Д.Цэрэннадмид: Манай гоо сайханчид ур чадвараараа хаана ч гологдохгүй

2019-04-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА “Өөр мэдээ” булангийн энэ удаагийн зочноор “Аура” салоны захирал, шивээсчин, стилист Д.Цэрэннадмидыг урилаа. Тус салон Монголын гоо сайхны салбарт чанартай үйлчилгээ, ур чадвараараа жишиг тогтоогоод байгаа юм. -Монголд анх удаа гоо сайхан, шивээсний төрлөөр зохион байгуулсан “2018 intrernational Mom-Kor beauty Cotest” тэмцээнд та мөнгөн медаль хүртэж, шилдэг гоо сайханчийн нэг гэдгээ баталсан. Шивээсийн төрлөөр оролцсон санагдаж байна. Тэмцээний тухай тодруулаач? -Мэргэжлийн гоо сайханчдын дунд зохион байгуулсан анхдугаар тэмцээнд амжиллтай оролцсондоо баяртай байна. Олон алдартай салонуудаас гоо сайханч, шивээсчид оролцсон. Харин бие дааж оролцсон шивээсчин цөөхөн байлаа. Энэ тэмцээний онцлог нь Солонгосоос шүүгчид ирж ажилласан. -Шүүгчдийн зүгээс таны шивсэн хөмсгийг хэрхэн дүгнэсэн бэ. Бусад шивээсчнээс ялгарах гол онцлог нь юу байв? -Би 6D технологиор шивээс хийсэн. Миний хувьд таталтууд арай илүү, мэргэжлийн түвшинд болсон гэж дүгнэсэн. Хөмсөг шивэхэд таталт сайн байх тусам илүү натурал буюу байгалийн, өөрийн юм шиг харагддаг. -Олон улсын шүүгчидтэй ажиллахад ямар байсан бэ. Тэд манай шивээсчдийн ур чадварыг хэрхэн үнэлсэн бэ? -Манай гоо сайханчид ур чадвараараа хаана ч гологдохгүй. Олон улсын чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцож байна. Дэлхийн өнцөг булан бүрт монголчууд гоо сайхны салбарт амжилттай ажилладаг. Солонгос шүүгчдийн хувьд ч бидэнд урам өгч, дэмжсэн. -Бүсгүйчүүдийн дунд “Аура” салон их алдартай юм билээ? -Салоны маань үйл ажиллагаа амжилттай, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж өндөр байгаад гоо сайханчийн хувьд их баярладаг. Манай салон хөмсөгний шивээсээс гадна маникюр, педюкур, уруул, зовхи, биеийн шивээс гээд олон төрлийн үйлчилгээг цогцоор нь хийж байна. -Таны хувьд шивээс дагнаж хийдэг гэсэн. Энэ жил охид, бүсгүйчүүдийн дунд ямар шивээс трэнд болж байгаа вэ? -Гоо сайхны салбар цаг үе, хөгжил, дэвшлээ дагаад үргэлж хувь­сан өөрчлөгдөж байдаг онцлогтой. Энэ жил трэнд болж байсан заг­вар удахгүй хуучирч, хувьсан өөрч­лөг­дөх нь бий. Будаг, өнгөний сонголтоос эхлээд “6D” болон “6D ombre” шивээсийг бүсгүйчүүд их сонирхож байна. -Хөмсөг хүний насан туршийн гоо сайхантай шууд холбоотой. Гэтэл шивүүлсний дараа сэтгэл ха­намжгүй байх тохиолдол байдаг? -Үйлчлүүлэгчид шивээс нь зохих, зохихгүй нь арьсны онцлогтой нь холбоотой. Тухайн будгийг хүлээж авах чанар арьсанд нь байна уу гэдэг их чухал. Тэгэхээр гоо сайханчид хүний арьсны онцлогийн талаар нарийн мэдлэгтэй байх ёстой. Хэдийгээр их үнэтэй, чанартай, брэндийн будгаар шивлээ ч тухайн хүний арьс хүлээж авах чадваргүй бол үр дүн гарахгүй. Тиймээс шивж эхлэхээсээ өмнө үйлчлүүлэгчийнхээ арьсыг зөв тодорхойлж байгаарай. Мөн будгаа хэрхэн тохируулж, даралтаа яаж хийх вэ гэдэг чухал. Миний хувьд 10 гаруй жилийн хугацаанд хуримтлуулсан арвин туршлагын нэг нь хүний арьсны онцлогийн тухай мэдлэг юм. -Жишээлбэл, холимог арьстай хүн хөмсөг шивүүллээ гэхэд юуг анхаарах ёстой вэ? -Арьсны нягтаршил нь ямар байна вэ. Чанга уу, сул уу. Үүнийг мэдсэнийхээ дараа шивээснийхээ даралтыг тохируулах хэрэгтэй. Зүүний үзүүр арьсны давхаргын аль хэсэгт гүн орж, аль хэсэгт өнгөцхөн орох вэ. Эсвэл өнгөн арьсан дээр хийх үү гээд нарийн ажиллагаа, мэдрэмж шаарддаг. -Мэдээж хүний арьсыг цоолж, өнгөнд оруулж байгаа учир тухайн будаг тодорхой хэмжээгээр химийн бодисын агууламжтай байгаа. Үүнээс болж харшлах, эрүүл мэндээрээ хохирох асуудал гардаг? -Герман будгууд илүү найдвартай байдаг. Будаг дотроо шороон, усан, тосон суурьтай гэж бий. Эдгээрийн аль нь тухайн хүний арьсны онцлогт тохирох вэ гэдгийг судлах хэрэгтэй. Гэтэл манай зарим гоо сайханч нэг төрлийн будгаараа шивчихдэг. Үүнээс болж өнгөний зохимжгүй байдал, хөхрөлт үүсч байна. -Хөмсөг шивүүлсний дараа заавал давтан хийлгэх ёстой юу? -Үйлчлүүлэгчдийн арьсны онцлог нь янз бүр. Үнэхээр ямар ч асуудалгүй арьсанд хэт хурдан давтан хийх шаардлагагүй. Учир нь эдгэрч амжаагүй арьсыг дахин хөндөхөд эрсдэл үүснэ. Тиймээс эхний шивээсээ сайн эдгэрсний дараа давтан хийлгэх нь зүйтэй. Эмзэг, тослог арьсанд шивээс хийсний дараа асуудал үүсэх магадлалтай. Тиймээс би үйлчлүүлэгчиддээ эхлээд арьсных нь онцлог, гарч болох эрсдэлийн тухай сануулж хэлдэг. -Зүүгээр өвчний нян дамжих эрсдэлтэй. Ариун цэврийн хувьд ямар стандарт баримталдаг вэ? -Гоо сайхны үйлчилгээ үзүүлж буй багаж, хэрэгслүүд нэг удаагийнх байх ёстой. Мөн хэзээ ч хугацаа нь дууссан будаг хэрэглэж болохгүй. Энэ нь буцаад хор болох нь бий. Нүдний контур шивэхдээ гүн рүү нь оруулахгүй байх хэрэгтэй. Учир нь нүд бол хамгийн эмзэг эрхтэн. Хэт гүн хатгаснаас болж гэмтэх, будагнаасаа харшилж болзошгүй. Зарим үед үйлчлүүлэгчид өөрсдөө эрүүл мэнддээ эрсдэл үүсгэх нь бий. Жишээлбэл, уруулын контур шивүүлсэн бол халуун хүйтэн харшиж болохгүй. Мөн эдгэртэл нь будаг, өнгөлөгч түрхэхгүй байх ёстой. Гэвч зарим нь тэсэлгүй будчихдаг. Дөнгөж шинэхэн шархан дээр будаг түрхчихээр харшилж, бохирдол орж, эмзэглүүлдэг. Тиймээс бүсгүйчүүд маань шивээс хийлгэсэн бол гоо сайханчаас нарийн зөвлөгөө авах хэрэгтэй. -Хөмсөг өөрчлөгдөхөөр нүүрний хэлбэр, төрх хүртэл өөрчлөгддөг шүү? -Хөмсгөө өөрт зохисон хэлбэртэй болгоход царайны төрх шууд өөрчлөгдөнө. Мөн нүдний том жижиг, дээр доор байрлалаас шалтгаалж хөмсөг хэрхэн харагдах вэ гэдэг нь шалтгаалдаг. Үүнийг гоо сайханч хүн нарийн харах ёстой. Хэтэрхий дээр, доор нүдтэй хүнд тохируулж хөмсөг шивэх их хэцүү. Үүнийг зарим үйлчлүүлэгч ойлгодоггүй. Тэгэхээр үйлчлүүлэгчдээ ойлгуулж, өөг нь харуулж, ярилцаж байж ажлаа эхлэх нь зүйтэй. -Зарим шивээсчин зуралгүй шууд шивчихдэг юм билээ? -Манай зарим гоо сайханч өөртөө дэндүү бардаад ч юм уу, гарт нь орчихсон гэж үзээд шууд шивчихдэг. Үүнийг би буруу гэж боддог. Тухайн хүнд хийж буй хатгалт бүр ардаа хариуцлагатай байх ёстой. Учир нь энэ чинь хүний насан туршийн гоо сайхан, эрүүл мэндийн асуудал. Миний хувьд үргэлж үйлчлүүлэгчээсээ саналыг нь сонсч, эхлээд зурдаг. Энэ нь өөрийгөө болон үйлчлүүлэгчээ олон эрсдэлээс хамгаалдаг гэж боддог. -Нэг үеийг бодвол эрчүүд гоо сайхандаа анхаарах нь их болсон ажиглагддаг. Танай салон эрэгтэй үйлчлүүлэгч хэр олон бэ? -Эрчүүд их ханддаг шүү. Зөвхөн гоо сайхан, арьсны үйлчилгээ авахаас илүү хөмсөг шивүүлэхээр ирдэг. -Эрэгтэй хүн хөмсөг шивүүлнэ гэхээр сонирхолтой санагдчихлаа? -Төрөлхийн шингэн хөмсөгтэй, бүр хөмсөггүй ч эрчүүд байдаг юм билээ. Тэдэнд шивээс хийхэд үнэхээр үзэмжтэй болдог. Яг л төрөлхийн юм шиг натурал харагдана гээд боддоо. Гэхдээ шивэх арга барилын хувьд эмэгтэйчүүдийнхээс тэс өөр. Хэлбэр хөөхөөс илүү хэрхэн өөрийн юм шиг бодит харагдуулах вэ гэдэг нь чухал. Үсний ургалт нь хаашаа даралттай байна түүнийг нь дагуулж шивэх хэрэгтэй. Манай салоноор, надаар хөмсгөө шивүүлсэн эрчүүд 100 хувийн сэтгэл ханамжтай буцдаг. -Таны хувьд хэр удаан энэ чиглэлээр ажиллаж байгаа вэ? -2004 оноос судалж эхэлсэн. Багаж нь их авсаархан санагдаж билээ. Багагүй хугацаанд судалсны эцэст зориглож байсан. Анх гэр бүл, найз нөхөд гээд ойр дотныхоо хүмүүст их туршилт хийсэн дээ. -Зарим хүн нэг удаа шивүүлсэн бол насан туршийнх гэж ойлгодог. Хөмсөгний шивээсэнд насан туршийн баталгаа гэж байдаг юм уу? -Хүний арьс их гуужимтгай. Үүнийг дагаад будаг нь хамт гууждаг. Энэ нь бие, организмын хувьд уг нь зөв. Учир нь тухайн будгийг яс, маханд нь шингээгээгүй. -Шивээсчин гэхээр бид эрэгтэй хүнээр л төсөөлдөг. Гэтэл биен дээрээ шивээс хийлгэхээр таныг зорьж ирдэг залуус олон байдаг юм билээ? -Би ДУДС-ийг арьсан урлал чимэглэл, зураач мэргэжлээр төгссөн. Төгссөнийхөө дараа мэргэжлээрээ ажиллаж байсан ч хүсэл мөрөөдөл минь намайг гоо сайхны салбар руу хөтөлсөн. Багаасаа л зурах, хүний нүүр будах дуртай хүүхэд байлаа. Энэ бүхэн нөлөөлсөн байх. Гоо сайхны шивээсээ хийхээс гадна биен дээрх шивээс хийж эхэлсэн. Гоо сайхны ажлаа голлож хийдэг учир энэ төрөлд өөрийгөө мундаг гэж хэлэхгүй. Миний хувьд их талбай эзэлсэн, том шивээс хийхээс аль болох татгалздаг. Учир нь талбай томтой шивээс хийхэд олон цагаар суух болдог. Нуруун дээр шивээс хийлээ гэхэд заавал таслах болно. -Залуус ямар шивээсийг илүү сонирхож байна? -Найзууд болон хосуудын бэлгэ тэмдэг болсон жижигхэн шивээсийг их сонирхдог болжээ. Гарын шуу, дал мөрөн дээрээ жижиг, чамин шивээс хийлгэж байна. Мөн тарнийн үг их шивүүлдэг болсон. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.26 № 87 (6054)
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

9 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

11 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

4 цаг 1 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

4 цаг 6 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

4 цаг 11 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

4 цаг 16 мин
Жижиг орнууд “ах” оронд найдах биш өөртэйгөө адилхан улсуудтай найзалж дэмжиж хөгжих хэрэгтэй

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 16 дахь зорилгын баталж,

4 цаг 21 мин
Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ

4 цаг 26 мин
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

14 цаг 25 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

21 цаг 54 мин