С.Ганбаатар:Хулгай, луйвар хийсэн бол УИХ тарж, Засгийн газар ч  огцрох ёстой

2020-08-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ЗОТОЛ 

2020 оны ээлжит сонгуульд “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшиж, Орхон аймгийг  төлөөлөн УИХ-ын  гишүүн болсон С.Ганбаатар эрдэмтэн, судлаачдын хамт Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрээр Үндсэн хуулийн 6.2 дахь заалт Монголын ард түмний язгуур эрх ашгийг хөндөж байна. Бид газар нутаггүй болох Үндсэн хуулийн  аюул нүүрлэлээ хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Мөн энэ асуудлаар иргэний нийгмийн байгууллагууд, иргэд сошиал орчинд үзэл бодлоо илэрхийлж байхад УИХ дүлий дүмбэ оргиж чимээгүй байна. Хоёрхон сарын өмнө  санал гуйж явсан УИХ-ын гишүүд иргэд, сонгогчдынхоо төлөө ажиллахгүй байна. УИХ-ын гишүүний тангараг дотор ард түмнийхээ хүсэл зорилго, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг тууштай хамгаална гэж бий. Гишүүд энэ үүргээ биелүүлэхгүй байна” гэж шүүмжлэв.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр уг хуулийн  6.2 дахь заалтад   Монгол Улсын газар, түүний доорх баялаг төрийн нийтийн өмч гэж хуульчилсан. Энэ нь ард түмний язгуур эрх ашгийг хөндсөн тул ҮАБЗ-ийн гурван гишүүнд иргэний нийгмийн байгууллагуудын саналыг тусган албан  бичиг илгээсэн ч тэдний төлөөллийг хүлээж авч уулзаагүй. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Таны шаардлагыг хүлээж авлаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар энэ асуудлыг найман жил хэлэлцэх ёсгүй” гэсэн хариу ирүүлсэн. Ерөнхийлөгч болон УИХ-ын дарга чимээгүй байна. Хэрэв Үндсэн хуулиар дээрэм хийсэн бол УИХ тарж, Засгийн газар ч огцрох асуудал яригдах ёстой. Иймд иргэний нийгмийнхэн, эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан Ажлын хэсэг байгуулж, алдаагаа нэр даруй засч залруулах ёстой гэж С.Ганбаатар гишүүн мэдэгдлээ. Түүнтэй хамт хуульч, өмгөөлөгч  Л.Мөнхсайхан, эдийн засгийн ухааны доктор, эх оронч тэмцэгч Т.Баярхүү нар мэдээлэл хийлээ.

ЭХ СУРВАЛЖ: WWW.POLIT.MN

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

3 цаг 53 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

3 цаг 55 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

7 цаг 45 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

7 цаг 50 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

7 цаг 55 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

8 цаг 0 мин
Жижиг орнууд “ах” оронд найдах биш өөртэйгөө адилхан улсуудтай найзалж дэмжиж хөгжих хэрэгтэй

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 16 дахь зорилгын баталж,

8 цаг 5 мин
Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ

8 цаг 10 мин
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

18 цаг 9 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Өчигдөр 13 цаг 31 мин