Н.ЭНХБАЯР
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч
- “Эхлээд өөрийгөө өөрчил. Тэгвэл ертөнц өөрчлөгдөхийг үзнэ. Аливаа хүний агуу нь дэлхийг өөрчилснөөр биш өөрийгөө өөрчилснөөр хэмжигдэнэ.”
- “Өршөөж сур, үзэн ядах сэтгэлээ хөөж явуул.”
- “Бурхан сайн санаатай хүмүүст тусалдагийн олон жишээг би мэднэ.”
- “Бусдыг засч хүмүүжүүлж байгаа хүн засч хүмүүжүүлж байгаа тэр хүмүүстэйгээ хэт ойр дотно харилцаа тогтоох нь буруу. Жинхэнэ үерхэл ихэр сэтгэлтэй хүмүүсийн хооронд үүснэ. Гэхдээ ийм жинхэнэ үерхэл ховор байдаг. Сэтгэл зэрэг нь адил хүмүүсийн хоорондын жинхэнэ үерхэл удаан ч үргэлжилнэ, үнэ цэнэтэй ч байна. Харин бурхантай үерхэхийг хүсч байгаа бол ганцаараа байх хэрэгтэй, эсхүл бүх хүмүүстэй найзлах, үерхэх хэрэгтэй.”
- “Би эмэгтэй хүн бол тэсвэр тэвчээрийн дээд илэрхийлэл гэж боддог байсан.”
- “Бид эрх чөлөөтэйгээ мэдрэх гэж, үзүүлэх гэж тамхи татан амнаасаа утаа гаргах дуртай байсан. Ахмадуудын зөвшөөрөлгүй юу ч хийж болохгүй байдлыг тэвчихийн аргагүй санагдаж байсан. Бидний дургүйцэл өсч нэмэгдсээр байгаад нэг өдөр бид амиа хорлохоор шийдсэн. Хаанаас хор олох вэ? гэж бодох болсон. ... Бид хоёр үхлээс айх айдсаасаа салаад тайвшрих, амиа хорлох гэсэн бодлоосоо салахын тулд Рамажи мандир руу явахаар шийдсэн. Би: амиа хорлоё гэж бодох амархан ч яг амиа хорлох нь үнэхээр хэцүү юм байна гэдгийг ухаарсан.”
- “Ёс суртахуун бол бүх юмны үндэс суурь, үнэн бол ёс суртахууны мөн чанар мөн гэсэн ойлголт миний сэтгэл санааны гүнд үндэслэсэн. Үнэнийг олох нь миний амьдралын цорын ганц зорилго болсон. Дээрх ойлголт улам батжин гүйнзгийрч, үнэний тухай миний ухаарал улам өргөжин тэлсэн.”
- “Сахил бол сахил. Сахилаа зөрчиж хэзээ ч болохгүй.”
- “Би энгийн амьдралын тухай номлосон олон номтой болсон.”