Э.Идэрцог: 60 тэрбумын хэргийг сэргээж хамтарсан ажлын хэсэг шалгаж байна

2018-10-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ АТГ-аас өнөөдөр /2018.10.25/ ээлжит мэдээллээ хийх үеэр 60 тэрбумын асуудлыг сөхөөд буй Г.Доржзодовтой холбоотойгоор тайлбар өглөө. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог “Иргэн  Г.Доржзодов зарим зүйлийг ташаа мэдээлсэн. Энэ хэргийг хаана шалгаж, хэрхэн шийдвэрлэх нь бүхэлдээ прокурорын байгууллагын эрх байдаг. Энэ утгаараа энэ хэрэг дээр ажлын хэсэг гарч ажилласан. Ингээд тухайн үед мөрдөх чиглэлийн байгууллагуудын хийсэн ажиллагааг прокурор хэргийг хаахаар шийдвэрлэсэн. Харин саяхан дахин сэргээж, хуучин ажлын хэсэгт даалган ажиллаж байна. АТГ дурандаа энэ хэргийг хаагаад, хэн нэгэн хүнийг хаацайлаад байгаа юм биш.  Одоогоор хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Анх 2016 онд УИХ-ын сонгуулийн үеэр АН, МАН гэсэн хоёр субъектээс холбогдох дуу дүрсний бичлэг, материалуудтайгаар энэ хэрэг АТГ, ЦЕГ-т ирж, яригдаж эхэлсэн. Энэ ирсэн материалуудыг АТГ шинжилгээний газарт хүргүүлсэн. Г.Доржзодовын ярьж байгаа шиг АТГ хуурамч материал бүрдүүлж, флаш диск гаргаж ирээд шинжилгээнд хүргүүлсэн асуудал  байхгүй. Материалыг бид шинжилгээний газарт хүргүүлсэн. Энэ үед хоёр минутын бичлэгийн асуудал яригдсан. Харин сүүлдээ 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 90 минут болчихсон. Эхний яригдаж байсан бичлэгүүдэд эвлүүлэг хийгдсэн гэх асуудал яригдаад байгаа. Бид хэн нэгэн хүний дуу хоолойг дуурайж ярьсан, эсвэл Доржзодов бичлэгүүдийг эвлүүлсэн гэж дүгнээгүй. Анхны шинжилгээн дээр фото зураг солигдож, бичлэгний доогуур текст явж байгааг эвлүүлэг байна гэж үзсэн юм.  Энэ асуудалд АТГ, ЦЕГ, ТЕГ-аас гаргасан шийдвэр байхгүй гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Г.Доржзодов нь ТЕГ-д 2-3 удаа байцаалт өгсөн, АТГ-д байцаалт мэдүүлэг өгөөгүй. Хэргийн харьяаллыг хаана шалгахыг прокурор шийдвэрлэнэ. Доржзодовын өчигдрийн ярьж байгаа шиг дан Тагнуул шийдвэрлэнэ гэсэн юм байхгүй” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

6 цаг 1 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

6 цаг 3 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

9 цаг 53 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

9 цаг 58 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

10 цаг 3 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

10 цаг 8 мин
Жижиг орнууд “ах” оронд найдах биш өөртэйгөө адилхан улсуудтай найзалж дэмжиж хөгжих хэрэгтэй

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 16 дахь зорилгын баталж,

10 цаг 13 мин
Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ

10 цаг 18 мин
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

20 цаг 17 мин