Хуулийн өөрчлөлтийг шалгах Ажлын хэсэг байгуулахыг хүслээ

2019-05-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЧИМЭГ “Даяар Монгол” хөдөлгөөн, “Хөх Монгол” бүлгэмээс гурван асуудлаар мэдээлэл хийлээ. “Даяар Монгол” хөдөлгөөний зохицуулагч Хонхэрээдийн Б.Энхбат “Бид өнөөдөр гурван асуудлаар мэдээлэл хийнэ” гэсэн юм. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлж буйгаа дуулгав. Тус шаардлагад 2000 оноос хойш УИХ-ын баталсан хуулиудад ямар хувь хүн, лобби бүлэг засвар хийснийг шалгаж тогтоох Ажлын хэсэг байгуулахыг хүсч буйгаа илэрхийлсэн аж. Учир нь хэн нэгний ашиг сонирхолд нийцүүлэн дур мэдэн өөрчилдөг явдлыг халах хэрэгтэй хэмээн Б.Энхбат тайларлав. Түүнчлэн гадныхан болон мөнгөтэй, залилан мэхлэгчдийн захиалгаар хуулийг өөрчилдөг засвар хийдэг болоод 20 гаруй жилийг үдэж байна гэдгийг тэрээр онцолж байв. Тиймээс хуульд өөрчлөлт оруулсан процесс бүрийг нарийвчлан шалгаж олон нийтэд мэдээлэл хүргэх ёстойг анхааруулсан юм. Тухайлбал, хамгийн сүүлд гэхэд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хийсэн өөрчлөлтийг шалгах ёстой гэдгийг ч хэлж байлаа. Тэрээр цааш ярихдаа “Намайг гэмт хэрэгт холбогдон шоронд орох үед цаазаар авах ял авсан хүний хэргийг заавал УДШ-ээс хянан хэлэлцдэг байсан. Гэтэл одоо цаазаар авах ял авсан хүн УДШ-д гомдол гаргах эрхгүй болсон. Мөн Эрүүгийн хуульд маш ноцтой нэг өөрчлөлт оруулсан байна лээ. Тухайлбал, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг Ерөнхий шүүгч хянадаг, УДШ-ийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Ерөнхий шүүгчид гомдол гаргаж бүх шүүгчдийн хурлаар хянан хэлэлцдэг байсан. Харамсалтай нь энэ зүйл заалтыг өөрчилсөн байна. Тэгэхээр төрийн хуулийг хулгайч нарт ашигтайгаар өөрчилсөн хүмүүсийг шоронд суулгадаг болгоё” хэмээн эхний асуудлаа тайлбарлав. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Монгол Улсын иргэдээ алагчлан үзэж болохгүй гэлээ. Учир юу гэвээс УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан шоронгийн хулгайч хүн хөдөлгөөн өрнүүлж болохгүй гэж адалсныг дуулгалаа. Хэдийгээр алдаж оноод хэцүү нэртэд суусан ч улсынхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан олон аавын хүү бий гэдгийг Б.Энхбат тодотгов. Тиймээс болчимгүй үг хэлж, хүмүүсийг алагчилж үзсэн эрхэм гишүүн ард түмнээсээ уучлалт гуйх ёстой гэлээ. Гуравдугаарт, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай ашигт малтмалын салбарт ажиллаж байгаа компаниуд татвар төлөхөөс зайлсхийдэг болжээ. Тухайлбал, Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Меню Ши ши”, “Баян-Ундарга” компани 2006 оноос хойш ажиллаж байгаа боловч 200 гаруй сая төгрөгийн татварыг төлөөгүй байгаа тухай мэдээлэв. Тиймээс энэ компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлаж өгөөч гэдэг хүсэлтийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон АМГТГ-т албан ёсоор гаргаснаа дуулгалаа. Эх сурвалж: www.polit.mn
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

5 цаг 15 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

5 цаг 17 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

9 цаг 7 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

9 цаг 12 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

9 цаг 17 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

9 цаг 22 мин
Жижиг орнууд “ах” оронд найдах биш өөртэйгөө адилхан улсуудтай найзалж дэмжиж хөгжих хэрэгтэй

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 16 дахь зорилгын баталж,

9 цаг 27 мин
Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ

9 цаг 32 мин
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

19 цаг 31 мин