Ирэх даваа гарагаас нийтийн тээврийн компаниуд ажил хаяхаа мэдэгдлээ

2018-11-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Нийтийн тээврийн компанийн төлөөлөл  өнөөдөр /2018.11.21/ мэдээлэл хийлээ. Тэд мэдээллийн эхэнд 2017  оноос эхэлж нэмэгдсэн дизель түлшний үнэ өнөөдөр 2930 төгрөгт хүрсэн учраас нийтийн тээврийн үйл ажиллагаа цаашид хэвийн явагдах боломжгүй болсон гэв. Шатахууны үнэ өссөнтэй холбоотойгоор нийтийн тээврийхэний нэг цагт ажиллах ажлын хөлс нэмэгдснээр шатахуунаа нөөцлөхгүй боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл өнгөрсөн онд  нэг литр шатахуун 2000 төгрөг байхад нэг цагт ажиллах зардлын хэмжээг 36.600 төгрөгөөр тооцсон. Гэтэл өнөөдөр 2390 төгрөг болсноор зардал 39000 төгрөг болоод байна. Үүний зөрүүг хувийн хэвшлийн нийт тээврийн 18 компаниар бодоход 5.1 тэрбум төгрөгийн алдагдал үүссэн. Цагт ажиллагааны зардал үүссэнтэй холбоотой асуудлыг Нийслэлийн нийтийн тээврийн газарт өнгөрсөн тавдугаар сараас эхлэн тавьсан. Өнөөдрийг болтол энэ асуудлыг авч хэлэлцээгүй гэлээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн өглөө. Тэрбээр “2019 оны төсвийг батлахад дизель түлшний үнийн өсөлтийг нэмж тооцохыг Нийслэлийн удирдлагад санал болгож байна. Хуульд зааснаар, нийслэлийн иргэдийн нийтийн тээврийн үйлчилгээгээр хангах асуудал Засаг даргын бүрэн эрхийн асуудал. Үүнд ямар нэгэн яамд ямар ч хамааралгүй. Дээр нь шатахуун нийлүүлэгч компаниуд шатахуун өгөхгүй гэсэн мэдэгдэл ирүүлсэн. Гэтэл нэг автобусанд өдөрт 54 мянган төгрөгийн шатахууны зардал нэмэгдэж байгаа. Өдөрт нэг автобусанд 54 мянган төгрөг гэхээр арван автобус гаргадаг хүнд 540 мянга, 100 автобус гаргадаг бол таван сая төгрөгийн шатахууныг өгөхгүй гэсэн үг. Тэгэхээр тээвэрчдээс шалтгаалахгүйгээр нийтийн тээврийн үйлчилгээ тасалдах доголдох асуудал гарч болзошгүй боллоо гэдгийг иргэддээ анхааруулж байна” гэв. Эх сурвалж:www.polit.mn
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

37 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

42 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

47 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

52 мин
Жижиг орнууд “ах” оронд найдах биш өөртэйгөө адилхан улсуудтай найзалж дэмжиж хөгжих хэрэгтэй

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 16 дахь зорилгын баталж,

57 мин
Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ

1 цаг 2 мин
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

11 цаг 1 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

18 цаг 30 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

19 цаг 21 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

19 цаг 28 мин