АНУ: Цөмийн офицеруудын дунд хорт хавдрын өвчлөл өндөр байна

2023-01-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.Батцэцэг

АНУ-ын Мальмстром цэргийн баазад цөмийн пуужингийн офицеруудын дунд цусны хорт хавдрын өвчлөл өндөр байгааг Associated Press агентлагийн тоймч Тара Копп бичжээ. “АНУ-ын сансрын хүчний дэд хурандаа Даниел Сибекийн нэгдүгээр сард хийсэн мэдээлэлд дурдсанаар, есөн офицер Хожкины бус лимфома өвчтэй гэж оношлогдсон” гэж нийтлэлд дурджээ. Д.Сибекийн хэлснээр тэдний нэг нь нас барсан бол дөрөв нь одоог хүртэл ажиллаж байна. Дэд хурандаа хэлэхдээ, өвчтэй офицеруудын пропорциональ бус тоо нь онцгой анхаарал татаж байна.  Мальмстрем баазад нийтдээ 3.3 мянга орчим хүн алба хааж байгаагийн 400 орчим пуужингийн цэрэг байна. Хожкины бус лимфомын дундаж тохиолдол 100 мянган хүнд 19 тохиолдол байдаг."Пуужинчид газрын гүн дэх хаалттай цахилгаан шатаар бууж, бетон, гангаар хийсэн зузаан ханаар хүрээлэгдсэн жижиг ашиглалтын бункерт ордог. Заримдаа тэд ерөнхийлөгчийн тушаалаар хөөргөх түлхүүрийг эргүүлэхэд бэлэн хэдэн өдөр үлддэг" гэж Т.Копп нэмж хэлэв.
АНУ-ын Агаарын цэргийн хүчний Малстром бааз нь Монтана мужид байрладаг бөгөөд нийтлэлд дурдсанчлан Minuteman III тив хоорондын баллистик пуужин хөөргөх зориулалттай 150 уурхайтай. Гурван үе шаттай, хуурай газарт суурилсан тив хоорондын баллистик пуужингийн Minuteman III нь хүйтэн дайны үед цөмийн зэвсгээс урьдчилан сэргийлэх зорилготой байв. Minuteman III нь одоо АНУ-д үйлчилж байгаа цорын ганц газар дээр суурилсан бааз юм. Нээлттэй эх сурвалжийн мэдээлснээр АНУ-д нийтдээ 450 ийм төрлийн сум бий. Тэд 12,000 километрийн радиус дахь байг онох чадвартай.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

4 цаг 21 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

4 цаг 38 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 29 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 цаг 41 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

8 цаг 47 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин