“40 хүртлээ барилдсан бол сайхан байлаа”

2019-02-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Японы мэргэжлийн сүмогийн 72 дахь аварга ёкозүна Кисеносато зодог тайлсныхаа дараа өгсөн ярилцлагыг “sumojapones.com” цахим хуудаст нийтэлжээ. Түүний ярилцлагыг хүргэж байна. -Зодог тайлахаар шийдвэр гаргахдаа сэтгэл санаа ямар байсан бэ? -Кисеносатогийн хувьд надад огт харамсах зүйл байгаагүй. Харин Хагиварагийн (түүний жинхэнэ нэр) хувьд тийм. Учир нь би сүмод дуртай. Гэвч цаашид барилдаж чадахгүй болсон нь  надад гунигтай байна. 40 хүртлээ барилдсан бол сайхан байлаа. -Амьдралынхаа 17 жилийг зориулсан сүмог эргэн харахад ямар санагдаж байна вэ? -Миний сүүлийн барилдааныг харвал үр дүн нь муу гарсан. Тиймээс надад зодог тайлахаас өөр арга үлдээгүй. Гэхдээ хамгийн хатуу дэг жаягтай “Наруто” дэвжээнд нэгдэж барилдаж эхэлсэн. Жүрёо зиндаанд хурдан дэвшиж чадсан шүү. Харин миний сүмочийн замналыг харж байхад сүмо дахь амьдрал их сайхан байж гэж боддог. Би үүнд их баярладаг. -Ёкозүна болох үедээ юу бодож байсан бэ? -Намайг ёкозүна болгох ёслолын үеэр их баярлаж байснаа санадаг. Анх удаа миний сэтгэл их хөдөлсөн. Түүнээс гадна их хариуцлага оногдож байгааг мэдэрсэн. Япон хүний хувьд сэтгэл хангалуун байсан. Үнэндээ их баяртай байсан. Ёкозүна болох нь харамсах зүйл биш гэж боддог. -Ёкозүна болсон анхны чухал барилдаанд цээжиндээ бэртэл авсан шүү дээ. Энэ талаар? -Барилдааны 13 дахь өдөр. Харүмафүжитэй барилдаж байх үеэр зүүн талаараа цукиотоши мэх хийхээр оролдож байтал тасхийх чимээ сонссон. Үүнийг  би хэзээ ч мартахгүй. Тэр үед миний зүүн гар биенээс минь салаад явчих шиг санагдсан. Мөн их хүчтэй өвдөлтийг мэдэрсэн. -Бэртсэнээс чинь хойш хоёр сарын дараа болсон барилдаанд амжилтгүй барилдсан? -Тэр үеийг хүртэл би мэргэжлийн сүмод барилдаж эхэлснээсээ хойш тэмцээнд нэг удаа ялагдсан. Тиймээс барилдаанаас хасагдах санаа байсангүй. Хэрэв би өөр тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэж байсан бол хацу башёд шийдэмгий барилдах байсан. Гэхдээ цаг хугацааг ухрааж  хоёр жилийн өмнөх, дөрөвдүгээр сард очиж болдог байсан бол мэс засалд орох эсэхээ нухацтай бодох байсан байх. -Та өнгөрсөн сарын барилдаан ирээдүйг чинь шийдвэрлэх тэмцээн болно гэж шийдчихсэн байсан. Сэтгэл санаа ямар байв? -Би хөвөнтэй гудсан дээр хэвтээд унтаж заншсан. Харин энэ удаа тэмцээн эхлэхийн өмнөх өдрүүдэд жаахан унтаж чадсан. Түүнээс гадна өөртөө өмсгөл худалдаж авч байна гэж зүүдэлдэг болсноос гадна хөлөрч сэрдэг болсон. (ийм зүүд зүүдлэх нь зодог тайлахын тэмдэг ажээ) Тиймээс би өөртөө  энэ үнэн биш гэж хэлдэг байсан. -Тэмцээн эхлэхийн өмнө биеийн байдал сайн байна гэж ярьсан байсан? -Би өөдрөгөөр мөрөөддөг. Ингэснээрээ би бодит байдлаас зугтдаг байсан гэж бодож байна.  Өөрийн дуртай сүмогоор цаашид барилдаж чадахгүй гэдэг мэдрэмж надад төрдөг байсан шүү. -Та хоёр жил  ёкозүна байсан шүү дээ? -Би ёкозүна болохын тулд 15 жил барилдсан. Гэхдээ сүүлийн энэ хоёр жилийг үргэлж дурсана. Ёкозүна байна гэдэг ямар нэгэн онцгой зүйл. Өөр ертөнц байсан шүү. -Мэргэжлийн сүмо бөхчүүд ирээдүйгээ ямар байгаасай гэж хүсдэг вэ? -Дээр үеийн сүмо бөх шиг. Түүнээс биш өдрийг телевиз үзэж эсвэл интернэтээр тэнэг зүйлс хийж өнгөрүүлж байхыг хүсэхгүй. Тэд сүмогийнхоо амьдралд анхаарч, алдартай болох нь надад таалагдах байх. Яг Шовагийн эрин үеийн сүмочид шиг. -Өөрөө дэвжээний шинэ эзэн болсноо юу гэж үзэж байна вэ? -Би яг ид  барилдаж байх үеийнхээсээ эсрэгээр нь хийнэ. Үзэл бодол, саналаа илэрхийлнэ. Ингэхгүйгээр манай  дэвжээнд итгэж хүүхдүүдээ явуулсан эцэг эхчүүдийн итгэлийг алдсан хэрэг болно. Тиймээс миний бодлыг мэдэх нь чухал. Би дэвжээ болон ид барилдаж байгаа бөхчүүдийнхээ сайн сайхны төлөө тэмцэнэ. Тиймээс суралцах их чухал учраас философи, роман, боловсролтой холбоотой олон ном худалдан авч байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.19№ 33 (6000)
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

54 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

56 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

4 цаг 46 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

4 цаг 51 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

4 цаг 56 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

5 цаг 1 мин
Жижиг орнууд “ах” оронд найдах биш өөртэйгөө адилхан улсуудтай найзалж дэмжиж хөгжих хэрэгтэй

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 16 дахь зорилгын баталж,

5 цаг 6 мин
Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ

5 цаг 11 мин
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

15 цаг 10 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

22 цаг 39 мин