Дэлхийн банк: Худалдааны маргаан эрсдэл дагуулж байна

2019-10-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Ирэх онд АНУ, БНХАУ-ын хоорондын худалдааны сөргөлдөөнөөс шалтгаалсан тодорхой бус байдал нь Зүүн Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн идэвхжилийг сааруулж, эрсдэл өсөн нэмэгдэхээр байна. Энэ нь уг бүс нутгийн эдийн засгийн дархлааг шалгасан үйл явдал болж байгааг Дэлхийн банк энэ удаагийн тайландаа онцоллоо. Энэ бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2018 онд 6.3 хувь байсан бол энэ онд 5.8, 2020 онд 5.7, 2021 онд 5.6  хувь болж саарах төлөвтэй байна. Монгол Улсын хувьд 2018 онд 6.8 өссөн бол энэ оны эхний хагаст 7.3 хувьд хүрч эдийн засгийн өсөлтөө хадгаллаа. Өсөлт тогтвортой байхад нүүрсний салбарын гүйцэтгэл, хувийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн. Үүний зэргэцээ хөгжлийн түнш байгууллагуудын 5.2 тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэг хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлд  эерэгээр нөлөөлөв. Мөн төсвийн менежмент оновчтой, бүтцийн шинжтэй бодлогууд үргэлжлэн хэрэгжиж байгаа нь багагүй хувь нэмэр оруулсан. Монгол Улсын өсөлтийн төлөв богино, дунд хугацаанд эерэг хэвээр байна хэмээн Дэлхийн банкны Ази Номхон далайн бүсийн тэргүүлэх эдийн засагч Эндрю Мейсон мэдэгдлээ. Зарим улс орон өр ихтэй, цаашид өрийн хэмжээ нэмэгдэхээр байгаа нь эдийн засгийн удаашралын эсрэг төсөв, мөнгөний бодлогын орон зайг хязгаарлаж байна. Түүнчлэн дэлхийн санхүүгийн зах зээл дээрх нөхцөл байдал огцом өөрчлөгдвөл тус бүс нутгийн санхүүгийн өртгийг нэмэгдүүлж эдийн засгийн өсөлт, хувийн хөрөнгө оруулалтад дарамт болох магадлалтай гэв. Өсөн нэмэгдэж буй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд  эдийн засгийн бүтцийн шинэчлэлээ үргэлжлүүлж, төсөв мөнгөний бодлогоор эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээ авахаас гадна төсвийн тогтвортой байдлыг анхаарлаас холдуулж болохгүйг тайландаа зөвлөжээ. Эдийн засгийн өсөлт саарахын хэрээр ядуурал буурах хурдац саардаг. Зүүн Ази Номхон далайн хөгжиж буй орнуудын хүн амын бараг дөрөвний нэг нь өндөр болон дундаж орлоготой орнуудын ядуурлын шугам болох нэг өдрийн 5.5 ам.доллараас бага орлогоор амьдарч байна. Энэ нь өмнө нь дөрөвдүгээр сард тооцож байснаас бараг долоон сая хүнээр өндөр байгаа юм гэдгийг Зүүн Ази Номхон далайн орнуудыг хариуцсан Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Виктория Кваква онцолж байна.  Манай улсын ядуурлын түвшнийг 2016 онтой харьцуулахад 0.2 хувиар буурсан аж. Ядуурлын шугам дээр хүн амын 25 хувь нь байгаа учраас 2020 оны төсвийн зардлуудад анхаарч нийгмийн халамжийн бодлогод илүү чиглүүлсэн арга хэмжээ авах шаардлага байгааг  Монгол дахь ахлах эдийн засагч Жийн Паскаль зөвлөж байв. Худалдааны сөргөлдөөн нэмэгдэж байгаа нь бүс нутгийн өсөлтөд урт хугацаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлүүд улам нэмэгдэж байгааг тайланд дурджээ. Зарим улс орон дэлхийн худалдааны одоогийн нөхцөл байдал өөрчлөгдөх явцад илүү ашиг хүртэнэ гэж найдаж байсан ч дэлхийн улс орнуудын худалдааны уян хатан байдал нь тийм ч сайн биш байгаа нь бүс нутгийн орнууд ойрын хугацаанд өндөр үр өгөөж хүртэх боломжийг хязгаарлаж байна. Эх сурвалж www.polit.mn
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

3 цаг 28 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

3 цаг 33 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

3 цаг 38 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

3 цаг 43 мин
Жижиг орнууд “ах” оронд найдах биш өөртэйгөө адилхан улсуудтай найзалж дэмжиж хөгжих хэрэгтэй

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 16 дахь зорилгын баталж,

3 цаг 48 мин
Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ

3 цаг 53 мин
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

13 цаг 52 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

21 цаг 21 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

22 цаг 12 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

22 цаг 19 мин