22 гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулахаар гарын үсэг зуржээ

2018-12-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН   УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, Л.Энх-Амгалан нарын гишүүд өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд “ЖДҮХС-ийн зээлийг Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, эрх мэдэл бүхий хүмүүс авсан нь ёс зүйгүй үйлдэл болсон. Зээл авсан ажиллагаа сүүлийн үед бүдгэрэх хандлагатай байгаа. Энэ асуудлыг хуулийн хүрээнд шалгах ёстой. УИХ-ын нэр бүхий 22 гишүүн гарын үсэг зурж, ЖДҮ-тэй холбоотойгоор бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахад бэлэн байгаа гэдгээ албан ёсоор зарлаж байна.  Үүнийг УИХ-ын  гишүүд дэмжихийг уриалж байна.  Бид саналаа УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогтод хүргүүллээ” гэв.  Одоогоор УИХ-ын 22 гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулахаар нэгдсэн байгаа бөгөөд гарын үсгээ зурж, УИХ-ын Ёс зүйн дэд хороонд өгөх юм байна. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Одоогоор прокурорын байгууллагаас ЖДҮ-тэй холбоотойгоор ямар хүмүүсийг оруулж ирэх талаар мэдээлэлгүй байна. Нийслэлийн Ерөнхий прокурорын газраас нэр бүхий гурван гишүүний асуудлыг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан гэх мэдээлэл бий. Бидний хувьд бусад УИХ-ын гишүүдээ уриалж, бүрэн эрхээсээ түр түдгэлзэж, шалгуулахыг хүсч байна” гэсэн юм. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Бидний өнөөдрийн хийж байгаа үйлдэл нь УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхээс татгалзаж, ЖДҮХС-ийн асуудлаар шалгуулах боломжтой гэж манлайлал үзүүлж байна. Хууль хяналтын байгууллагад ажиллах боломжийг олгооч ээ гэж бусад гишүүдээсээ хүсч байгаа юм. УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн дор нуугдаж болохгүй. Ёс зүйн дэд хороо ирц бүрдэхгүй хуралдаж чадахгүй өнөөдрийг хүрч байна. Монгол Улсын Засгийн газар УИХ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй УИХ-ынхаа дээр суучихаад хоёр долоо хоног бойкот хийж байна. УИХ Засгийн газрыг хангалттай ажиллах боломжийг олгосон гэж бодож байна. УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал их байна. Анхаарал татсан хэргүүдийг хэлэлцэх хэрэгтэй байна. Засгийн газрын харьяалалд байгаа Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас хэргүүдийг шалгаад явах бүрэн боломжтой” гэлээ. Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

5 цаг 16 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

5 цаг 18 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

9 цаг 8 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

9 цаг 13 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

9 цаг 18 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

9 цаг 23 мин
Жижиг орнууд “ах” оронд найдах биш өөртэйгөө адилхан улсуудтай найзалж дэмжиж хөгжих хэрэгтэй

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 16 дахь зорилгын баталж,

9 цаг 28 мин
Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ

9 цаг 33 мин
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

19 цаг 32 мин