БНСУ дахь Монгол иргэдийн анхааралд

2020-08-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

БНСУ-д сүүлийн өдрүүдэд их хэмжээний усархаг аадар бороо орж үер усны гамшигт нэрвэгдэн 28 иргэн амь насаа алдан, 11 иргэн сураггүй болж 8 иргэн хүнд бэртсэн байна. Үерийн гамшигт 2800 өрхийн 4.400 орчим иргэн орон гэргүй болсон ба дээрх тоо өсөн нэмэгдсээр байна. Үерийн усанд автаж урссан амины сууц, нурсан зам далан гүүр нийт 9800 орчим байна.

Наймдугаар сарын 10-ны өдрүүдэд Сөүл хот болон төвийн бүс нутгаар бороо үргэлжлэн орж усны түвшин дээд тал нь 500 мм-ээр нэмэгдэх тул иргэд та бүхнийг үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.

Төвийн бүс нутгаар 2020.08.14 хүртэл үргэлжилсэн усархаг бороотой байна.

Маргааш буюу 2020.08.10- ны өдөр өмнө зүгийн нутгаар 200~300мм хур тунадас нэмэгдэж орохын зэрэгцээ далайн хүчтэй салхи шуурга болохыг цаг агаарын урьдчилсан мэдээгээр анхааруулж байна.
Өмнө зүгийн нутгаар 2020. 08.10-ны өдөр хүртэл усархаг бороотой.

Нийт нутгаар уул хөрсний нуралт ноцтой аюултай түвшинд хүрч байгаа тул иргэд та бүхэн болгоомжтой сонор сэрэмжтэй байж үер усны гамшгийн бүсэд болон нуралт үүсч болзошгүй газраар зорчихгүй байх, цаг агаарын мэдээ, ОБЕГ- ын аюулгүй газарт нүүн очихыг анхааруулсан мэдээ зэргийг анхааралтай сонсон хэрэгжүүлж үер усны аюулаас урьдчилан сэргийлж болгоомжтой аюулгүй байдлаа ханган ажиллахыг анхааруулья гэж тус улс дахь  Хөдөлмөр нийгмийн хамгааллын халамжийн төвөөс  мэдээллээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

2 цаг 1 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

2 цаг 4 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

5 цаг 54 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

5 цаг 59 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

6 цаг 4 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

6 цаг 9 мин
Жижиг орнууд “ах” оронд найдах биш өөртэйгөө адилхан улсуудтай найзалж дэмжиж хөгжих хэрэгтэй

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 16 дахь зорилгын баталж,

6 цаг 14 мин
Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ

6 цаг 19 мин
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

16 цаг 18 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

23 цаг 47 мин