бичсэн байдаг юм байна.  Мөн тухайн үеийн төр засгийнхантай хамтран ажиллаж, өөрчлөлтийн асуудлыг ч эхлүүлж байсан. Харин сүүлийн үед гараад байгаа Үндсэн хуулийг шинээр бичсэн тухай Засгийн газрын зүгээс ямар нэгэн санаархал гаргаагүй. Улс төрийн намууд, Үндсэн хуулийн судлаач нар Ерөнхий сайд болон холбогдох улс төрийн албан тушаалтнуудад Үндсэн хуулийг ямар хэлбэрээр өөрчилбөл улсын хөгжилд хэрэгтэй юм бэ гэдэг саналаа боловсруулж өгөх хүсэлт гаргасан. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдсан юм. Үндсэн хуулийг биччихлээ гээд шууд батлагдах зүйл биш. Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг Монголын ард түмэн шийднэ гэдгийг Үндсэн хууль дээр маш тодорхой бичсэн байдаг” гэлээ. 


Мөн тэрбээр “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр бичих гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Нэмэлт өөрчлөлт гэдэг нь цөөн тооны хэдэн заалтыг өөрчлөх замаар тулгамдаж байгаа асуудлыг шийдэхэд чиглэдэг. Тэгвэл одоогийн хэрэгжиж байгаа хуулийн 35 орчим хувиас илүү хэмжээний өөрчлөлт оруулах бол шинэ Үндсэн хууль өргөн барьдаг. Шинээр Үндсэн хууль бичээд батална гэдэг нь хэрэгжүүлж чадах зүйл мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Шинэ Үндсэн хууль гаргах тохиолдолд заалт бүрийг нь ярилцаж, богино хугацаанд хийх ажил биш гэдгийг судлаачид хэлж байгаа. Ард түмэн Үндсэн хуулийг шинээр бичих шаардлагатай гэж үзсэн тохиолдолд тухайн хууль бүтнээрээ бий болтол дор хаяж 2-3 жилийн хугацаа орно. Манай намын байр суурийн тухайд Үндсэн хуульд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Парламентын гишүүдийн тоог нэмж, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй. Энгийн иргэдийн төлөөлөл парламентад суух боломжийг бий болгох нь юунаас ч илүү чухал гэж үзэн байр сууриа илэрхийлж байсныг та бүхэн санаж байгаа байх. Ард түмэн, улс төрийн намууд мажоритар тогтолцоог олон жил шүүмжилж ирсэн. Өнөөдрийн энэ нөхцөл байдлын шалтгаан нь уг тогтолцоо байхыг үгүйсгэхгүй. Учир нь нэг тойрог дээр өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн хамгийн өндөр саналыг авсан хүн нь парламентын гишүүнээр сонгогддог. Хамгийн өндөр саналыг авч байгаа буюу хуучин сонгуулийн хуулиар 25 хувиас дээш олонхийн саналыг авсан бол гишүүн болдог. 75 хувьд нь сонголтоо хийсэн иргэдийн төлөөлөл парламентад сонгогдохгүй байгаа юм. Ард нийтийн санал асуулга явуулж, иргэд дэмжиж байгаа тохиолдолд шинэ Үндсэн хуулийг батлах боломжтой" гэсэн юм.
 

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

5 цаг 30 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

5 цаг 33 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

8 цаг 10 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

8 цаг 13 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

13 цаг 43 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

13 цаг 43 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин