Монголын сансрын нисгэгчдийн багийн гишүүд 10 мянган залуусаас шалгарч байжээ

2021-02-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ц.БАЯР

Энэ онд тохиох Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн 40 жил, хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жилийн ойг тохиолдуулан БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа тэргүүтэй Монгол Улсын сансрын нисгэгчийн баг, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн, Монголын сансрын технологийн холбоо, “Васт” пост продакшн хамтран Монгол хүн сансарт ниссэн түүхт үйл явдал, сансрын технологийн хөгжил, түүний ашиглалт хэрэглээ, сансар судлал, сансрын зах зээл зэрэг сэдвээр баримтад кино, подкаст, богино видео нэвтрүүлэг бүтээж, олон нийтэд хүргэхээр ажиллаж байна.

Үүний  эхлэл “Тэмүүлэл” подкаст сонсогч, үзэгчдэд хүрч эхэллээ. Нэвтрүүлгүүдийг бүтээж буй “Смарт медиа дизайн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Энхтүвшин ярихдаа “Монгол хүн сансарт ниссэн үйл явдал Монголын түүхэн үйл хэрэг. Чухам яаж сансарт нисэв гэдгийг өнөөгийн залуус тийм ч сайн мэдэхгүй. Мөн дэлхий нийт өнөөдөр сансрын орон зайг том зах зээл гэж харж, өрсөлдөцгөөж байна. Тэр хэрээр сансрын технологийн хэрэглээ алхам тутамд нэвтэрч, түүнгүйгээр амьдрах боломж нөхцөл улам ч хумигдаж байгаа. Тиймээс ч бид эдгээрийг сонирхуулж, таниулж, бас мэтгэлцээн өрнүүлж, түүнд тэмүүлэх сэдэл үүсгэхийн тулд сэтгэл зүрхээрээ энэ ажилд түүчээлэн оролцож байна.

Энэ бол бидний үүрэг” гэлээ. Тэд цахим хэрэгслээр хүрэх “Сансрын юм яръя” богино дүрстэй нэвтрүүлгээ хүүхэд, залууст ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр хүргэхээр төлөвлөжээ.  Тухайн үед 10 мянган монгол эрчүүдээс сүүлийн шатанд Ж.Гүррагчаа, М.Ганзориг, Д.Сүрэнхорлоо,С.Сайнцог нар тэнцэж ЗХУ-ыг зорьж байжээ. Хамгийн гол үзүүлэлт эрүүл мэнд байсан аж. Тухайн үед  сансрын нисгэгчдийн багын эмчээр ажиллаж байсан Монгол Улсын төрийн шагналт, хүний гавьяат эмч Л.Лхагваа ярьж байлаа. Монголын сансрын нисгэгчдийн багын сонирхолтой ярилцлагыг “Васт” студи тун удахгүй хүргэх юм байна.  

Эх сурвалж: www.polit.mn

 

Ц.Нандинцэцэг
Мэргэжлийн, чансаатай сайхан нэвтрүүлэг, контент бэлтгэж олон нийтэд хүрггэрэй. Нэгэн дээвэр дор хамтдаа мөр зэрэгцэн ажиллаж байсан та нараараа бахархаж байна. Амжилт хүсье ээ
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

2 цаг 52 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

2 цаг 57 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

3 цаг 2 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

3 цаг 7 мин
Жижиг орнууд “ах” оронд найдах биш өөртэйгөө адилхан улсуудтай найзалж дэмжиж хөгжих хэрэгтэй

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 16 дахь зорилгын баталж,

3 цаг 12 мин
Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ

3 цаг 17 мин
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

13 цаг 16 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

20 цаг 45 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

21 цаг 36 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

21 цаг 43 мин