Ардчиллын 15 эрдэмтэн-Сэхээтний хувьсгал

2022-03-11
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Цэрэндашийн ЦОЛМОН  

Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд, доктор, профессор

Монголын ардчилал шинэчлэлийн үйлсэд түүхэн хувьсгалт үүрэг гүйцэтгэсэн хүмүүс бол "15 эрдэмтэн" гэж алдаршсан оюунлаг сэхээтнүүд юм. Арван таван эрдэмтний баг нь ардчилсан хувьсгалын бодлогыг анхлан хийсэн, Монгол оронд тохирсон гарц гаргалгааг боловсруулж өгсөн  хамтлаг гэж дүгнэж болно. Тэд хуучнаараа захиргаадуулахыг тэвчихээ больсон ард олон болон удирдлагын мухардалд орсон эрх баригчдыг үндэсний ойлголцолд хүргэх оюун санааны гүүр болж чадсан юм. Тэд сэхээтний хувьсгалын түүчээ болж байсан билээ. Ардчиллын арван таван эрдэмтний эдгээр бүтээл нь зөвхөн Монгол Ардын хувьсгалт намын удирдлага, Ардчилсан хүчний удирдлагад төдийгүй Монголын нийт ард түмэнд Ардчилал, зах зээлийн үндсэн ойлголтуудыг анхлан өгч гэгээрүүлсэн юм.
1990 оны эхээр төрийн ордны нэгэн өрөөнд хэсэг хүмүүсийг цуглуулж өөрчлөлт шинэчлэлийн талаар хуралдсан юм. Гадаад явдлын яамнаас Ж.Чойнхор сайд бид хоёр дуудагдсан байлаа. Тэр үед би ГЯЯ-ны намын үүрийн орлогч дарга байсан бөгөөд өөрчлөлт шинэчлэлийн талаар ярьдаг бичдэг байсан юм. Бид хоёрын урд эгнээнд сууж байсан Зардыхан гуай Чойнхор сайдад хандан "Танай яамны Цолмон гэдэг залуу сүүлийн үед төвийн хэвлэлд сонирхолтой зөв санаа бичээд байгаа" гэж ярьтал "Тэр залуу чинь энэ байна" гэж намайг танилцуулж билээ. Тэр хурлаас хойш бидний 15 эрдэмтэн нийгмийн ухааны институтийн социалист байгуулалтын онолын хэлтсийн  эрхлэгч  Зардыхан гуайн удирдлага дор хамтран ажиллаж МАХН-аас өөрчлөлт шинэчлэлийг хэрхэн хийх талаар санал боловсруулахаар ажилласан  билээ. 
Сүүлд мэдсэнээр Зардыхан гуай  Ж.Батмөнх даргаас үүрэг аваад ажиллаж байсан юм билээ. Ийнхүү  түүх, философи, эдийн засаг, социологи, олон улсын харилцааны чиглэлийн эрдэмтдийг судалж эрдэмтдийн баг бүрдүүлсэн юм билээ.  Энэ арван таван эрдэмтдийг дурдвал  түүхийн ухааны доктор Зардыхан, эдийн засгийн ухааны доктор Ц.Даваадорж, түүхийн ухааны дэд эрдэмтэн Ц.Баасанжав, Т.Лхагва, Ж.Чойнхор,  философийн ухааны дэд эрдэмтэн Ц.Гомбосүрэн, Х.Гүндсамбуу, С.Дашдаваа, Ш.Түдэв, Н.Уртнасан, Ж.Чунагсүрэн, эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн Б.Батхишиг, Ц.Цолмон, М.Энхсайхан, Ж.Ядамсүрэн нар болой.  Тэгээд бид дөрөв, таван хэсэг болон ажилласан. Эдийн засгийн бодлогын шинэчлэл гэсэн хэсэгт Б.Батхишиг, Ц.Даваадорж, М.Энхсайхан, Ж.Ядамсүрэн нарын хамт, Гадаад бодлогын хэсэгт Ж.Чойнхор сайдтай ажилласан. Бид аль ч хэсэгт орж ажилласан бусад хэсгийн материалтай танилцаж, санаа оноогоо хэлэх, хэлэлцэх нь чөлөөтэй байсан.   
Миний хувьд 1984-1987 онд Москвагийн Дипломатын академид суралцаж байхдаа Зөвлөлтөд болж байсан шинэчлэл, өөрчлөлтийн тухай байнга сонирхож, өөрийн үзэл бодлоо  дахин харж үзэх, улс орноо хөгжүүлэх талаар шинэ шинэ санаа сэдэх зэргээр бодож хүмүүстэй санаа бодлоо хуваалцдаг байсан билээ. Буцаж ирээд шинэчлэл хөгжлийн талаар бодож байсан зүйлүүдээ  өгүүллэг болгон “Үнэн” сонинд хэд хэдийг нийтлүүлээд байсан юм.  Тухайн ажлын хэсгийн эрдэмтэдтэй үзэл бодлоо солилцсоны үр дүнд тэр санаануудаа улам баяжуулан, баримт бичигтээ тусгахыг эрмэлзэж ажилласан.  Үнэхээр бүтээлч, сайхан хамт олон бүрдэж, богино хугацаанд их зүйл хийсэн  шүү. Мөн энэ эрдэмтдийн дунд миний 1980-1982 онд суралцаж төгсгөсөн Намын дээд сургуулийн багш нар орж ажилласан нь ойр дотно байсан бөгөөд санаа бодлоо хуваалцахад их дөхөм байв. Бидний арван таван эрдэмтэн  эхний үедээ социализмыг сайжруулах хандлагатай байсан боловч олон удаагийн хэлэлцүүлэг мэтгэлцээний үр дүнд өөрсдөө өөрчлөгдөн  "Монгол Улс ардчилал, зах зээлд нэгэн зэрэг шилжих ёстой", гэдэг томьёолыг монголчуудаас анхлан боловсруулж цаасан дээр буулгаж, хэрэгжүүлэх арга замуудыг цогцоор боловсруулсан хамтлаг хүмүүс билээ. Дараа нь "ардчиллынхан" болсон залуус ч социализмаа л улам боловсрoнгуй болгоё гэж ярьцгаадаг үе байсан юм даг.  Бидний дундах зарим ахмад ч "сэхээтний төөрөгдөлд" орж хэлмэгдэхээс болгоомжилж байсныг үгүйсгэх аргагүй. 
Ардчиллын 15 эрдэмтний "ардчилал, зах зээлд шилжих" үзэл баримтлалыг хүлээн авснаар МАХН-ын удирдлагын бодлого үйл ажиллагаа өөрчлөгдсөн "Ардчилалын  15 эрдэмтэн" цагаа олж нөлөөлснийг  гадаад дотоодын олон судлаачид анзаараагүй өнгөрсөн байдаг юм. Зарим нь  эрх баригчид, зарим нь бодлого боловсруулагчид гэж томъёолсон байдаг. Тухайлбал, "...бодлого боловсруулагчид ардчилсан нийгмийг эдийн засгийн тогтвортой чөлөөт зах зээлийн хамтаар нэгэн зэрэг цогцлоох" амаргүй шийдвэрийг гаргаж, онцгой замыг сонгон авсан юм. Учир нь тухайн үеийн адилхан шилжилтийн цаг үеийг туулж байсан социалист гэгдэх бусад орнууд ихэнх нь ингэж зүрхлээгүй юм" гэж АНУ-ын судлаач А.Кампи "Монголын гадаад бодлого. Өөрчлөн шинэчлэгдэж буй дэлхийг залуурдах нь" гэдэг номондоо бичсэн байдаг. Түүний "бодлого боловсруулагчид" гэдэг дотор "Ардчиллын 15 эрдэмтэд" зүй ёсоор орж байгаа биз ээ.
Бид эхлээд хэдэн өдөр өөрчлөлтийг Монгол оронд яаж хийх тухай өөр өөрийн бодлоо чөлөөтэй ярилцсанаа санаж байна.  Тэгээд дараа нь  үзэл баримтлалын тодорхой чиглэлүүдийг боловсруулах чиглэлээр хуваагдан  сар гаруй нэг дор ажилласны дараа Ил захидал, Монгол Ардын Хувьсгалт Намын мөрийн хөтөлбөр, шинэ дүрмийн төсөл хэлбэрээр боловсруулсан зүйлүүдээ зангидаж эцэслэж байсан.  1989 оны хоёрдугаар сарын 23-ны “Үнэн” сонинд "Иж бүрэн шинжтэй өөрчлөлт хэрэгтэй"  гэсэн гарчигтайгаар захидал хэвлүүлж байлаа. "Социализмын шинэчлэл" гэдэг томъёоллыг орхиод "өөрчлөлт" буюу "Социализмыг өөрчилнө" гэсэн зорилт тавих болсон нь бид хувьсгалыг уриалж байсан хэрэг юм.  Тэр үед бидний энэ боловсруулсан зүйлийг “Үнэн” сонинд хэвлэх болов үү, үгүй болов уу гэж бас нэг хэсэг ярилцаж байсныг санаж байна.  Тэр үед “Үнэн” сонины эрхлэгч  Л.Түдэв гуай дэмжээд бидний  боловсруулсан зүйлсийг сониндоо хэвлэж өгсөн нь зарим ахмад сэхээтэн шинэчлэлийг эрэлхийлж, дэмжиж байсныг  нотолж байгаа юм. Л.Түдэв гуай Эвлэлийн төв хороонд миний дарга байсан бөгөөд миний өмнө нь бичсэн өөрчлөлт шинэчлэлийн тухай  өгүүллүүдийг сониндоо хэвлэж дэмжиж байсан юм.
Бидний энэ ил захидал тэр дороо улс орон даяар нэгэн шинэ уур амьсгал, шинэ давлагаа  үүсгэсэн гэж боддог. Хэсэг хугацааны дараа 15 эрдэмтэн бид Монгол Ардын Нам /МАХН/-ын Программын тунхаглал,  Монгол Ардын Намын дүрэм гэсэн хоёр баримт бичгийг бэлэн болгож, “Үнэн” сонины 1990 оны гуравдугаар сарын 8-ны өдрийн дугаарт нийтлүүлсэн билээ. 
 Энэ үед Сүхбаатарын талбайд Ардчилсан холбооны гишүүд өлсгөлөн зарласан байсан.  15 эрдэмтэд бас хэсэг хэсгээрээ тэмцлийн шинэ үзэгдлийг очиж ажиглаж, өөрсдийн эв санааны нэгдлээ илэрхийлж байсан шүү. Мөн бас бидний хэвлүүлсэн саналыг  өлсгөлөнд оролцогч нар уншиж, танилцаж байсан.  Олон зүйл дээр санаа оноо нэгдэж байгааг тэд ярьж биенээ урамшуулж байж билээ.  Ер нь хуучин тогтолцоог шинэчлэх үйл явц "цус гаргалгүй" өрнөж өнгөрснийг судлаачид олон янзаар тайлбарласан байдаг.  Нэгэн суурь нөхцөл нь "15 эрдэмтэн" цагаа олж гарцыг тодорхойлсон явдал болсон юм. 15 эрдэмтний боловсруулсан зах зээл, ардчилалд нэгэн зэрэг шилжих, олон намын тогтолцоо бүрдүүлэх үзэл баримтлал тэр үеийн мухардлын гарцыг оновчтой тодорхойлсонд байгаа юм. 

Үргэлжлэл бий.

2022 ОНЫ Гуравдугаар САРЫН 10. ПҮРЭВ ГАРАГ. № 50 (6782)

Үнэн
Хэдэн луйварчид өөрсдийгөө оюунлаг сэхээтнүүд гэчихнээ. Бас өөрийгөө оруулчихсан. Ичмээр юм.
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

2 цаг 54 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

2 цаг 56 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

6 цаг 46 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

6 цаг 51 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

6 цаг 56 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

7 цаг 1 мин
Жижиг орнууд “ах” оронд найдах биш өөртэйгөө адилхан улсуудтай найзалж дэмжиж хөгжих хэрэгтэй

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 16 дахь зорилгын баталж,

7 цаг 6 мин
Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ

7 цаг 11 мин
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

17 цаг 10 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Өчигдөр 13 цаг 31 мин