Л.Болд: Гэр бүлд суурилсан төрийн бодлого хэрэгтэй байна

2019-12-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ УИХ дахь ШИНЭ намын зөвлөл ээлжит хуралдаа   ХНХЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн  төлөөллийг   урьж,  хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов. УИХ-ын гишүүн, ШИНЭ намын Төв зөвлөлийн дарга Л.Болд хэлэхдээ: “Өнөөдрийн мэдээллээс харахад, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеийнхээс 34.4 хувиар өсчээ. Монгол Улсад жилдээ 20 мянга орчим гэр бүл батлуулж байгаа ч 4-5 мянга нь  гэр бүлээ цуцлуулж байна. Өөрөөр хэлбэл, таван гэр бүл тутмын нэг нь цуцлагдах нөхцөл байдал бий болсныг монгол гэр бүлийг сүйрүүлэх бодлого явж байна гээд хэлэхэд буруудахгүй. 400, 500-гаар яригддаг байсан гэр бүл салалт сүүлийн жилүүдэд 10 дахин нэмэгджээ. Монголын нийгмийн үндэс суурь өнөөдөр ганхаж байна. Энэ асуудалд ШИНЭ нам онцгой анхаарал хандуулж, Монгол төрийн бодлогыг гэр бүл дээр суурилсан төрийн бодлого болгож өөрчлөх, хүүхэд хамгааллын асуудлыг онцгойлон авч үзэх, татвар урамшууллын зэрэг бүхий л бодлогоор залуу гэр бүлийг дэмжих чиглэлээр олон хууль тогтоомж боловсруулж, анхаарч ажиллах болно гэлээ. ШИНЭ намын зөвлөлийн хурлаар хэлэlцсэн дараагийн асуудал нь  Монгол Улсын өрийн тухай байлаа. Тус намын  Ерөнхий зөвлөлийн гишүүн, эдийн засагч Х.Батсуурь  “Засгийн газрын өр 2019 оны III улирлын байдлаар нэрлэсэн үнээр 24.7 их наяд, өнөөгийн үнэ цэнээр тооцох юм бол 20.7 их наяд төгрөг байна. Үүний 84 хувийг гадаад валютаар төлөх өр эзэлж байна. 2020 оны төсөвт 960 тэрбум төгрөг тусгасан, энэ бол зөвхөн өрийн хүүгийн зардал. Гэтэл ирэх онд томоохон зардал буюу зээлийн үндсэн төлбөрүүд хийгдэнэ. Тухайлбал, Худалдаа хөгжлийн банкинд Засгийн газрын баталгаа гаргасан өр болох 500 сая ам.доллар, мөн Монголбанкнаас БНХАУ-ын Ардын банктай хийсэн свот хэлцлээр авсан 15 тэрбум юань буюу 2.2 тэрбум долларын өрийг төлөх ёстой. Тэгэхээр 2020 оны 5-7 дугаар сард нийт 2.7 тэрбум ам.долларын төлөлт хийх нөхцөл үүсчихээд байхад үүнийг төсөвт огт тусгаагүй, хэрхэн төлөх талаар мэдээлэл алга” гэдгийг мэдэгдлээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ “Төв банкны өрийг Засгийн газарт хамаагүй гэж ярьдаг. Үнэн хэрэгтээ энэ бол төрийн өр. Монголбанк, Засгийн газар, УИХ нийлээд бүгд төлөх ёстой юм” хэмээн онцлон  тэмдэглэв. ШИНЭ намын зөвлөл долоо хоног бүрийн даваа гарагт хуралдахдаа нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлуудаар холбогдох талуудыг байлцуулан, нээлттэй хэлэлцүүлэг хийж байна гэв. Эх сурвалж: www.polit.mn  
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

47 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

52 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

57 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

1 цаг 2 мин
Жижиг орнууд “ах” оронд найдах биш өөртэйгөө адилхан улсуудтай найзалж дэмжиж хөгжих хэрэгтэй

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 16 дахь зорилгын баталж,

1 цаг 7 мин
Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ

1 цаг 12 мин
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

11 цаг 11 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

18 цаг 40 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

19 цаг 32 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

19 цаг 38 мин