ЭМЯ:Гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна

2020-08-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ОД

ЭМЯ-наас коронавирусын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. Манай улс даваа гаригт ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторт 1011 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Батлагдсан 298 тохиолдлоос 289 нь эдгэрсэн. ХӨСҮТ-д есөн хүн эмчлүүлж байгаагаас нэг хүний бие хүндэвтэр байна. Мөн цэргийн төв эмнэлэгт 55 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас гурван хүний биеийн байдал хүндэвтэр байгаа аж. Эмчлэгдээд гарсан хүмүүсээс сувиллын ажиглалтад 31, гэрийн ажиглалтад 40, ажиглалт, тандалтын хугацаа нь дууссан 218 хүн байна. Одоогоор 3574 хүн тусгаарлан ажиглах байранд байна.

Дэлхийд 23.3 сая хүн халдвар авч, 817 мянган хүн нас барж,  16 сая гаруй хүн эдгэрчээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 253 мянган хүн шинээр халдвар авч, 5000 гаруй хүн нас барлаа. Тухайлбал, ОХУ-д 4747 хүн халдвар авч 65 хүн эндсэн бол БНХАУ-д 23 тохиолдол шинээр бүртгэгдсэний 14 нь гадаадаас зөөвөрлөгдсөн байна.  Харин Япон улсад өчигдөр 493 хүн шинээр халдвар авч, 13 хүн нас баржээ. БНСУ-д 280 хүн халдвар авсан байна. Тус улсад халдвар нэмэгдэх болсон тул гадаад, дотоод бүх орчинд амны хаалт зүүхийг шаарджээ. Мөн Сингапурт ажилчдын байранд нэг сар орчмын дараа дахин халдвар гарч, одоогоор 51 хүн өвчлөөд байгаа юм.

Эх сурвалж:www.polit.mn

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

5 цаг 22 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

5 цаг 25 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

9 цаг 14 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

9 цаг 19 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

9 цаг 24 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

9 цаг 29 мин
Жижиг орнууд “ах” оронд найдах биш өөртэйгөө адилхан улсуудтай найзалж дэмжиж хөгжих хэрэгтэй

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 16 дахь зорилгын баталж,

9 цаг 34 мин
Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ

9 цаг 39 мин
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

19 цаг 38 мин