Хашаан дахь жорлонгоо гэртээ оруулахад ойрхон болжээ

2018-11-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.Оюунгэрэл Бээжин хотноо “Билл ба Мелинда Гейтс”-ийн сангийн БНХАУ-ын Засгийн газартай хамтран зохион байгуулсан “Жорлонг шинээр бүтээхүй” хэмээх Экспо хуралд тус тус илтгэгчээр уригдан оролцов.
  Ц.МЯГМАРБАЯР “Жорлонгоо өөрчилье” төслийн ажил эхэлснээс хойш яг нэг жил өнгөрчээ. Тус багийнхан 2017 оны арваннэгдүгээр сарын 19-ний дэлхийн жорлонгийн  өдөр “Жорлонгоо өөрчилье” номын нээлтээр ажлаа эхлүүлж байсан бол өнөөдөр олон нийтэд видео тайлангаа хүргэх гэж байна. “Жорлонгоо өөрчилье” төслийг санаачлагч “Нутгийн шийдэл сан”-гийн тэргүүн  Ц.Оюунгэрэл “Нэг жилийн дотор юу хийсэн тухайгаа төлөвлөсөн тайлангаа эх орон нэгтнүүддээ ч хүргэж амжаагүй байхад дэлхийн гурван хуралд уригдаж хийсэн ажлаа ярьчихлаа. Наймдугаар сард Финляндын Тампэрэ хотод болсон “Дэлхийн хуурай жорлонгийн VI хурал”, есдүгээр сард Швейцарийн Женев хотноо байрлах НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын Хөгжих эрхийн хэлтэс, Монгол Улсын суурин төлөөлөгчийн газраас хамтран зохион байгуулсан “Хөгжих эрх ба ариун цэвэр” сэдэвт арга хэмжээ, саяхан энэ сарын 6-8-нд Бээжин хотноо “Билл ба Мелинда Гейтс”-ийн сангийн БНХАУ-ын Засгийн газартай хамтран зохион байгуулсан “Жорлонг шинээр бүтээхүй” хэмээх экспо хуралд илтгэгчээр уригдан “Жорлонгоо өөрчилье” ажлынхаа тухай ярилаа хэмээн түүнтэй уулзах үеэр ярьсан юм. Тэдний  Монголдоо хийж байгаа өдөр тутмын сурталчилгаа жиргээ, орон нутагт зохион байгуулсан сургалтууд, жорлонгоо ойлгох гэж бүтээсэн ном, зургууд, жорлон гэдэг үгийг нийтээрээ чөлөөтэй хэлж ярьж сурах гэж хичээсэн бүтэн жилийн оролдлого. Хүйтний улиралд ажилладаг хямд жорлон бүтээж буй, муухай жорлонг булж устгах ариутгах бизнесийн алхмууд, шинэ жорлонг санхүүжүүлэх гэж хичээж буй анхны эко жорлонгийн зээл...энэ бүхэн дэлхийд таниулсан шинэ мэдээлэл байсан. Түүнийг эдгээр мэдээллийг танилцуулсны дараа халуун алга ташил­таар хуралд оролцогсод талархлаа илэрхийлж  зарим орны төлөөлөгчид инд­рээс буусны дараа багаараа ирж, “Манай оронд та нар шиг хүмүүс хэрэгтэй байна. Тань шиг жорлонгийн гүнж хэрэгтэй байна” гэж зургаа авахуулахаар дугаарласан гэнэ. “Ганц жилийн дотор ийм олон алхам хийж амжиж байгаа юм бол удахгүй Монгол жорлонгийн хувьсгалыг төгс хийх нь ээ” гэж тэд магтжээ. Өнөөдөр “Дэл­хийн жорлонгийн өдөр” энэ өдөр тус багийнхан нэг жилийн  ажлаа дүгнэж, шилдэг жорлонгоо  шал­га­руул­сан юм. Энэ үеэр түүн­тэй уулзаж ярилцсан юм. -Жорлонгийн хувьсгал гэдэг нь яг юу юм бэ. Юуг хийж бүтээвэл бид жорлонгийн хувьсгал хийсэн болох вэ? -Билл Гейтс гэдэг хүн энэ хувьсгалыг 14 жилийн турш мөрөөдөж байгаагаа индрээс хэлсэн юм. Гэртээ жорлон, баас, шээс гэдэг үгийг байнга яриад байхаар нь эхнэр Мелинда нь “хоолны цагаар ярихыг хориглолоо” гэж дүрэмдсэн гэнэ. Билл Бээжинд болсон экспо хурал дээр үг хэлж байснаа индрийн доод тавиур дээрээс чанамалын шилтэй бараан зунгаг зүйл гаргаж тавив. Тэгснээ “энэ бол шинэхэн баас” гэдэг байгаа.  Бүгд л жорлонгоо өөрчилье гэсэн эрхэм хүсэл зорилготой 600 гаруй хүн зааланд байсан хэрнээ яг нойтон баас шилэн дотор мушгиралдан байхыг харахад бас л эвгүй санагдсан шүү. Хэдийгээр дотор эвгүй болж байсан ч Билл тэр тухай юу ярихыг хүлээж суув. Тэгтэл түүний ард байх том гэрэлт самбар дээрх дүрс солигдон хэдэн сая бактери вирусын нааш цааш хөдөлж буй зураг болж өөрчлөгдөв.“Энэ баасан дотор байгаа сая живаа өвчний бактерийг ус хэрэглэхгүй устгах нь жорлонгийн хувьсгал” гэж Билл хэлж байв. Усны нөөц нь улам хорогдон багасаж буй дэлхий ертөнцийг үр хүүхэддээ хүлээлгэж өгөхдөө уух устай нь үлдээхийн тулд өнөөдөр бид хуурай жорлонгийн хувьсгал хийх хэрэгтэй гэж хэлсэн. -Ингэхэд ус хэрэглэдэг жорлон яагаад шинэ үеийн шалгуурт нийцэхгүйд тооцогдох болов? -Яагаад гэвэл бүх хүнийг устай жорлонгоор хангахад дэлхийн цэвэр ус хүрэлцэхгүй гэнэ.Бүх хүнийг устай жорлонтой болгох  хэмжээний дэд бүтэц татахад мөнгө хүрэл­цэхгүй. Түүнчлэн бүх хүн устай жорлон хэрэглэвэл гарсан бохирыг нь хурааж хуримтлуулах цэвэрлэх байгууламжийн даац хүрэхгүй. Яагаад гэвэл дэлхийн хүн амын талаас бага нь устай жорлон хэрэглэж байгаа хэрнээ тэр эрчийг дахин 30 жил хадгалж үлдэхэд ч ус нь хүрэлцэхгүй болох аж. Тэгэхээр байхгүй усыг хүлээж, байхгүй мөнгийг хүлээж, байхгүй дэд бүтцийг мөрөөдөж суух хооронд жорлонгийн бохироос болж жил бүр 0-5 насны хагас сая хүүхэд эндэж байдаг гэнэ. Энэ бол зүгээр хараад суухын аргагүй зовлон болчихсон байгаа нь энэ хэмээн Билл тайлбарласан. Иймээс л “жорлонд ус татах”, “дэд бүтцэд холбогдох” гэдэг хоёр зүйлийг ор тас хасч хаяад зүгээр л гэртээ паалантай жорлонд сууя л даа гэж дэлхийгээрээ технологийн хайгуулд гарчээ. 10-аад жилийн техно­л­огийн хайгуулын үр дүн­гүүдийг “Дэлхийн хуурай жорлонгийн хурал”, “Жорлонг дахин бүтээхүй” үзэсгэлэнгийн үеэр дэлгэсэн байлаа. Эндээс хуурай жор­лонгийн хөгжлийн хоёр хандлага ажиглагдсан юм. Эхнийхийг нь Билл Гейтсийн сангийн хандлага гэж нэрлэмээр байна. Энэ бол сервист тулгуурласан хуурай жорлон юм. Энэ нь ихэвчлэн соруулдаг, бөөгнүүлж ачдаг жорлонгуудын сүлжээнд үйлчлэх бага оврын соруулдаг машин, бага оврын шатаах, ус салгах үйлдвэр, цаашилбал хот даяар үйлчлэх зориулалт бүхий Омни процессор машиныг боловсронгуй болгох оролдлогууд явагдаж байна. Энэ олон тур­шилтын загварыг Бээжинд болсон Экспогийн үеэр дэлгэн харуулсан. Одоогоор Билл Гейтсийн сангийн хөрөнгө оруулалт, дэмжлэгээр бүтээж буй Омни процессор ашигтай ажиллаж эхлээгүй хэвээр байгааг саяхны хуралд хамт илтгэл тавьсан Сенегалын Делвик компанийн эзэгтэй Лена Файе хэлсэн юм. Ашигтай ажиллахын тулд олон хүний жорлонг нэг өдөрт соруулдаг байх хэрэгтэй аж. Гэтэл хүний өтгөн жорлонгоо бас тэгтлээ их хүссэнээр дүүргэж өгдөггүй байна. Мадам Файе хэмээн хүндлэгдэх энэ бүсгүй  ариун цэврийн салбарт олон жил манлайлж яваа эрхэм.Тэрээр цэвэрлэгчийн ажлыг жорлон цэвэрлэх компаний эзний ажлаар өөрчилж чадсан бүсгүй учир дэлхийн хамгийн олон ядуу бөөгнөрсөн дүүргүүдэд жорлонг яаж цэвэр байлгах вэ хэмээн тэмцэж буй намтартай нэгэн. Харин хуурай жорлонгийн хөгжлийн нөгөө нэг хандлага нь Скандинов хандлага гэж хэлж болно. Финлянд, Швед, Норвеги зэрэг Скандиновын орнуудаас га­ралтай хуурай жорлон­гууд нь ихэвчлэн төвлөр­сөн үйлчилгээний систем шаардахгүй. Харин бага хүрээнд цөөхүүлээ нийлээд цэвэрлэчих мөн эх үүсвэр дээрээ өөрийгөө цэвэрлэх боломжтой жорлон бүтээж байна. Хотын их төвлөрөл дунд ажиллаж чадах, хөдөө тусгаарлагдмал нөхцөлд ч ажиллаж чадах олон төрлийн хуурай жорлонг скандиновчууд бүтээж туршсан байна. -Эдгээрээс  манай хү­мүү­сийн төлбөрийн чад­варт тохирох жорлон байна уу? -Монголын зах зээлийн дундаж худалдан авагчийн төлбөрийн чадварт үнэ өртгөөрөө хэн түрүүлж ойртсон нь манайд нэвтрэх боломжтой юм.Гэхдээ хуурай жорлонг аливаа зах зээлд нэвтрүүлнэ гэдэг бас л хувьсгалын дайтай ажил юм билээ. Хуурай жорлонгийн олон улсын VI хурал дээр ярьж байсан нэг гол сэдэв бол “бэлэн бүтээчихсэн үйлдвэр­лэчихсэн жорлонг яаж зах зээлд хүргэж таниулах вэ, яаж хэрэглэдэг болгох юм бэ” гэсэн асуудал байлаа. Наймдугаар сард хуралд явж байхдаа энэ европчууд юун сүржин юм бэ дээ гэж бодоод өнгөрснийг нуух юун. Мэдээж гоё жорлон хийчихвэл хүн хэрэглэж л таараа шүү дээ, авч л таараа гэж бодож байлаа. Харин Бээжинд болсон экспоны үеэр манай улсаас очсон төлөөлөгчид болон бусад оролцогчид үзэсгэлэн үзэнгээ жорлон болгоныг шүүмжилж ярилцаж байхыг сонсоод “нээрэн хуурай жорлонг нэвтрүүлэх асуудалд бид багаараа хамтарч ажиллах ёстой юм байна” гэдгийг ухаарсан. -Тэгэхээр хашаан дахь жорлонгоо гэртээ оруулах л болж байгаа юм байна. Харин  хүмүүс хүлээж авах болов уу? -Жорлон гэж их сонин бүтээгдэхүүн юм байна. Түүнийг хүн ганцаараа худалдан авахаасаа илүү олуулаа авбал зүгээр эд аж. Нэг бодлын энэ нь технологийн бүтээгдэхүүн боловч нөгөө тал нь нийгмийн хамааралтай бүтээгдэхүүн юм. Одоо жорлон дэлхийн байгаль орчинд онц хамааралтай бүтээгдэхүүнд тооцогдож байна. Харин ихэнх хүний хувьд жорлон том сэтгэл зүйн бүтээгдэхүүн юм. Бидний сэтгэлд жорлон гэдэг үг гэрээс гадна оршдог. Гэрт ойртуулахын аргагүй эд. Ялангуяа, дэд бүтцэд холбогдоогүй салангид хуурай жорлонг гэртээ ойртуулахын аргагүй гэж бид сэтгэлдээ төсөөлсөн байгаа. Бидний энэ сэтгэлгээ өөрчлөгдөхийг л хувьсгал гэж байгаа юм байна. Та өнөөдөр дэлхийн усны төлөө за гэж хэлэх хувьсгалд оролцож чадах уу. Та тэрбум тэрбумаар мөнгө шаардсан дэд бүтцэд үгүй гэж хэлэх санхүүгийн хувьсгалд бэлэн үү. Та айдас, мухар сүсгээ даван туулаад шинжлэх ухаантай хүч хавсран хөгжих хэрэглээний хувьсгалд оролцох уу. Паалантай хуурай жорлон гэрийн тань хаалгыг тогшвол та үүдээ нээж өгөх үү гэдэгт л сэтгэлгээгээ, ханд­лагаа өөрчилж хүлээж авч чадвал дэд бүтэцтэд холбогдохгүйгээр хашаан дахь жорлонгоо гэртээ оруулж паалантай жорлонд тухлах боломж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

3 цаг 47 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

3 цаг 52 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

3 цаг 57 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

4 цаг 2 мин
Жижиг орнууд “ах” оронд найдах биш өөртэйгөө адилхан улсуудтай найзалж дэмжиж хөгжих хэрэгтэй

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 16 дахь зорилгын баталж,

4 цаг 7 мин
Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ

4 цаг 12 мин
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

14 цаг 11 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

21 цаг 40 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

22 цаг 31 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

22 цаг 38 мин