Эмч нарын цалин 127-183 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

2019-01-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл эмч нарын цалин нэмэгдэж буй талаар мэдээлэл хийлээ.  Тэрээр “2018 оны есдүгээр сарын 1-нд төрийн албан хаагчдын цалин найман хувиар нэмэгдсэн. Энэ үеэр эрүүл мэндийн салбарын хамгийн их ачаалалтай ажилладаг сувилагчдын цалинг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн билээ. Үүний үр дүнд сувилагчид маань 127-183 мянган төгрөгөөр цалингаа нэмэгдүүлсэн. Өнөөдөр эмч нарын цалингийн  шатлал 4-5 дугаар шатлалд байгаа. Тэгвэл сая Засгийн газрын хуралдаанаар эмч нарын цалингийн сүлжээний  шатлалыг 6-7 руу  авчирлаа. Ингэснээр эмч нарын цалин 21.3-47.1 хувиар буюу мөнгөн дүнгээр  122-270 мянган төгрөгөөр нэмэгдлээ" гэсэн юм.  Мөн түргэн тусламжийн 511 жолооч 400 мянган төгрөгийн цалин авч байсныг өнөөдөр  цалинг нь хоёрдох шатлал руу оруулж 142192 төгрөгөөр нэмэгдүүлэхээр болжээ.. Нийтдээ 8,696 хүн шатлал ахиж, үүн дээрээ ажилласан жил, ур чадвар, жижүүр, үр дүнгийн шагнал нэмэгдэнэ. Эмч нарын цалингийн нэмэгдлийг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс тооцож олгох юм байна.
Эх сурвалж:www.polit.mn
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

1 цаг 15 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

1 цаг 17 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

5 цаг 7 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

5 цаг 12 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

5 цаг 17 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

5 цаг 22 мин
Жижиг орнууд “ах” оронд найдах биш өөртэйгөө адилхан улсуудтай найзалж дэмжиж хөгжих хэрэгтэй

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 16 дахь зорилгын баталж,

5 цаг 27 мин
Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ

5 цаг 32 мин
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

15 цаг 31 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

23 цаг 0 мин