Л.Оюун-Эрдэнэ: Нэр гишүүний гэр бүлийг баривчлана гэж дарамталж байна

2018-11-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /11.28/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр “Монголын парламентын 27 жилийн түүхэнд болж байгаагүй үйл явдал боллоо.Чуулганы эхэнд УИХ-ын дарга хэлэлцэх асуудлаа танилцуулаагүй байж өчигдөр хуралдсан Ёс зүйн хорооны шийдвэр болох "Нэр бүхий УИХ-ын гишүүдийг санал хураалтад оролцуулахгүй" гэх шалтгааныг хэлээд хурлаа хаяад гараад хэллээ. Хуулийн хүрээнд УИХ-ын дарга гэдэг хүн бол хурал даргалагч.УИХ гэдэг бол М.Энхболд гэдэг хүн биш. Миний бие 2018 наймдугаар сарын 1-ний өдөр тоот дугаартай албан бичгийг Ёс зүйн хорооны дарга С.Бямбацогтод хүргүүлсэн. Энэ албан бичигт "М.Энхболд гэх хүн 60 тэрбумын асуудалтай холбогдсон байна. Үүнийг ёс зүйн хорооны хуралдаанаар хэлэлцүүлж өгөөч" гэсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй. Харин өчигдөр гарсан шийдвэрээр Ёс зүйн хороо хуралдах гэж байна” гэлээ. Мөн тэрээр “Энэ үйл явцаас Монгол Улсын парламент хуулийн дагуу биш хувь хүнд тохируулж ажиллаж байгааг харж болно. МАНАН гэх бүлэглэлийн "тоглоом" нурах гээд байгаа учраас хууль хяналтын байгууллагууд М.Энхболд гэдэг хүнийг хамгаалахаар өчигдрөөс бөөнөөрөө ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах ажиллагаа явуулж байна. Бөөнөөрөө гишүүдийг дуудаж уулзаад "Чамайг Засгийн газрыг хамгаалж үлдэх юм бол хэрэгт холбогдуулна" гэж байна. Үндсэн хууль зөрчсөн. Үндсэн хуулийн цэц яаралтай их суудлынхаа хуралдааныг зарлаж энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Үгүй бол Цэц өөрөө Үндсэн хуулиа дагахгүй байгаа нөхцөл байдал үүсэж байна" гэв.
Эх сурвалж:www.polit.mn
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

3 цаг 30 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

3 цаг 33 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

7 цаг 22 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

7 цаг 27 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

7 цаг 32 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

7 цаг 37 мин
Жижиг орнууд “ах” оронд найдах биш өөртэйгөө адилхан улсуудтай найзалж дэмжиж хөгжих хэрэгтэй

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 16 дахь зорилгын баталж,

7 цаг 42 мин
Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ

7 цаг 47 мин
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

17 цаг 46 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Өчигдөр 13 цаг 31 мин